x

ЧУУЛГАН: Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Улсын ерөнхий аудитор Д.Загджавыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хуулиар олгогдсон эрхийн хүрээнд уг асуудлыг оруулж ирсэн бөгөөд түүний оронд С.Магнайсүрэнг томилуулахаар нэр дэвшүүлсэн. Төсвийн байнгын хороо лхагва гаригт уг асуудлыг хэлэлцэн дэмжсэн бөгөөд өнөөөдөр Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилохыг дэмжив. 

 "С.Магнайсүрэн болон зарын дагуу бүртгүүлсэн дөрвөн оролцогч, нэг ажиглагч иргэн оролцсон"

 

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын ерөнхий аудирторын албан тушаалд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцууллаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Монгол Улсын ерөнхий аудирторын албан тушаалд С.Магнайсүрэнг нэр дэвшүүлснийг УИХ-д санал болгосон. Нэр дэвшигчийн сонсголыг тавдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулж, Төсвийн байнгын хорооны гишүүд, нэр дэвшигч С.Магнайсүрэн болон зарын дагуу бүртгүүлсэн дөрвөн оролцогч, нэг ажиглагч иргэн оролцлоо. Нэр дэвшигчийн сонсгол оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар С.Магнайсүрэнг тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Нэр дэвшигчийн сонсголын тайланг УИХ-ын цахим хуудаст байршуулан УИХ-ын дарга болон нийт гишүүдэд хүргүүлсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үед гишүүд асуулт асууж, үг хэлээгүй болно. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төрийн эрх барих дээд байгууллага буюу УИХ-ын хяналт тавих эрхийг хэрэгжүүлэхэд аудитын байгууллага үндсэн гол үүрэгтэй. Үндсэндээ төрийн санхүү болон төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхэд үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд аудитын байгууллага хараат бусаар ажиллаж, мэргэжлийн  дүгнэлтий гаргаж, үр өгөөж, ил тод байдлыг сайжруулахад мөн дотоод хяналт шалгалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажиллах ёстой. Тиймээс миний хувьд шинэ удирдлагыг мэргэжлийн хүн учир сайн ажиллах байх гэж бодож байна.  Гэхдээ шинэ удирдлага Сангийн яам, сайд Засгийн газраас хараат бус ажиллах ёстой шүү!

Онцгойлон хэлж байгаа нь учиртай. Нэг зүйлийг хэлэхгүй бол болохгүй нь. Их онигоотой зүйл боллоо. Аудиторт томилогдох гэж буй нэр дэвшигч болон УИХ-ын нийт гишүүд үүнийг сайн анхаараарай. Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай гэсэн энэ хуулийн төслийг үндсэндээ Сангийн яам бусдаар гар хөл бариулж хийсэн байна. УИХ-ын гишүүд энэ хуулийн төслийг өргөн барих гэж байгаа юм шигээр 40 орчим гишүүнээр гарын үсэг зуруулсан байна. Төсвийнхөө өр зээлийг гадна гаргах хуулийн төслийг хийж байгаа юм байна. Бид тэр гадаад зээлийг ямар ч нэрээр нэрлэсэн ч, өөрсдийгөө хэчнээн хуурсан ч, өр зээлээ төлөх л нөхцөл байдал үүснэ.

Нэгд,  Сангийн яам мэдэхгүйгээр нь далимдуулж УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж, хуулийн төсөл оруулж буйгаа боль. Сангийн яам бол хуулийнхаа хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна. 2024 оны төсвийн тодотголыг яг ийм байдлаар хийсэн. Одоо 2025 оны төсөвт тодотгол хийхдээ яг энэ аргаараа хийж байна. Хуулийн хулгайгаар. Үндсэндээ 2025 оны төсөвт гурав дахь удаагаа гар хүрч байна. Та нар энэ асуудалд зөв зарчмаар нь хандаарай. 

Магадгүй би буруу жишээ хэлэх гэж байж мэднэ. 10 орчим жилийн өмнө өрийг өглөг гэдэг үгээр солих саналыг нэг гишүүн гаргаж байсан. Үүнээс ч долоон дор зүйл болж байна гэж харж байна.  Хэчнээн хуулийн нэр томьёог өөрчилсөн ч  зээлээ эргүүлээд төлнө. Сангийн яамныхны энэ тэнэглэлээр бол Монгол Улсын өртэй айл бүр зээлээ өрхийнхөө данснаас хасаад, өр зээлгүй юм шиг нүдээ аниад  хэсэг явах юм байна л даа. Тэгээд улс эх орноороо, айл өрхөөрөө дампууралд орох юм байна. Ийм зүйлийг хийж болохгүй.

Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд муудсан. Үүнийг бид засах ёстой. Төсөв санхүүгийн байдал хүндэрлээ. Ард түмний амьдрал хэцүү байна. Тиймээс Сангийн яам ийм байдлаар эдийн засагт хандахаа боль.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 56 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 1 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 1 цаг 28 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 1 цаг 32 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 1 цаг 42 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 1 цаг 44 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 1 цаг 47 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 3 цаг 13 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 3 цаг 29 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 3 цаг 30 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 3 цаг 31 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 3 цаг 33 мин Дархан-Уул аймагт “IELTS-100” хөтөлбөр хоёр дахь жилдээ дахин хэрэгжиж байна 3 цаг 34 мин АНУ-д "Shutdown"-тай холбоотойгоор 2000 гаруй нислэг цуцлагдав 3 цаг 36 мин Монголд ирэх хөрш орны жуулчдын урсгал 80 хувиар нэмэгджээ 3 цаг 39 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлагад ажиллаж, 70 иргэнийг авран хамгаалав 3 цаг 40 мин Японд “Bridgestone”-ийн хийлдэггүй “AirFree” дугуйг туршиж эхэллээ 3 цаг 42 мин Монгол Улс төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ 3 цаг 43 мин Астанад болсон “Silk Way Star” шоу үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ 3 цаг 48 мин Трампын үгийг гуйвуулсан дуулианы улмаас ВВС-ийн удирдлагууд огцров 3 цаг 49 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top