Гаалийн ерөнхий газраас 2025 оны эхний дөрвөн сарын импортын статистикийн мэдээллийг танилцууллаа. Энэ хугацаанд Монгол Улс нийт 3559.4 сая ам.долларын бараа, түүхий эдийг импортоор оруулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 133.2 сая ам.доллараар буюу 3.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Импортын гарал үүслийг улс орнуудаар харвал:
-
БНХАУ – 35.2 хувь
-
ОХУ – 26.7 хувь
-
Япон – 13.2 хувь
-
АНУ – 4.4 хувь
-
БНСУ – 4.1 хувь
Дээрх таван улсын нийлбэр нь нийт импортын дүнгийн 82.5 хувийг бүрдүүлж байна. Түүнчлэн Монгол Улс энэ хугацаанд дэлхийн 130 орноос гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүн импортолжээ.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар.