
“Хүнд суртлын индекс-2024”: Төрийн үйлчилгээний хүндрэлийг тодорхойлсон судалгаа танилцуулагдлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээтэй холбоотой хүндрэл бэрхшээлийг бодитой тодорхойлох зорилгоор “Хүнд суртлын индекс-2024” судалгааны үр дүнг өнөөдөр танилцууллаа. Энэхүү судалгаа нь анх 2004 оноос эхлэн хоёр жил тутам тогтмол хийгдэж ирсэн бөгөөд энэ удаа НҮБ-ын Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр өргөжсөн цар хүрээтэйгээр “Хүнд суртлын индекс ба өртөг” нэртэйгээр хэрэгжжээ.
2025-05-07

Дархан-Уул аймагт “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сургалт зохион байгуулав
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан 2032” хөтөлбөр, хаврын мод тарилтын хүрээнд Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсролын газар хамтран ерөнхий боловсролын сургуулиудын есдүгээр ангийн сурагчдын төлөөлөл оролцсон онол, практикийн хосолсон сургалт зохион байгууллаа. “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” нэртэй энэхүү сургалтаар сурагчид модны ач холбогдол, түүний хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөний талаар гүнзгий мэдлэг авч, практик дадлага хийжээ.
2025-05-07

Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна
Гарцаар унадаг дугуйтай зорчиж явсан өсвөр насны хүүхдийг мөргөөд зугтсан бичлэг нийтлэгдсэн. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад " Тээврийн цагдаагийн алба ослыг бүртгэн авч, шалгалтын ажиллагаа явуулж байна.
2025-05-07

Тралалеро ба Тракторито-Зубрито: Брейнрот-мемийн трэнд хэрхэн дэлгэрэв
Сүүлийн үед сошиал сүлжээг “Тралалеро Тралала”, “Крокодило Бомбардиро”, “Балерина Капучино”, “Тракторито-Зубрито” зэрэг этгээд нэртэй, хиймлээр бүтсэн дүрүүдээр бөмбөгдөх боллоо. Эдгээр нь бүгд хиймэл оюун ухааны тусламжтайгаар үүссэн бөгөөд “брейнрот-мем” хэмээх нэртэйгээр танигдаж, интернэтийн шинэ соёлын хэсэг болж байна.
2025-05-07

“Маш аюултай нүүдэл”: Алт руу тэмүүлэх хөрөнгө оруулагчдын эрсдэл өсөж байна
Алтны үнэ сүүлийн саруудад дээд түвшинд хүрч, хөрөнгө оруулагчид энэ үнэт металлыг эрсдэлээс хамгаалах аюулгүй хэрэгсэл хэмээн үзэж олноороо анхаарах болсон. Гэсэн ч шинжээчид тэднийг болгоомжтой хандахыг сануулж, алтны ханшийн цаадах эрсдлийг онцолж байна.
2025-05-07

Баффетт удирдлагаа шилжүүлж, долларын ирээдүйд болгоомжилж буйгаа илэрхийллээ
АНУ-ын хамгийн нэр хүндтэй хөрөнгө оруулагчдын нэг Уоррен Баффетт “Berkshire Hathaway” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит цугларалтаар олон чухал асуудлаар байр сууриа илэрхийллээ. Энэ жилийн гол онцлог нь Баффетт 94 насандаа тус холдингийн удирдлагаас албан ёсоор огцорч байгаагаа зарласан явдал байв. Түүний оронд 2021 оноос хойш нэр яригдаж байсан 62 настай Грег Абель томилогдохоор боллоо.
2025-05-07

Солонготын даваанд халтиргаа гулгаа ихтэй байна
Завхан аймгийн Солонготын даваанд өнөөдөр цас их хэмжээгээр орсны улмаас зам халтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул иргэдэд онцын шаардлагагүй тохиолдолд энэ чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
2025-05-07

Ураны хайгуул, олборлолтод иргэдийн хяналтын зөвлөл байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Энэхүү шийдвэрийн хүрээнд ураны хайгуул, олборлолтын явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор Иргэдийн хяналтын зөвлөл байгуулахаар болсон байна.
2025-05-07

“Тэрбум мод” аяны хүрээнд Хархорин хотод ногоон төгөл байгуулна
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Тэрбум мод” үндэсний аяны хүрээнд энэ жил хэрэгжих томоохон ажлуудын нэг болох Хархорин хот дахь ногоон төглийг байгуулах талаар мэдээлэл өглөө. Энэ нь тус аяны энэ оны гол төслүүдийн нэг бөгөөд орчны бохирдол бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний зорилтод чухал ач холбогдолтой хэмээн тодотгов.
2025-05-07

Ховд аймагт гарааны бизнес эрхлэгч залуусыг шат дараатайгаар дэмжиж байна
Ховд аймагт залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр олон нийтийн оролцоонд тулгуурласан төсөл, хөтөлбөрүүд тасралтгүй хэрэгжиж байна. Тухайлбал, тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 2017 оноос эхлэн "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд “Start up” үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж, 50 гаруй шинэ бизнес санааг 10 сая төгрөгийн санхүүжилтээр дэмжжээ. Эдгээрт эко гутал, ингэний ферм, тоглоомын төв зэрэг орон нутгийн онцлогт тохирсон олон төрлийн санаа багтсан байна.
2025-05-07

16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээнд оролцох оролцоог зохицуулах хуулийн төсөл боловсруулж байна
Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ 16 хүртэлх насны хүүхдийг олон нийтийн сүлжээн дэх оролцоог зохицуулах анхны хуулийн төслийг боловсруулж, өргөн барихаар ажиллаж буйг онцлон мэдээлэв.
2025-05-07

Германд удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүдийн тоо түүхэн дээд түвшинд хүрэв
Германы бизнесийн салбар болон төрийн албанд удирдах албан тушаал хашиж буй эмэгтэйчүүдийн тоо сүүлийн арван жилд огцом өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь 2015 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн жендерийн тэнцвэрийг хангах тухай хуулийн хэрэгжилттэй шууд холбоотой гэж судлаачид дүгнэж байна.
2025-05-07

“Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ
2025 оны элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн хичээлд зориулсан 1000 нээлттэй даалгавар албан ёсоор нийтлэгдлээ. Энэ удаагийн онцлог нь шалгалтын бодлогуудыг блюпринтийн дагуу шууд эдгээр даалгавраас сонгон бүрдүүлж байгаагаараа анхных юм.
2025-05-07

Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов
Улаанбаатар хот орчимд нийт 58 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэнээс халиун буга, бор гөрөөс зэрэг том амьтад хотын ойролцоох ногоон бүсэд тогтмол аж төрдөг. Хүйтэн улиралд идэш тэжээлийн хомсдол, эрдсийн дутагдалд орох зэргээс шалтгаалан эдгээр амьтад суурьшлын бүс рүү идэш тэжээл хайн ойртож, зэрлэгшсэн нохойд хөөгдөх зэрэг эрсдэлд өртөх тохиолдол цөөнгүй гардаг.
2025-05-07

“Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана
Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор Улаанбаатар хотод зохион байгуулагдах хоёр томоохон арга хэмжээ болох “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг, “Баянзүрх марафон – 2025” гүйлтийн үеэр замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлахаар боллоо. Арга хэмжээ тавдугаар сарын 10-ны Бямба гарагт явагдана.
2025-05-07

Ф.Мерцийг Канцлераар томилов
Германы Бундестаг буюу парламент консервативчуудын удирдагч Фридрих Мерцийг хоёр дахь удаагийн санал хураалтаар шинэ Канцлераар томилжээ. Эхлээд Ф.Мерц, дараа нь шинэ засгийн газрын сайд нар тангараг өргөх ёстой.
2025-05-07

Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ
Хятад улс яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байгааг дурдсан боловч хэрэв АНУ худалдааны дайныг үргэлжлүүлэхээр шийдсэн бол эцсээ хүртэл тэмцэнэ хэмээн дахин мэдэгджээ.
2025-05-07

Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна
Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй, шилэн байлгах ёстойг холбогдох албан тушаалтнуудад сануулж сангийн санхүүжилтээр 2025 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний судалгааг сайтар хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, улмаар дараагийн хуралдаанаар хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэхээр тогтов.
2025-05-07

Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна
Фашизмыг дан ганц оросууд ялчихсан мэтээр ойлгодог байдлыгтаслан зогсоох ёстой. Нэр нь хүртэл “Аугаа их эх орны дайн” шүү дээ. ХХ зууны 40-өөд онд Америк, Англи тэргүүтэй холбоотон улсууд Зөвлөлт холбоот улсад туслаагүй бол тэд ялж чадахгүй байсан нь маргашгүй үнэн. Бүр фашизм нь ялчихсан байхыг ч үгүйсгэх аргагүй.
2025-05-07

Баавар
Үнэг мүнэгийг нисдэг тэргээр хөөж очоод нисдэг тэргээрээ дарж алах дуртай нэг ах бий виз дээ. Тэр лав гэртээ ялаагаа буудаж алдаг байх. Бас жинкэн баавартай нэг хүн байгаа. Бүх юмыг ивээдэг. Өдөр бүр ивээгээ л вайна ивээгээ л вайна. Жирэмсэн эхчүүдийг ч ...миний ивээл дор хүүхэд олсон... гээд суужээж чадах гатуу гар. Заза тэр нь ч юу ин, соорий шоо. Тэхдээ Шагжаамуунийд ч ийм их хүн ивээх шаанс олдоогүү байхаа.
2025-05-07
