x

Монгол, Германы уран бүтээлчдийн “Анагаагч эх дэлхий” хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Анагаагч эх дэлхий” Герман, Монголын дипломат харилцааны 50 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт “Чингис хаан” үндэсний  музейд өчигдөр боллоо.

Тус үзэсгэлэн хүн, байгаль, хотжилт, экологи, нүүдлийн уламжлал, сүнслэг оршихуй зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарч зөвхөн уран бүтээлийн цуглуулга бус хоёр орны урлагийн түүх, соёлын үзэл санаа солилцох талбар болж буйгаараа онцлогтой.

Үзэсгэлэнд Монгол Улсын бэлчээрийн даац, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн асуудлыг олон улсын тогтвортой хөгжлийн хүрээнд авч үзэх шаардлагатайг хөндөж, хүн байгалийн дахин холбогдох хүсэл, эх дэлхийгээ анагаахуй гэх утгыг уран бүтээлчид бүтээлээрээ дамжуулан илэрхийлжээ.

ХБНГУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Хана Бэкэр нээлтийн үеэр хоёр улсын соёл урлаг, хамтын ажиллагаа нь ард түмний харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийн гол бат бэх гүүр хэмээн тодотгов.

Мөн тэрбээр, “Бид улс төр, эдийн засгаас гадна соёл урлаг, боловсролын салбарт түлхүү анхаарч байна. Өнгөрсөн онд Монгол, Германы дипломат харилцааны 50 жилийн ой тохиосон. “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн хоёр улсын уран бүтээлчдийн хамтын бүтээл юм. Энэхүү ажил хоёр жил үргэлжилсэн бүтээлч үйл явц юм. Монголын уран бүтээлчид Германд очиж судалгаа хийсэн бол манай уран бүтээлчид Монголд ирж өөрийн сэдэв, сонирхлын дагуу судалсан. Энэ бүхний дүнд хоёр талын уран бүтээлчид бие биенийхээ соёл урлаг, орон зайг илүү гүнзгий танин мэдсэн. Уран бүтээлчдийн хамтын ажиллагаа нь зөвхөн мэргэжлээс гадна хувийн түвшинд ч гүн нөхөрлөлийг бий болгосон” гэв.

Тус төслийн зохион байгуулагч Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа, “Эх дэлхийгээ анагаахуй” буюу энэ удаад Монголд дэлгэж буй “Анагаагч эх дэлхий” нэртэй, хоёр жил үргэлжилсэн энэхүү төслийг хэрэгжүүлж, нээлтээ хийж байна. Энэхүү төслийн зорилго нь Монгол Улсын гадаад бодлогын зөөлөн хүчний хүрээнд соёлоор дамжуулан салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тулгарч буй асуудлыг түүх, археологи, уламжлал, соёл болон орчин үеийн урлагтай холбон хэрхэн олон нийт, үзэгч, урлаг судлаач, уран бүтээлчид хүргэх вэ гэдгийг хамтдаа эрэлхийлж ажиллалаа. “Эх дэлхийгээ анагаахуй” төслийн гол санаа нь Монгол, Германы дипломат харилцааны 50 жилийн ойтой уялдан экологийн системийн алдагдал, байгаль орчны тулгамдсан асуудлыг урлагаар дамжуулан хөндсөн юм. Монгол, Германы хамтарсан 10 уран бүтээлчийн бүтээл үзэсгэлэнд дэлгэсэн. “Анагаагч эх дэлхий” үзэсгэлэнг 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 30-ныг хүртэл  “HUE”  арт толилуулсан.

Галерейн орчноос түүхэн музейд шилжин дэлгэсэн нь үзэсгэлэнд өөр өнгө төрх нэмж байна.

Бид цаг хугацааны өнгөрсөн, одоо, ирээдүйг холбож нэг орчинд уялдуулж салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьсон. Мөн шинжлэх ухаан, түүх соёл, өв уламжлал болон орчин үеийн урлагийг хооронд нь холбож буйгаараа онцлогтой” гэв.

2024 онд тохиосон Монгол Улс, ХБНГУ дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Күнстхалле Дюссельдорф музейд зохион байгуулсан “Эх дэлхийгээ анагаахуй” төслийн Улаанбаатар дахь үргэлжлэл болж "Анагаагч эх дэлхий" үзэсгэлэнг ийнхүү толилуулж буй юм.

Тус үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • bryan barton (212.30.33.3)
    The emotional toll of such a loss cannot be overstated. Watching your hard-earned funds disappear without warning is a brutal experience that can leave even the most resilient individuals feeling defeated. In my case, the initial response was denial, followed by a deep sense of loss and frustration. I couldn't help but wonder if I would ever see my funds again, and the thought of starting from scratch was a daunting prospect. However, my fortunes changed when I discovered Techy Force Cyber Retrieval (TFCR), a specialized team of cryptocurrency investigators dedicated to recovering stolen cryptocurrency assets. Their expertise and dedication to helping victims of cryptocurrency theft gave me newfound hope and a sense of purpose. With their help, I began to understand that recovering my stolen funds was not an impossible task, but rather a challenging process that required the right expertise and guidance. Techy Force Cyber Retrieval's (TFCR) team of experts worked tirelessly to track down my stolen Bitcoin, using cutting-edge technology and advanced investigative techniques to follow the digital trail left behind by the scammers. Their professionalism, discretion, and commitment to their clients are truly impressive, and I felt confident that I was in good hands throughout the recovery process. While the experience of losing my Bitcoin was undoubtedly traumatic, I am grateful to have found a team like Techy Force Cyber Retrieval (TFCR) that is dedicated to helping victims of cryptocurrency theft. Their expertise and support have been invaluable, and I hope that my story can serve as a warning to others about the dangers of fake Bitcoin wallet apps and the importance of seeking help from reputable sources if you fall victim to such a scam. QUICKLY REACH OUT TO THEM FOR SUPPORT: WEBSITE ( https://techyforcecyberretrieval.com)
    2025 оны 12 сарын 06 | Хариулах
  • Thamos Lucas (104.223.110.245)
    RECOVER YOUR LOST BITCOIN // WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m Thermos Lucas. I'm here to tell my testimony about how. GEO COORDINATES RECOVERY HACKER enabled me to recover my stolen BTC. A few months ago I lost $673,000 worth of BTC to a fake investment company. I could do to recover my funds, I had gone to the authorities but they couldn’t assist me. I did some research online and I came across a post about GEO COORDINATES RECOVERY HACKER Their professional team was super and it took them less than 48 hours to get my funds back from these scammers. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone. If you suspect your Credit card, email & password, Facebook, Instagram, twitter Accounts have been hacked, you need to recover stolen money from scammers, report the incident to GEO COORDINATES RECOVERY HACKER, they can help you recover your Cryptocurrency BTC. They help you retrieve your stolen currency, in addition, GEO COORDINATES RECOVERY HACKER, can provide you with educational materials for staying safe online. They can also identify potential security breaches or vulnerabilities that may have led to the loss of your information. Please contact the following email address: Email: geovcoordinateshacker@gmail.com Website: https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram: @Geocoordinateshacker
    2025 оны 12 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Ази-Номхон далайн бүсийн залуус ногоон ирээдүйг хэлэлцэхээр чууллаа 1 цаг 46 мин 15 автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад оров 1 цаг 49 мин Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого 2 цаг 1 мин “Нүүдэлчин” дэлхийн фестивальд 990 өвлөн уламжлагч хуран чууллаа 2 цаг 54 мин COP17-гийн соёл, спортын сайн санааны элч нар Монголын соёлын өвтэй танилцав 4 цаг 11 мин Өсвөрийн жүдочид холимог багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 17 мин Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа 4 цаг 23 мин 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджээ 4 цаг 42 мин Монрогийн Diamonds дүр төрхтэй шинэ Барбиг худалдаанд гаргажээ 4 цаг 48 мин Малын халдварт өвчний голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ 4 цаг 55 мин Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв 5 цаг 1 мин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг COP17-д оролцож буй Израилын төлөөлөгчидтэй уулзав 5 цаг 10 мин "Нарны илч” төслийн явцтай танилцлаа 5 цаг 15 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай үргэлжилж байна 5 цаг 20 мин Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа 5 цаг 26 мин “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хуралын үеэр зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана 5 цаг 33 мин Г.Занданшатарын гурван засуул, бас… 5 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан, бороо орохгүй 5 цаг 58 мин Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар, цагаан цас гуйж байна Өчигдөр 11 цаг 49 мин Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэдийг цайлж байна Өчигдөр 11 цаг 25 мин
iИх уншсан
Ж.Золжаргал: Монгол Улс татварын асуудал дээр буулт хийсэн у... Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгоно Дундговьчууд СОР17 хуралд "Цөлийн хөгжил" санаачилгыг танилц... Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна "Хүн аалз: Шинэ өдөр" киноны орлого 2 тэрбумаас давжээ ДАШТ-ий шилдэг тоглогч Родри “Барса”-д ирлээ “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ Кушнер, Нетаньяху нар хоёр ажлын хэсэг байгуулахаар тохиролц... Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцу... Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуу... Оны эхний найман сард 10 орны 17 мянган аялагч Баянзагийг ир... COP17-гийн Ногоон бүсийг маргааш албан ёсоор нээнэ Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджэ... Европын Иргэний хамгаалалтын механизм идэвхжиж байна А.Соболенко, Н.Жокович нар хослон тоглоно Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийг 200 са... Хүн дүрст роботуудын дэлхийн II спортын наадам болно Байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ COP17-ы... Г.Занданшатарын гурван засуул, бас…
Top