x

Католик сүмийн бэлгийн хүчирхийллийн хохирогчид шинэ папаас шийдвэртэй алхам хүлээж байна

Католик сүмд олон жилийн турш үргэлжилж буй бэлгийн хүчирхийллийн системчилсэн хэргийн шуугиан дэлхий даяар үргэлжилсээр байгаа бөгөөд энэ нь орчин үеийн Католик шашны хамгийн том сорилт хэвээр байна.

Хохирогчдын төлөөлөгчид шинэ сонгогдсон Пап Лео XIV энэ асуудлыг пап ламын хувиар ажлаа эхлүүлэх эхний өдрүүдэд анхааралдаа авахыг уриалжээ.

Бостон хотод сүүлийн хэдэн арван жилд католик сүмийн лам нараас бэлгийн хүчирхийлэлд өртсөн олон арван хүний эрх ашгийг хамгаалж ирсэн хуульч Митчел Гарабедян BBC-д өгсөн мэдэгдэлдээ:

“Пап Лео XIV үнэхээр үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлж, хохирогчдыг эмчлэн сэтгэл заслын дэмжлэг үзүүлэх, лам нарыг шалгаруулж, хяналт тавих тогтолцоог бий болгоно гэж найдаж байна” хэмээн онцолжээ.

Гэвч шинэ пап өөрөө ч өмнөх шүүмжлэлүүдээс ангид бус байна. Түүнийг Пүрэвд ажиллаж байх хугацаандаа хүчирхийллийн хэргийг үл тоомсорлож, мөрдөн шалгалт явуулаагүй гэж Бэлгийн хүчирхийлэлд өртсөн лам нарын хохирогчдын сүлжээ (SNAP) буруутгаж байна.

SNAP байгууллагаас шинэ Папад хандсан нээлттэй захидалдаа эхний 100 хоногт шийдвэртэй алхам хийх шаардлага тавьжээ. Үүнд үнэнийг тогтоох комисс байгуулах, хохирогчдод нөхөн төлбөр олгох сан үүсгэх зэрэг санал багтжээ.

“Бид энэ захидлыг уур хилэн, сэтгэл гонсгор, хайраар бичиж, шударга ёсыг нэхэж байна” хэмээн SNAP-ын захидалд дурджээ.

Харин Пап Лео XIV-ийн Перуд байсан цаг үеийн харьяа сүмийн төлөөлөгчид түүнийг ямар нэгэн нуун дарагдуулах үйлдэлд оролцоогүй хэмээн эрс няцааж байна.


 

Шинээр сонгогдсон Пап лам “Лео” нэрийг авснаар нийгмийн шударга ёсны чиг баримжааг илэрхийлж байна

Католик шашны шинэ тэргүүн Роберт Превост Пап лам болж сонгогдсоныхоо дараа уламжлалын дагуу шинэ нэр сонгож, “Лео” нэрийг авснаа зарлалаа. Тэрбээр энэхүү нэрийг сонгосон ард дахь 14 дэх Пап лам болж буй бөгөөд энэ нь 100 гаруй жилийн дараа уг нэр дахин сэргээгдэж буй тохиолдол юм.

Даяаршсан Католик шашны нэг тэрбум гаруй дагагчдын хувьд шинэ Пап ламын авсан нэр нь түүний итгэл үнэмшил, хандлага, бодлогын чиглэлийг урьдчилан илэрхийлдэг хэмээн Дейтон их сургуулийн теологич Деннис Дойл BBC-ийн түнш CBS News-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Пап Лео I, өөрөөр “Лео Их” гэгддэг тэргүүн Пап лам нь энэ нэрийг анх хэрэглэж байсан бөгөөд тэрээр Аттила Хун нарыг Ром хотыг довтлохоос ятган зогсоосон, мөн Христийн шашны сургаал, номлолыг боловсруулсан сэтгэгч гэдгээрээ түүхэнд нэртэй.

Харин Пап Лео XIII нь 1878-1903 оны хооронд Католик шашны тэргүүнээр ажиллаж, орчин үеийн нийгмийн шударга ёсны үзэл баримтлалын үндэс суурь болсон “Rerum Novarum” энцикликийн захидлыг бичсэн нь хөдөлмөр, ажилчдын эрхийн асуудалд анхаарсан анхны томоохон баримт бичигт тооцогддог.

Энэхүү түүхэн утга агуулгатай холбоотойгоор Манхэттэний Их сургуулийн шашин судлалын тэнхимийн дарга Наталия Императори-Ли Associated Press агентлагт ярилцлага өгөхдөө:

“Лео гэх нэр нь шинэ Пап ламын нийгмийн асуудалд хандах гүн хариуцлагын илэрхийлэл” хэмээн тодорхойлжээ.

Эх сурвалж: BBC News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 6 цаг 10 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 6 цаг 12 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 6 цаг 13 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 6 цаг 15 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 6 цаг 19 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 6 цаг 20 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 6 цаг 22 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 7 цаг 45 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 7 цаг 53 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 7 цаг 54 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 7 цаг 57 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 7 цаг 59 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 8 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 4 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 8 цаг 5 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 8 цаг 7 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 10 цаг 6 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 10 цаг 7 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 10 цаг 7 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 10 цаг 10 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top