x

"E-Mongolia", "E-Business" системүүд уламжлалт үйлчилгээнээс илүү хялбар, хүнд сурталгүй гэж үнэлэгдлээ

Монголын төрийн үйлчилгээ олон жил иргэд, бизнес эрхлэгчдэд хүндрэл бэрхшээл учруулж ирсэн "хүнд суртал" хэмээх ойлголтыг арилгах чиглэлд дорвитой алхам хийгдээд явж байгаа нь жил ирэх тусам мэдэгдэхүйц анзаарагдаж байгаа билээ. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас 20 жилийн турш хийж буй “Хүнд суртлын индекс” судалгааны 2024 оны үр дүнгээр “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан” гэсэн дүгнэлт гарчээ.

Судалгаагаар төрийн үйлчилгээний хүнд суртлын индекс 2.85 оноо болж, 2021 оны судалгаатай харьцуулахад 4.8 хувиар өссөн нь эерэг үзүүлэлт юм. Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн дийлэнх нь төрийн цахим системүүд болох "E-Mongolia" болон "E-Business" платформуудыг хүнд суртлыг бууруулахад бодит ахиц авчирсан хэмээн онцолжээ.

Монгол Улсын Засгийн газар 2019 онд эхлүүлсэн цахим засаглалын шилжилт өнөөдөр бодит үр дүнгээ өгч эхэлжээ. Анх 2020 онд нээгдсэн E-Mongolia систем өнөөдөр 88 байгууллагын 1,264 төрлийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэж байгаа бөгөөд нийтдээ 79 сая гаруй удаа төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлсэн үзүүлэлттэй байна. Насанд хүрсэн иргэдийн 88 хувь нь тус системийн хэрэглэгч бөгөөд өдөр тутмын амьдралдаа цахим үйлчилгээг цаг алдалгүй хялбар, хаанаас ч авч байна. Энэ бол цаас, гарын үсэг, дараалалд зогсдог уламжлалт системээс цахим хэлбэрт шилжсэн бодит өөрчлөлт юм.

Цахим шилжилтийн үр өгөөж зөвхөн үйлчилгээний хүртээмжээр зогсохгүй эдийн засагт ч томоохон нөлөө үзүүлсэн нь 2025 оны байдлаар төрийн цахим үйлчилгээний системүүд 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэсэн нь цахим засаглал улсын төсөв, бизнесийн зардалд эерэг нөлөө үзүүлж буйн илрэл юм.

Монгол Улсын цахим засаглал олон улсын хэмжээнд ч 2024 онд ахицтай үнэлэгдсэн. НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр Монгол 193 улсаас 46 дугаар байрт, Ази тивийн хэмжээнд 13 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Энэ үзүүлэлт нь цахим төрийн үйлчилгээний цар хүрээ, үр дүнгийн олон улсын баталгаа болж байна.

Гэвч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар төрийн цахим шилжилт зогсолтгүй үргэлжлэх шаардлагатай. Цаашид хиймэл оюун ухаан, дата анализ, автомат хариулагч зэрэг дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэх замаар төрийн үйлчилгээний хүнд суртлыг бүрэн арилгаж, ил тод, шуурхай төрийн тогтолцоог бий болгох хэрэгцээ бий.

Өнөөдрийн бодит үр дүн, олон улсын үнэлгээний хажуугаар Монгол Улс цахим засаглалын дараагийн шат руу шилжих, иргэд, бизнес эрхлэгчдэд ээлтэй төрийн үйлчилгээг улам боловсронгуй болгох шаардлага бий болсоор байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 52 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 1 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 1 цаг 24 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 1 цаг 29 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 1 цаг 38 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 1 цаг 40 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 1 цаг 44 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 3 цаг 9 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 3 цаг 25 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 3 цаг 26 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 3 цаг 27 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 3 цаг 29 мин Дархан-Уул аймагт “IELTS-100” хөтөлбөр хоёр дахь жилдээ дахин хэрэгжиж байна 3 цаг 31 мин АНУ-д "Shutdown"-тай холбоотойгоор 2000 гаруй нислэг цуцлагдав 3 цаг 33 мин Монголд ирэх хөрш орны жуулчдын урсгал 80 хувиар нэмэгджээ 3 цаг 35 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлагад ажиллаж, 70 иргэнийг авран хамгаалав 3 цаг 36 мин Японд “Bridgestone”-ийн хийлдэггүй “AirFree” дугуйг туршиж эхэллээ 3 цаг 38 мин Монгол Улс төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ 3 цаг 39 мин Астанад болсон “Silk Way Star” шоу үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ 3 цаг 44 мин Трампын үгийг гуйвуулсан дуулианы улмаас ВВС-ийн удирдлагууд огцров 3 цаг 45 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top