
Хөвсгөл аймагт цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ
Хөвсгөл аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэхүү тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, эх орноороо бахархах сэтгэл, бие бялдар, сэтгэлзүйн тэсвэр хатуужил олгох, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна.
2025-05-09

Барилга, их засварын ажил 2025 оны эхний улиралд 1.4 их наяд төгрөгт хүрэв
Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2025 оны эхний улиралд 1.4 их наяд төгрөг болж өссөн байна. Үүнээс 1.3 их наяд төгрөгийн ажил дотоодын барилгын байгууллагууд, 79.2 тэрбум төгрөгийн ажил гадаадын барилгын байгууллагуудын гүйцэтгэлд харьяалагджээ.
2025-05-09

“Сибирийн хүч-2” хоолойн чиглэл өөрчлөх асуудлыг хэлэлцээгүй гэв
ОХУ-ын Шадар сайд Александр Новак “Сибирийн хүч-2” байгалийн хий дамжуулах хоолойн чиглэлийг өөрчлөх асуудлыг огт хэлэлцээгүй гэж мэдэгдлээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “энэ асуудал өмнө нь ч, одоо ч яригдаагүй” хэмээн онцлов.
2025-05-09

Булган аймгийн хүүхдийн байгууллага түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэлээ
Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар (ХГБХХГ) үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Энэхүү түүхт ойн хүрээнд тус байгууллагын хамт олон “Булганы индэр” сэтгүүлийн тусгай дугаарыг хэвлүүлж, өнгөрсөн зуун жилийн хугацаанд бүтээсэн амжилт, бүтээн байгуулалт, түүхэн үйл явдлуудаа олон нийтэд толилуулсан нь уншигчдын сонирхлыг ихээр татаж байна.
2025-05-09

Хэнтий аймагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, нийслэлд чичирхийлэл мэдрэгдлээ
2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр 22 цаг 23 минутад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвөөс баруун хойд зүгт 109 км, Батширээт сумаас баруун зүгт 79 км, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас зүүн хойд зүгт 76 км зайд 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
2025-05-09

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…
Х.Тэмүүжин: Бид 2012-2016 онд реформ хийх гэж оролдсон ч дийлээгүй. Тэр үед хэм хэмжээ, чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж үзсэн. Одоо бол үйл ажиллагаа, хандлага, зан үйлээс нь эхэлж, хүнийг нь өөрчлөх ажлыг давхар хийхээс өөр арга байхгүй.
2025-05-09

Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна
Католик сүмд олон жилийн турш үргэлжилж буй бэлгийн хүчирхийллийн системчилсэн хэргийн шуугиан дэлхий даяар үргэлжилсээр байгаа бөгөөд энэ нь орчин үеийн Католик шашны хамгийн том сорилт хэвээр байна.
2025-05-09

Арилжааны банкууд Улаанбаатарт 300 гаруй мод тарихаар нэгдлээ
Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкууд хамтран Байгаль орчны сайжруулалтын хүрээнд шинэ төгөл байгуулах ажил эхлүүллээ. Тодруулбал, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутагт байрлах 300 га талбайд нийт 30 орчим арилжааны банк нийлэн 300 гаруй навчит мод тарихаар төлөвлөжээ.
2025-05-09

Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ
Монгол Улс 308 746 малчинтай гэвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг санаачлагч бөгөөд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай нарын ажил яагаа ч үгүй.
2025-05-09

Шагайн харвааны өв соёлыг түгээгч “Даяндай мээрэн” клубийн үйл ажиллагаа талархал хүлээж байна
Шагайн харваа нь Монголын ард түмний эртний уламжлалт наадгай бөгөөд 2014 онд ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-ийн жагсаалтад Монгол Улсын нэрийн өмнөөс бүртгэгдсэн соёлын өв юм. Энэ түүхэн ажлыг санаачлан хэрэгжүүлсэн хүн бол Монголын шагайн нумт харвааны холбооны дэд тэргүүн, “Даяндай мээрэн” клубийн үүсгэн байгуулагч Цогтбаярын Ганбат юм.
2025-05-09

УИХ-ын 2025.05.09-ний өдрийн чуулганы хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын Их Хурлын өнөөдрийн /2025 оны 5 дугаар сарын 9/ нэгдсэн чуулганы хуралдаан “Их хуралдай” танхимд 10:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ:
2025-05-09

А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал
Гэр бүл, Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хууль эрх зүйн орчин хангалттай сайжирч, эрх зүйн орчин бүрэн бүрдсэн. Одоо хуулийг мөрдөж, даган гарах дүрэм журмыг хэрэгжүүлэх ажил бүх шатанд шаардлагатай байна.
2025-05-09

ТҮЦ нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой гомдлыг ХЭҮК шалгаж байна
Нийслэлийн Засаг даргын А/237 захирамжийн дагуу зам талбай, автобусны буудал дээр байршуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг (ТҮЦ) нүүлгэн шилжүүлж байгаа нь зарим иргэдийн зүгээс хүний эрх зөрчигдөж байна хэмээн үзэх шалтгаан болж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст гомдол ирүүлжээ.
2025-05-09

Эрхүү хотод Үндэсний бичиг үсгийн баярыг өргөн тэмдэглэв
Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар 2025 оны тавдугаар сарын 4-ний өдөр “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Энэ жил 22 дахь удаагаа тэмдэглэж буй баярт Ерөнхий консулын газрын хариуцсан бүсэд суралцаж буй монгол, буриад оюутнууд болон Монголын соёл, бичиг үсгийг сонирхогч Оросын иргэд өргөнөөр оролцжээ.
2025-05-09

Өвлийн Олимпын галыг асаах ёслолын товыг зарлалаа
Олимпын галыг асаахаас зургаан сарын өмнө Грекийн ҮОХ-ноос хийсэн мэдэгдэлд “Грек улсын нутаг дэвсгэрээр Олимпын галт бамбарыг буухиалах аян 12 дугаар сарын 4 хүртэл нийт 9 өдрийн турш 2200 км урт замыг туулан үргэлжилж, 23 муж, 7 бүс нутгаар дайран өнгөрөх ба Олимпын галыг угтан авах 36 ёслолын ажиллагаа болно” гэж дурджээ.
2025-05-09

Авлигатай тэмцэх газар мега төслүүдийн ил тод байдлыг хангах чиглэлээр уулзалт хийв
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид Үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудын төсөв, санхүү, зарцуулалт, гүйцэтгэлийн ил тод байдлыг сайжруулах зорилгоор мэдээлэл, арга зүйн уулзалт зохион байгууллаа.
2025-05-09

Мехико хот олон сая жуулчин хүлээн авахаар бэлтгэж байна
Хөл бөмбөгийн хамгийн том тэмцээнийг түүхэнд анх удаа гурван улс буюу Мексик, АНУ, Канад зохион байгуулна. Тоглолтууд явагдах 16 хотын гурав нь Мексикийн хотууд бөгөөд эдгээр нь Мехикогоос гадна төвийн нутгийн Гвадалахара, хойд нутгийн аж үйлдвэрийн төв Монтеррей хотууд болой. Үлдсэн хотуудын 11 нь АНУ, хоёр нь Канадынх.
2025-05-09

“Disney” компани Абу-Дабид шинэ парк барина
Дэлхийн хүн амын гуравны нэг нь АНЭУ-д дөрвөн цаг нисэж хүрэх зайд амьдардаг тул тус хот бол тул аялал жуулчлалын чухал төв юм гэж “Disney” компани мэдэгджээ. Шинэ паркийг Абу-Дабигийн “Miral” фирм барьж байгуулах бол “Disney” дизайныг хариуцна.
2025-05-09

“Челси”, “Бетис” багууд Конференцийн лигийн финалд шалгарлаа
Европын хөлбөмбөгийн Конференцийн лигийн 2024/2025 оны улирлын финалын тоглолтод Английн “Челси”, Испанийн “Бетис” багууд шалгарч үлдлээ. Энэ нь хоёр багийн хувьд тус тэмцээний финалд анх удаа шалгарч буй тохиолдол юм.
2025-05-09

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
2025-05-09
