x

Хөвсгөл аймагт цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн эхэллээ

Хөвсгөл аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэхүү тэмцээн нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, эх орноороо бахархах сэтгэл, бие бялдар, сэтгэлзүйн тэсвэр хатуужил олгох, Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх оролцож, оролцогч сурагчдад спортын өндөр амжилт хүсэн ерөөл дэвшүүллээ.

Тэмцээнд аймгийн ерөнхий боловсролын арван сургуулийн 130 гаруй тамирчин хоёр өдрийн турш нийт 9 төрлийн тэмцээнд оролцож, авхаалж самбаа, бие бялдрын чадавх, сэтгэлзүйн тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөх юм. Үүнд:

  • Жагсаалын бэлтгэл,

  • Гардан тулааны үзүүлэх тоглолт,

  • Марш гүйлтийн тэмцээн зэрэг төрөл багтжээ.

Тус тэмцээнийг Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб гол зохион байгуулагчаар, Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0257 дугаар анги, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Батлан хамгаалахад туслах нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.

Эх сурвалж: Хөвсгөл аймгийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 56 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 1 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 1 цаг 28 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 1 цаг 32 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 1 цаг 42 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 1 цаг 44 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 1 цаг 47 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 3 цаг 13 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 3 цаг 29 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 3 цаг 30 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 3 цаг 31 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 3 цаг 33 мин Дархан-Уул аймагт “IELTS-100” хөтөлбөр хоёр дахь жилдээ дахин хэрэгжиж байна 3 цаг 34 мин АНУ-д "Shutdown"-тай холбоотойгоор 2000 гаруй нислэг цуцлагдав 3 цаг 36 мин Монголд ирэх хөрш орны жуулчдын урсгал 80 хувиар нэмэгджээ 3 цаг 39 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлагад ажиллаж, 70 иргэнийг авран хамгаалав 3 цаг 40 мин Японд “Bridgestone”-ийн хийлдэггүй “AirFree” дугуйг туршиж эхэллээ 3 цаг 42 мин Монгол Улс төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ 3 цаг 43 мин Астанад болсон “Silk Way Star” шоу үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ 3 цаг 48 мин Трампын үгийг гуйвуулсан дуулианы улмаас ВВС-ийн удирдлагууд огцров 3 цаг 49 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top