2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр 16:40 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Задгай” гэдэг газарт гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид яаралтай очиход шинээр баригдаж буй барилгын нэг давхарт хөөсөнцөр материал шатаж байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 16:55 цагт зогсоож, 17:23 цагт бүрэн унтраасан байна.
Галын утаа ихтэй, түргэн тархах нөхцөл бүрдсэн байсныг алба хаагчид шуурхай ажилласнаар газар авалгүйгээр унтрааж чаджээ. Одоогоор уг галын шалтгааныг тодруулахаар холбогдох мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Эх сурвалж: НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс