x

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Одоогийн УИХ-д хуулийн голтой хэдхэн гишүүний нэг нь Х.Тэмүүжин. Тэр тогтолцоо буюу уг суурийн асуудлыг хөнддөг улстөрч. Түүний ярьж хэлсэн зарим зүйл ороо бусгаа гэж хэлж болохуйц мэдээллийн бөмбөгдөлт дунд бүдгэрч хоцроод байгаа нь нууц биш. Гэхдээ төрийн буруу тогтолцооны цэгийг нь олж хатгасан Х.Тэмүүжиний санаачилгыг анзаарахгүй өнгөрч боломгүй…

Х.Тэмүүжин энэ долоо хоногийн нэг дэх өдөр УИХ дахь намынхаа бүлгийн шийдвэрийг танилцуулсан. Тэгэхдээ гурван зүйлийг хэлсэн.

Нэгт:

-АН-ын бүлгийн 42 гишүүн Үндсэн хуулийн тогтвортой байдлыг хамгаалахын тулд Ерөнхийлөгч дахин сонгогдож болохгүй гэдэг дээр тууштай, хатуу зогсох ёстой гэх шийдлийг гаргахаар ярилцлаа.

Хоёрт:

-УИХ-ыг УИХ шиг байлгахын тулд ҮАБЗ-өөс УИХ-ын дарга гаргах ёстой юм байна гэдэг шийдлүүдийг ээлж дараалалтайгаар хийхээр ярилцлаа.

Гуравт:

-УИХ-ынхаа толгой дээр гараад суучихдаг Ерөнхий сайд байж болохгүй. Үндсэн хуульд УИХ 126 гишүүнтэй байна гээд заачихсан байгаа. Түүнээс биш УИХ 126 гишүүн болон Ерөнхий сайдаас бүрдэнэ гэж заагаагүй. УИХ-ын чуулганы танхимыг 126 гишүүнд зориулан засах ёстой. Ерөнхий сайд 126 гишүүний нэг юм бол гишүүдийнхээ дунд суух ёстой.

Ийм гурван асуудал ярьсан.

Х.Тэмүүжин цааш нь:

-1992 оны Үндсэн хуулийг баталсны дараа эрх мэдэл хуваарилагдсан байгаа байдлынхаа төлөөх алхмуудыг хийгээгүй. Уламжлалт байдлаар дарга нараа шүтдэг арга барилаараа төрийн ёслолын албанаас зохион байгуулсан юм уу яасан юм, амьдрал дээрээ гурван даргын улс болоод хувирчихсан. УИХ-ын чуулган нь хүртэл толгой дээрээ гурван даргаа залаад суулгачихсан. Энэ байгаа байдлыг бид халах ёстой.

Төрийн гурван өндөрлөг гэх хуулийн нэр томьёо Монголд огт байхгүй. Үндсэн хуульд ийм албан тушаал огт байхгүй. Эдгээр хүмүүс өөрсдийгөө Монгол Улсын дарга гэж эндүүрээд байгаа гэсэн.

Мөн эдгээртэй хуулийн төсөл боловсруулж УИХ-д өгөхөө ч мэдэгдсэн.

Х.Тэмүүжин ер нь энэ асуудлыг өмнө нь ч ярьдаг байсан юм. 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө:

-Манайхан реформ асуудал шийдэхгүй хувьсгал хийе гэж ярьдаг. Гэтэл хувьсгал хийвэл ардчилал өөрөө байхгүй болно гэсэн үг. Бид ардчиллыг солих тухай биш, зам зуураа гээчихсэн тэр зүйлээ буцаагаад янзлах тухай ярих ёстой. Тэр арга зам нь ерөөсөө л “Тransformation” юм байна. Модыг унах гэж байхад нэг талаас нь гадаснаас уях нь реформ. Харин мод бул чулуунаас болж унах гэж байвал тэр чулууг авч байж л мод тэгширнэ. Тэгэхээр энэ суурь бүтцийн хэмжээний гүн бүтцийн өөрчлөлт /transforma­tion/ рүү орохоос өөр аргагүй. Одоо дахиад боломж олдвол “Transformation” хийнэ. Бид 2012-2016 онд реформ хийх гэж оролдсон ч дийлээгүй. Тэр үед хэм хэмжээ, чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж үзсэн. Одоо бол үйл ажиллагаа, хандлага, зан үйлээс нь эхэлж, хүнийг нь өөрчлөх ажлыг давхар хийхээс өөр арга байхгүй. Энэ шилжилтийг хийхийн тулд харилцаа, арга барил, дотоод соёл, хувийн итгэл үнэмшлийг нь эвдэх ёстой. Ийм ялгаатай үйлдлийг хийх арга бол trans­formation. Үүнийг хийхийн тулд боловсролтой нь, зан үйлтэй нь ярихаас өөр аргагүй. Өдөр тутам хийдэг ажлынх нь дэгийг өөрчлөхөөс өөр арга байхгүй. Монгол Улс гажуудсан ардчиллаа засъя гэвэл нүдэнд харагдахгүй ч их хүчтэй нөлөөлдөг тэр зүйлүүдтэй тулах хэрэгтэй гэж байв.

Х.Тэмүүжиний ярж буй transformation буюу улс төрийн өөрчлөлт гэдэг нь эрх мэдлийн динамик, институцийн бүтэц, нийгмийн хэм хэмжээний өөрчлөлтийг хамарсан улс төрийн тогтолцооны томоохон өөрчлөлтийн үйл явцыг хэлдэг. Энэ нь аажмаар хувьслаас илүү эрс тэс хувьсгал хүртэл байж болох ба ардчилал, модернизаци, дэглэмээс нөгөөд шилжих зэрэг олон талыг хамарч болдог. Нэг ёсондоо улс төрийн өөрчлөлт нь эрх мэдлийг хэрхэн хэрэгжүүлэх, улс төрийн шийдвэр гаргах, нийгэм улс төрийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах цогц бөгөөд олон талт үйл явц юм.

Ардчилал талаасаа дарангуйллын засаглалаас илүү ардчилсан тогтолцоо руу шилжих, тэр дундаа чөлөөт, шударга сонгууль, хууль дээдлэх, иргэний эрх чөлөөг хамгаалахад оршдог. Одоо дэлхийд үүнийг уламжлалт буюу аж үйлдвэрийн өмнөх үеийн улс төрийн тогтолцооноос илүү оновчтой, бие даасан, үр ашигтай засаглалын бүтэц рүү шилжих үйл явц гэж үзэх болсон.

Хөдөлгөөн, үйл явцын хувьд нэг дэглэмээс нөгөөд шилжих, энэ нь ардчилсан шилжилтийн үед ажиглагддаг шиг эрх мэдлийг тайван замаар шилжүүлэх эсвэл хувьсгал, төрийн эргэлт гэх мэт илүү эвдэрсэн өөрчлөлтүүдийг багтааж болно.

Улс төрийн оролцоо нь сонгууль, нийгмийн хөдөлгөөн, эсвэл улс төрийн үйл ажиллагааны бусад хэлбэрийг оролцуулан улс төрийн үйл явцад хувь хүмүүс болон бүлгүүдийн оролцох арга замуудтай байдаг. Үр дүнд нь шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх засаглал зэрэг улс төрийн байгууллагуудын бүтэц, чиг үүргийн өөрчлөлт явагддаг. Харин нийгэмд улс төрийн зан байдал, бодлогод нөлөөлж болох олон нийтийн үнэт зүйл, итгэл үнэмшил, хандлагын өөрчлөлт гардаг. Тийм учраас Х.Тэмүүжиний “transformation” хэрэгжих нь тогтолцооны гажуудлыг засахад тодорхой тусаа үзүүлэх юм. Энэ нь ажил хэрэг болох юм бол “trans­formation” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах

  • DR. ADITYA (197.211.63.16)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 07 сарын 04 | Хариулах

iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 10 цаг 38 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 10 цаг 42 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 10 цаг 43 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 10 цаг 53 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 11 цаг 10 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 11 цаг 17 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 11 цаг 25 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 11 цаг 32 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Өчигдөр 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Өчигдөр 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Өчигдөр 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Өчигдөр 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Өчигдөр 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top