
“Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгаврууд нийтлэгдлээ
2025 оны элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн хичээлд зориулсан 1000 нээлттэй даалгавар албан ёсоор нийтлэгдлээ. Энэ удаагийн онцлог нь шалгалтын бодлогуудыг блюпринтийн дагуу шууд эдгээр даалгавраас сонгон бүрдүүлж байгаагаараа анхных юм.
2025-05-07

Хөхтөн амьтдын идэш тэжээлийг дэмжих ажил үр дүнтэй байгааг онцлов
Улаанбаатар хот орчимд нийт 58 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэнээс халиун буга, бор гөрөөс зэрэг том амьтад хотын ойролцоох ногоон бүсэд тогтмол аж төрдөг. Хүйтэн улиралд идэш тэжээлийн хомсдол, эрдсийн дутагдалд орох зэргээс шалтгаалан эдгээр амьтад суурьшлын бүс рүү идэш тэжээл хайн ойртож, зэрлэгшсэн нохойд хөөгдөх зэрэг эрсдэлд өртөх тохиолдол цөөнгүй гардаг.
2025-05-07

“Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэмжээний үеэр авто замуудыг хэсэгчлэн хаана
Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилгоор Улаанбаатар хотод зохион байгуулагдах хоёр томоохон арга хэмжээ болох “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг, “Баянзүрх марафон – 2025” гүйлтийн үеэр замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлахаар боллоо. Арга хэмжээ тавдугаар сарын 10-ны Бямба гарагт явагдана.
2025-05-07

Ф.Мерцийг Канцлераар томилов
Германы Бундестаг буюу парламент консервативчуудын удирдагч Фридрих Мерцийг хоёр дахь удаагийн санал хураалтаар шинэ Канцлераар томилжээ. Эхлээд Ф.Мерц, дараа нь шинэ засгийн газрын сайд нар тангараг өргөх ёстой.
2025-05-07

Америк-Хятадын худалдааны хэлэлцээ энэ долоо хоногт эхэлнэ
Хятад улс яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байгааг дурдсан боловч хэрэв АНУ худалдааны дайныг үргэлжлүүлэхээр шийдсэн бол эцсээ хүртэл тэмцэнэ хэмээн дахин мэдэгджээ.
2025-05-07

Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжилд онцгой анхаарна
Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй, шилэн байлгах ёстойг холбогдох албан тушаалтнуудад сануулж сангийн санхүүжилтээр 2025 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний судалгааг сайтар хийж Засгийн газрын хуралдаанд танилцуулах, улмаар дараагийн хуралдаанаар хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэхээр тогтов.
2025-05-07

Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна
Фашизмыг дан ганц оросууд ялчихсан мэтээр ойлгодог байдлыгтаслан зогсоох ёстой. Нэр нь хүртэл “Аугаа их эх орны дайн” шүү дээ. ХХ зууны 40-өөд онд Америк, Англи тэргүүтэй холбоотон улсууд Зөвлөлт холбоот улсад туслаагүй бол тэд ялж чадахгүй байсан нь маргашгүй үнэн. Бүр фашизм нь ялчихсан байхыг ч үгүйсгэх аргагүй.
2025-05-07

Баавар
Үнэг мүнэгийг нисдэг тэргээр хөөж очоод нисдэг тэргээрээ дарж алах дуртай нэг ах бий виз дээ. Тэр лав гэртээ ялаагаа буудаж алдаг байх. Бас жинкэн баавартай нэг хүн байгаа. Бүх юмыг ивээдэг. Өдөр бүр ивээгээ л вайна ивээгээ л вайна. Жирэмсэн эхчүүдийг ч ...миний ивээл дор хүүхэд олсон... гээд суужээж чадах гатуу гар. Заза тэр нь ч юу ин, соорий шоо. Тэхдээ Шагжаамуунийд ч ийм их хүн ивээх шаанс олдоогүү байхаа.
2025-05-07

П.Сайнзориг: Хотыг 14 хувааж тоглох гээгүй
Иргэд хуулиа уншихгүй байна. Сонгинохайрхан дүүрэг гурван хотод хуваагдаж байгаа бол тус дүүргийн 45 төлөөлөгч хотын зөвлөлийг 2028 он хүртэл шилжилтийн байдлаар зохицуулна.
2025-05-07

Улаан нуурын экосистемийг сэргээх төслийг эхлүүллээ
Төслийг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр ахлаж байгаа агаад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Говийн болон Хангайн бүсийн 16 гишүүн, төслийн бүтээн байгуулалт хийх аймгийн Засаг дарга нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
2025-05-07

Онлайнаар 50 мянга орчим бизнес эрхлэгч ажиллаж, өдөрт 240 сая төгрөг эргэлдэж байна
"Монгол шуудан" компани энэ орон зайд өрсөлдөж чадахгүй байна. 1990 хэдэн онд батлуулсан "хэрэглэгчдэд 48 цагийн дотор илгээмжийг хүргэнэ гэдэг стандартаа барьж, асар удаан ажиллаж байна. Хувийн компаниуд маш хурдацтай ажиллаж байна.
2025-05-07

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэнэ
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэнэ.
2025-05-07

Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна
Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид түүхэндээ анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ОХУ-ын Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна. Энэхүү хамтарсан бэлтгэл нь 2025 оны дөрөвдүгээр сарын 28-нд эхэлсэн бөгөөд нийт 21 хоног үргэлжлэх юм. Бэлтгэлийн төгсгөлд дэлхийн таван удаагийн аварга, Дагестаны домогт бөх Али Алиевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөж байна.
2025-05-07

“Эрдэнийн чагнуур” шагналын эзэд тодорлоо
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны санаачилгаар Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулсан “Эрдэнийн чагнуур” шагнал гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд боллоо.
2025-05-07

Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд шинэтгэл хийх хэлэлцүүлэг болов
Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, нотолгоонд суурилсан шинэ шатны хөгжлийг хангах зорилгоор бодлого, хууль эрх зүйн шинэчлэл хийх хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
2025-05-07

Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл гурван чиглэлээр дэд ажлын хэсэг байгуулна
2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр Төрийн ордонд болсон Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн ээлжит хуралдаанаар төсвийн хэмнэлт, төрийн үйлчилгээний үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ. Хурлын эхэнд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж “Төрийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний санал”-ыг танилцуулсан байна.
2025-05-07

Хан-Уул дүүргийн “Задгай”-д барилгын хөөсөнцөр шатаж, гал түймэр гарлаа
2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр 16:40 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Задгай” гэдэг газарт гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.
2025-05-07

Ихэнх нутгаар салхи шуургатай, гал түймрийн аюултай нөхцөл бүрдэж байна
2025 оны тавдугаар сарын 7-ны өдөр Монгол орны ихэнх нутгаар салхи шуургатай, нутгийн зүүн хагаст хуурайшилт нэмэгдэж, гал түймрийн аюултай нөхцөл бүрдэж буйг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Малчид, тээвэрчид, иргэдийг цаг агаарын нөхцөлд зохицуулалттай, болгоомжтой байхыг сануулж байна.
2025-05-07

Цахилгаан хязгаарлах хуваарийг танилцууллаа
2025 оны тавдугаар сарын 7-ны Лхагва гарагт нийслэл болон Төв аймагт цахилгаан шугам сүлжээнд төлөвлөгөөт засвар хийхтэй холбогдуулан хэрэглээ хязгаарлагдах хаяг, бүсүүдийг УБЦТС ТӨХК-аас танилцууллаа. Хэрэглэгчдийг засвар хийх хугацаанд цахилгааны хэрэглээгээ зохицуулж, аюулгүй байдлыг ханган ажиллахыг анхааруулжээ.
2025-05-07

АНУ “Talon-A” дуунаас хурдан нисдэг аппаратыг амжилттай туршлаа
АНУ-ын батлан хамгаалах салбарын дэмжлэгтэйгээр “Stratolaunch” компанийн бүтээсэн “Talon-A” нэртэй дуунаас хурдан, дахин ашиглах боломжтой нисдэг аппаратыг Номхон далайн дээгүүр амжилттай туршсан талаар “Defense News” мэдээллээ. Туршилт нь Multi-Service Advanced Capability Hypersonic Test Bed (MACH-TB) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн бөгөөд уг хөтөлбөр нь АНУ-ын дуунаас хурдан зэвсгийн системүүдийг хөгжүүлэх үндсэн платформыг бий болгох зорилготой юм.
2025-05-07
