x

Цахим ур чадварын сургалтанд 40 гаруй эмэгтэй оролцож байна

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЦАХИМ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХЫГ ДЭМЖИЖ БАЙНА

Европын Холбооны санхүүжилттэй, Цахим Хөгжил, Инновац, Харилцаа Холбооны Яамны дэмжлэгтэйгээр Пипл ин Нийд ОУТББ болон Фаро Фаундэйшн ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” (DICE) төслийн үйл ажиллагааг танилцуулж байна. Төслийн ерөнхий зорилго нь Монгол Улс дахь цахим шилжилтийг бүх талын оролцоотойгоор хөгжүүлж, ардчилсан орон зайг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах чадвартай, хараат бус, үр нөлөө бүхий Иргэний нийгмийн байгууллагуудыг бий болгоход оршино. Энэ нь  Монгол Улсын Засгийн газрын “Цахим үндэстэн” стратегийн хүрээнд Иргэний нийгмийн байгууллагуудыг дижитал технологийн тусламжтайгаар нийгмийг хүчирхэгжүүлэх үндсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Төслийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь  Гуравдагч талуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр бөгөөд энэ нь иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих замаар:

• Зорилтот бүлгүүдийн дижитал ур чадвар, медиа боловсрол, цахим аюул заналхийллийн талаарх мэдлэг, чадамжийг бэхжүүлэх

• Дижитал технологийн тусламжтайгаар төрийн үйлчилгээний талаарх мэдлэгийг

нэмэгдүүлж, үйлчилгээнд хандах боломжийг өргөжүүлэх

  • Дижитал технологийг ашиглан иргэдийн ардчилсан үйл явцад оролцох идэвхийг

нэмэгдүүлэхэд үйл явц юм.

 “Марал-Элч” сан нь дээрх тэтгэлэгт шалгарсан 20 байгууллагын нэг бөгөөд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн цахим ур чадварыг сайжруулах замаар эдийн засгийн эрх мэдлийг нь нэмэгдүүлэх нь” төслийг нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Налайх, Багахангай дүүрэгт хэрэгжүүлж уг төсөлд 40 эмэгтэй оролцож байна. “Марал-Элч” сангийн хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд ухаалаг утсанд суурилсан цахим ур чадварын сургалтаар дамжуулан гэр бүлийн орлогыг нэмэгдүүлэх, бичил үйлдвэрлэл, жижиг бизнес эрхлэх чадавхыг дээшлүүлэхэд чиглэж буй юм.

Төслийн үйл ажиллагаа нь ухаалаг гар утсанд суурилсан төрийн цахим үйлчилгээг авах, эрүүл мэнд,  банк, санхүүгийн үйлчилгээ авах, цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах, цахим орчинд ёс зүйтэй харилцаанд суралцах, хиймэл оюун ухаанаар өөрт хэрэгтэй мэдээлэл хайх, гар утсаар контент хийж сурах, дижитал маркетинг хийж сурах, биенес ур чадварт суралцах зэрэг юм.

Тус төсөл нь зөвхөн нэг бүлэгт чиглэсэн бус, цаашлаад асрахуйн хөдөлмөр, эдийн засгийн хараат бус байдал, цахим хүртээмжийн тэгш байдлыг хөндөж буйгаараа онцлог юм. Гэр бүлийн хүрээний эдийн засгийн сайжрал нь улс орны нийт эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх суурь нөхцөл болдог гэдгийг төслийн баг тодотгож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 54 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 1 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 1 цаг 26 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 1 цаг 30 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 1 цаг 40 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 1 цаг 42 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 1 цаг 45 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 3 цаг 11 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 3 цаг 26 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 3 цаг 28 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 3 цаг 29 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 3 цаг 31 мин Дархан-Уул аймагт “IELTS-100” хөтөлбөр хоёр дахь жилдээ дахин хэрэгжиж байна 3 цаг 32 мин АНУ-д "Shutdown"-тай холбоотойгоор 2000 гаруй нислэг цуцлагдав 3 цаг 34 мин Монголд ирэх хөрш орны жуулчдын урсгал 80 хувиар нэмэгджээ 3 цаг 36 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлагад ажиллаж, 70 иргэнийг авран хамгаалав 3 цаг 38 мин Японд “Bridgestone”-ийн хийлдэггүй “AirFree” дугуйг туршиж эхэллээ 3 цаг 40 мин Монгол Улс төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ 3 цаг 41 мин Астанад болсон “Silk Way Star” шоу үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ 3 цаг 46 мин Трампын үгийг гуйвуулсан дуулианы улмаас ВВС-ийн удирдлагууд огцров 3 цаг 47 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top