x

ТҮЦ нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой гомдлыг ХЭҮК шалгаж байна

Нийслэлийн Засаг даргын А/237 захирамжийн дагуу зам талбай, автобусны буудал дээр байршуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг (ТҮЦ) нүүлгэн шилжүүлж байгаа нь зарим иргэдийн зүгээс хүний эрх зөрчигдөж байна хэмээн үзэх шалтгаан болж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст гомдол ирүүлжээ.

Эдгээр гомдлын хүрээнд ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд 2025 оны дөрөвдүгээр сарын 25-наас хойш ТҮЦ эрхлэгч иргэдийн төлөөлөлтэй дөрвөн удаа уулзсан байна. Тэрбээр нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахаас гадна, эсэргүүцэл илэрхийлж шаардлага тавьсан иргэдтэй тогтмол уулзаж, тэдний санал бодлыг сонсож байгааг онцоллоо.

Мөн хоёр талын байр суурийг тэнцвэртэй сонсох зорилгоор нийслэл, дүүргийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, гомдол гаргасан иргэн бүртэй ганцаарчлан уулзаж, тухайн хүний нөхцөл байдлыг тодруулан бусад боломжит хувилбаруудыг танилцуулж байгаа аж. Цаашид ТҮЦ нүүлгэн шилжүүлэх үйл явцад хүний эрхийг дээдэлж, хуульд нийцүүлэн ажиллах зөвлөмжийг холбогдох байгууллагуудад өгчээ.

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр болсон ТҮЦ эрхлэгч иргэдтэй уулзалтын үеэр ХЭҮК-ын зүгээс нийслэл, дүүргийн удирдлагуудтай өмнө нь санал бодлоо солилцсон эсэх, нөхцөл байдалд өөрчлөлт орсон эсэхийг тодруулсан байна. Комиссоос хуульд заасан чиг үүргийн дагуу иргэдийн гомдлыг үргэлжлүүлэн шалгаж, дүгнэлт гаргах ажлыг явуулж байгааг тайлбарлажээ.

Эх сурвалж: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 54 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 1 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 1 цаг 26 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 1 цаг 30 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 1 цаг 40 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 1 цаг 42 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 1 цаг 45 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 3 цаг 11 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 3 цаг 27 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 3 цаг 28 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 3 цаг 29 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 3 цаг 31 мин Дархан-Уул аймагт “IELTS-100” хөтөлбөр хоёр дахь жилдээ дахин хэрэгжиж байна 3 цаг 32 мин АНУ-д "Shutdown"-тай холбоотойгоор 2000 гаруй нислэг цуцлагдав 3 цаг 34 мин Монголд ирэх хөрш орны жуулчдын урсгал 80 хувиар нэмэгджээ 3 цаг 36 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлагад ажиллаж, 70 иргэнийг авран хамгаалав 3 цаг 38 мин Японд “Bridgestone”-ийн хийлдэггүй “AirFree” дугуйг туршиж эхэллээ 3 цаг 40 мин Монгол Улс төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ 3 цаг 41 мин Астанад болсон “Silk Way Star” шоу үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ 3 цаг 46 мин Трампын үгийг гуйвуулсан дуулианы улмаас ВВС-ийн удирдлагууд огцров 3 цаг 47 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top