x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.

Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.

Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн  асуудлаар санал солилцов.

Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.126.91.243)
    Попорхоос өөр чадах юмгүй арчаагүй псда чинь хтйн хоолойг нь ядаж Монголд авчирч чадахгүй л дээ мал чинь
    2025 оны 05 сарын 08 | Хариулах
  • Suhee (66.181.183.199)
    Uhej dald orson huzuugui novshiin uyd 2 hurshiin haritsaa huiten hundii surhii bolj baisiin odoo ovoo bolj bgaan bna...ene erunhiilugch gadaad hariltsaanii saiduud sain ajillaj bna bayr hurgey
    2025 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 54 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 1 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 1 цаг 26 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 1 цаг 30 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 1 цаг 40 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 1 цаг 42 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 1 цаг 45 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 3 цаг 11 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 3 цаг 26 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 3 цаг 28 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 3 цаг 29 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 3 цаг 31 мин Дархан-Уул аймагт “IELTS-100” хөтөлбөр хоёр дахь жилдээ дахин хэрэгжиж байна 3 цаг 32 мин АНУ-д "Shutdown"-тай холбоотойгоор 2000 гаруй нислэг цуцлагдав 3 цаг 34 мин Монголд ирэх хөрш орны жуулчдын урсгал 80 хувиар нэмэгджээ 3 цаг 36 мин Аюулт үзэгдэл, ослын 87 дуудлагад ажиллаж, 70 иргэнийг авран хамгаалав 3 цаг 38 мин Японд “Bridgestone”-ийн хийлдэггүй “AirFree” дугуйг туршиж эхэллээ 3 цаг 40 мин Монгол Улс төрийн үйлчилгээний 90 хувийг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлнэ 3 цаг 41 мин Астанад болсон “Silk Way Star” шоу үзэгчдэд мартагдашгүй үдшийг бэлэглэлээ 3 цаг 46 мин Трампын үгийг гуйвуулсан дуулианы улмаас ВВС-ийн удирдлагууд огцров 3 цаг 47 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э...
Top