Монгол Улсын Их Хурлын өнөөдрийн /2025 оны 5 дугаар сарын 9/ нэгдсэн чуулганы хуралдаан “Их хуралдай” танхимд 10:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэнэ:
10:00 цагт:
-
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явагдана.
Хэлэлцүүлэг, асуулт хариулт: 90 минут -
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг явагдана.
Өргөн мэдүүлсэн: УИХ-ын гишүүн Э.Батшугар (2024.12.25)
Хэлэлцүүлэг, асуулт хариулт: 60 минут
14:00 цагт:
-
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлэг хийгдэнэ.
Өргөн мэдүүлсэн: Засгийн газар (2025.01.23)
Хэлэлцүүлэг, асуулт хариулт: 60 минут
Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал