
Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ
Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацаг нар мэдээлэл өглөө.
2025-05-09

Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны долдугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг удирдан явуулсан бөгөөд өмнөх хурлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явц, нийслэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, орчны аюулгүй байдал, хог тээвэрлэлт, цэвэрлэгээний тусгай зориулалтын техник хэрэгслийн талаар холбогдох байгууллагууд мэдээлэл хийлээ.
2025-05-09

Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.09) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
2025-05-09

Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
Улсын Их Хурлын даргын 2025 оны тавдугаар сарын 8-ны өдрийн захирамжаар Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын дөрөв дэх заалтын хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Энэхүү ажлын хэсэг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2025-05-09

Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна
Нийслэлийн ногоон бүс болон ой, хээрийн бүсэд гал түймрийн эрсдэл өндөр байгаа талаар нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Амралтын өдрүүдээр иргэдийн хашааны шар өвс шатаах, гагнуур хийх зэрэг үйлдлээс шалтгаалсан гал алдсан дуудлага нэмэгдэж буйг онцлон мэдээлсэн байна.
2025-05-09

Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ
2025 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд нийт 250,971 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 18.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Бүртгэгдсэн нийт зөрчлийн 75.5 хувь нь нийслэлд, 24.5 хувь нь орон нутагт гарсан бөгөөд 96.5 хувийг Цагдаагийн байгууллага, үлдсэн 3.5 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар болон бусад эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэжээ.
2025-05-09

Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа
Боловсролын үнэлгээний төвөөс өнөөдөр Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог олон нийтэд албан ёсоор зарлалаа. 2025 оны Монгол хэл бичгийн шалгалтад нийт 83,374 шалгуулагч хамрагдсан нь өмнөх жилээс эрс нэмэгдсэн үзүүлэлт боллоо. 2024 оны хаврын шалгалтад ердөө 33,361 сурагч оролцож байсан юм.
2025-05-09

Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна
Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверест ууланд олон улсын хэмжээний мастер А.Баттогтох, Б.Батхишиг нар амжилттай авирах зорилгоор бэлтгэлээ базааж байна. Тэд Эверестийн өмнөд хөтөлийн зам буюу Балба талаас авиралт хийж байгаа бөгөөд өндрийн кемпүүдийг байгуулж, олс тавих ажлуудыг гүйцэтгэж байна.
2025-05-09

Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа
Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн салбарын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, бүтээл үйлдвэрлэл, олон улсын хамтын ажиллагааг хэлэлцэх “Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025” форумыг зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь салбарын хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, ирээдүйн боломж, шийдлийг тодорхойлох зорилготой болсон байна.
2025-05-09

Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга И.Батсүрэн захирамж гарган, сумын хэмжээнд электрон тамхи болон түүний дагалдах хэрэгсэлийг 2025 оны тавдугаар сарын 7-ноос эхлэн худалдаалахыг бүрэн хоригложээ. Энэ шийдвэр нь өсвөр насны хүүхдийг электрон тамхины хэрэглээнээс хамгаалах, эрүүл орчинд өсч бойжих боломжийг хангах зорилготой аж.
2025-05-09

Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна
Завхан аймгийн хэмжээнд хийсэн гамшгийн эрсдэлийн үнэлгээгээр Улиастай, Тосонцэнгэл, Алдархаан сум өндөр эрсдэлтэй, бусад 21 сум дунд эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн байна. Аймгийн хэмжээнд гал түймрийн аюул өндөр, өртөнги, эмзэг байдал дунд, чадавх сул үнэлэгдэж, нийт эрсдэлийн түвшин 51.00 оноогоор дунд эрсдэлтэй хэмээн дүгнэгджээ.
2025-05-09

Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
2025-05-09

Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Энэ нь хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулахтай холбоотой юм.
2025-05-09

Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина
Нагасаки хотын дарга Сүзүки Широ энэ оны наймдугаар сарын 9-нд болох энх тайвны ёслолд Японд дипломат төлөөлөгчийн газартай бүх улс орон, бүс нутгийг урихаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Энэ жил АНУ тус хотод атомын бөмбөг хаясны 80 жилийн ой тохиож байгаа нь энэхүү шийдвэр гаргах шалтгаан болсон байна.
2025-05-09

Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ
Данид хүн амын эрүүл мэндийг сайжруулах зорилгоор бүхэл үрийн хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх хөтөлбөрийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Тухайн үед статистикийн дундаж үзүүлэлттэй дани хүн өдөрт ердөө 36 грамм бүхэл үрийн бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол 2019 он гэхэд энэ хэмжээ 82 граммд хүрч, Европт тэргүүлэх үзүүлэлттэй болсон байна. Харин Британи хүн өдөрт 20 грамм, америк хүн дөнгөж 15 грамм хэрэглэдэг гэсэн судалгаа бий.
2025-05-09

АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэргүүн боллоо
Католик шашны хамгийн өндөр дээд суудал болох Дээрхийн гэгээнтний албан тушаалд АНУ-ын Чикаго хотын кардинал Роберт Францис Превост сонгогдож, Ромын Католик сүмийн 267 дахь папа боллоо. Тэрбээр өнөөдрөөс эхлэн XIV Лео нэрээр дэлхийн 1.4 тэрбум католик сүсэгтнийг тэргүүлэхээр боллоо.
2025-05-09

Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилсон УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Католик шашны кардиналуудын нууц зөвлөгөөн амжилттай болж, дэлхийн 1.4 тэрбум католик сүсэгтнийг тэргүүлэх шинэ папа тодорлоо. Ватиканы Систин сүмийн яндангаас цагаан утаа олгойдож, шинэ пап сонгогдсоныг зарлахад олон мянган итгэгч Гэгээн Питерийн сүмийн өмнө цугласан байв.
2025-05-09

"Тамхинаас татгалзъя, Ирээдүйгээ хамгаалъя" нөлөөллийн аян эхэллээ
Вэйп буюу цахилгаан тамхийг зөвхөн хүүхдүүд хэрэглэдэг, вэйп нь зөвхөн янз бүрийн амт агуулдаг мэт сурталдах аймгуудын Засаг дарга нар, төрийн байгууллагын уриалга явж байгааг тэнцвэртэй болгох зорилготойгоор уг аяныг эхлүүлжээ.
2025-05-09

Х.Булгантуяа: Тэтгэврийн зээлд төр гар дүрэх хэрэг байсан юм уу?
Тэртээ тэргүй тэтгэврийн хэмжээ хангалттай биш байхад дээрээс нь нэмээд ингэж тэтгэврийн зээлийн хэмжээг хязгаарлана гэдэг хариуцлагагүй асуудал шүү.
2025-05-09

“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Уран барималч А.Очирболд, архитектор А.К.Тихонов, В.В.Перфильев нарын зураг төслөөр бүтээсэн хөшөөг 2017 оны тавдугаар сарын 5-нд буюу Ялалтын баярын өмнөхөн “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д байрлуулсан.
2025-05-09
