
Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-05-09

Нотариаттай холбоотой үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай
Нотариаттай холбоотой эдгээр үйлчилгээнүүд нь хөрөнгө, эрх мэдэл, үүрэг хариуцлага хуваалцаж буй хүн бүрд хэрэг болдог. E-Mongolia системээс шууд авч болох үйлчилгээнүүд:
E-Mongolia системээс шууд авч болох үйлчилгээнүүд:
2025-05-08

"E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ
Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн дийлэнх нь төрийн цахим системүүд болох "E-Mongolia" болон "E-Business" платформуудыг хүнд суртлыг бууруулахад бодит ахиц авчирсан хэмээн онцолжээ. 2020 онд нээгдсэн E-Mongolia систем өнөөдөр 88 байгууллагын 1,264 төрлийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэж байгаа бөгөөд нийтдээ 79 сая гаруй удаа төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлсэн үзүүлэлттэй байна.
2025-05-08

Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн цахим ур чадварыг сайжруулах замаар эдийн засгийн эрх мэдлийг нь нэмэгдүүлэх нь” төслийг нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Налайх, Багахангай дүүрэгт хэрэгжүүлж уг төсөлд 40 эмэгтэй оролцож байна.
2025-05-08

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.
2025-05-08

ОХУ, Монголын худалдаа энэ оны эхний хоёр сард 25 хувиар өсжээ
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй хийсэн уулзалтын үеэр хоёр улсын худалдааны эргэлт энэ оны эхний хоёр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25 гаруй хувиар өссөн талаар онцлон тэмдэглэлээ.
2025-05-08

Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 82 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор барьж буй Зайсангийн зүүн гүүрийн бүтээн байгуулалтын ажил 82 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг төсөл нь нийт 225 метр урттай төмөр бетон гүүр шинээр барих бөгөөд одоогоор суурийн арматур, дам нуруу байрлуулах, газрын түвшнээс доош 17 метрийн гүнд шон суурилуулах зэрэг доод бүтээцийн ажил 98 хувьтай дуусжээ.
2025-05-08

Улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит 128 бөхийн барилдаан тавдугаар сарын 10-нд болно
Монголын үндэсний бөхийн холбооны тавдугаар сард зохион байгуулж буй дөрөв дэх барилдаан энэ сарын 10-нд болно. Тус барилдаан нь Увс аймгийн Сагил сумын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан, тус сумаас төрөн гарсан улсын начин Б.Насандэлгэрийн нэрэмжит улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан юм.
2025-05-08

Кызыл–Улаанбаатар чиглэлийн тогтмол нислэгийг зургаадугаар сард эхлүүлнэ
ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотоос Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр болсныг тус улсын тэргүүн Владислав Ховалыг Телеграм хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Энэхүү нислэгийг 2025 оны зургаадугаар сарын 18-наас эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжинд наймдугаар сарын 31 хүртэл тогтмол үйлчилнэ.
2025-05-08

Импортын дүн 3.9 хувиар өсөж, 3559.4 сая ам.долларт хүрчээ
Гаалийн ерөнхий газраас 2025 оны эхний дөрвөн сарын импортын статистикийн мэдээллийг танилцууллаа. Энэ хугацаанд Монгол Улс нийт 3559.4 сая ам.долларын бараа, түүхий эдийг импортоор оруулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 133.2 сая ам.доллараар буюу 3.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
2025-05-08

Иогийн спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон тамирчдад 100 жилийн ойн медаль гардууллаа
Биеийн тамир, спортын улсын хорооны гурван давхарын ёслол хүндэтгэлийн танхимд өнөөдөр иогийн спортын олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсон Монголын баг тамирчид хэвлэлийн мэдээлэл хийлээ. Тэд Малайзын Куала Лумпур хотод болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Энэтхэгийн Шинэ Дели хотод болсон өсвөр үеийнхний Ази тивийн аваргад оролцжээ.
2025-05-08

Гарцан дээр хүүхэд мөргөөд зугтсан этгээд насанд хүрээгүй байжээ
Зам тээврийн осол гаргасан бол хэргийн газрыг орхиж битгий зугт. Осол гаргачихаад хэргийн газрыг орхиж явах нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг.
2025-05-08

Японы “Тур де Кумано” уралдаан эхэлж, ОУХМ Б.Тэгшбаяр Тайландын багийн бүрэлдэхүүнд оролцож байна
Жил бүр Япон улсын Миэ мужид уламжлал болгон зохион байгуулдаг олон өдрийн дугуйн “Тур де Кумано” уралдаан энэ өдөр эхэллээ. Тэмцээн тавдугаар сарын 11-нийг дуустал үргэлжлэх бөгөөд нийт 464 километрийн зайг туулах дөрвөн өдрийн уралдаан юм. Энэхүү тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр Тайландын “Roojai insurance” багийн бүрэлдэхүүнд өрсөлдөж байна.
2025-05-08

Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоожээ
Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Спортын төв ордны урд талын замд энэ оны тавдугаар сарын 7-ны өглөөний 07:00 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол бүртгэгджээ. Ослын талаар ирүүлсэн дуудлага мэдээлэлд тодорхойгүй марк, улсын дугаартай автомашин унадаг дугуйтай зорчигчийг мөргөж, хэргийн газрыг орхин зугтсан тухай дурдсан байна.
2025-05-08

Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах эрсдэлтэй байна
Сэтгүүлчийн эх сурвалжаа нууцлах эрхийг хэлбэрийн төдий тодорхойлж, сэтгүүл зүйн үйл ажиллагааны баталгааг хангасан, төрийн оролцоог зохистой хязгаарлсан зохицуулалтууд төсөлд тусгаагүйг онцолж байна.
2025-05-08

Газартай холбоотой үйлчилгээг цахимаар E-Mongolia системээс авах боломжтой
Иргэд E-Mongolia, E-Business системээр дамжуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас үзүүлдэг 16 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой.
2025-05-08

ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ
Г.Дамдинням:: Нэр дэвшигчийн сонсгол оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар С.Магнайсүрэнг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж байна.
2025-05-08

АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь
АНУ дайны жилүүдэд Холбоотон улс болох Их Британид 31.4 тэрбум доллар, Зөвлөлт Холбоот Улсад 11.3 тэрбум доллар, Франц улсад 3.2 тэрбм доллар , Хятад улсад 1.6 тэрбум долларын ленд лизийн хөтөлбөрийн зээл тусламж үзүүлжээ.
2025-05-08

Монгол Улс: Хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, хүүхдийн байгууллагын хөгжил
Монгол Улсын нийт хүн амын 31.5 хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Өнөөгийн хүн амын бүтэц, хүүхдийн тоо, боловсролын хүртээмж, эрхийн хамгааллын түүхэн хөгжлийг авч үзвэл Монгол Улс хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэх чиглэлээр үе шаттай ахиц дэвшил гаргасаар байна.
2025-05-08

Ф.Мерцийн гадаад бодлого Франц, Польшийн харилцааг сэргээхэд чиглэж байна
Германы шинэ засгийн газрын тэргүүн Фридрих Мерц Парис, Варшав хотод анхны гадаад айлчлалаа хийж, Шольцын үед орхигдсон гэж үзэгдэж байсан “Веймарын гурвалжин”-гийн харилцааг дахин идэвхжүүлэх алхам хийлээ. Тэрбээр Франц болон Польш улстай харилцаагаа сэргээж, бүс нутгийн эвсэлд шинэ эрч хүч өгөхийг эрмэлзэж буйг олон ажиглагчид онцолж байна.
2025-05-08
