x

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москвад хүрэлцэн очлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар 2025 оны тавдугаар сарын 9-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор ОХУ-ын нийслэл Москва хотноо хүрэлцэн ирээд байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон түүнийг дагалдан яваа албан ёсны төлөөлөгчдийг Москвагийн “Внуково” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд Оросын талаас Төрийн хүндэт харуул жагсаж, Гадаад хэргийн орлогч сайд А.Ю.Руденко, Төрийн ёслолын газрын захирал И.В.Богдашев болон Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин нар угтан авсан юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны уулзалт хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцох төлөвтэй байна. Харин тавдугаар сарын 9-ний өдөр Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн ёслолд гадаадын олон улсын удирдагчдын хамт оролцож, Александровын цэцэрлэгт байрлах “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөх юм.

Мөн Ерөнхийлөгч Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ОХУ, ЗХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн Ялалтын 80 жилийн ойн жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцож, хоёр орны түүхэн холбоо, найрсаг харилцааг бэлгэдэн алхах юм. Монгол Улс өмнө нь 1995, 2005, 2010, 2015 онуудад төрийн тэргүүний түвшинд тус арга хэмжээнд оролцож байсан бол, Зэвсэгт хүчний салбарынхан 70, 75 жилийн ойн баярын жагсаалд ч мөн оролцож байсан уламжлалтай.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх мэдэл, албан тушаалыг урвуулан ашигласан болон бусад 288 хэрэгт яллах дүгнэлт гаргав 38 мин 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ 41 мин 2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11-р сарын 14 хүртэл үргэлжилнэ 42 мин УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногдуулах асуудлыг хэлэлцэв 43 мин CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 45 мин Баянхонгорын Гурванбулаг сум ундны ус, хог хаягдлын асуудлаа бүрэн шийдэв 49 мин Увс аймагт 112 төрлийн шинжилгээ хийх MRI аппарат ашиглалтад орлоо 51 мин Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг дахин хийв 53 мин Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 2 цаг 42 мин Виз сунгах үйлчилгээ шинэ цахим системд шилжлээ 3 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн 3 цаг 14 мин Хятад улс чипний экспортын хязгаарлалтаа цуцлав 3 цаг 18 мин Чулуун нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар багасав 3 цаг 28 мин Х.Нямбаатар: Хиймэл оюун ухааны дэвшлийг зарим ажлын байранд ашиглана 3 цаг 30 мин Метроны бүтээн байгуулалт 2026 онд эхлэхээр төлөвлөж байна 3 цаг 33 мин Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя 4 цаг 59 мин Улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилж, 13.6 мянган тохиолдол бүртгэгджээ 5 цаг 14 мин Х.Нямбаатар: 2028 он хүртэл нийслэлд 102 км үерийн хамгаалалтын далан барина 5 цаг 15 мин Монголын гадаад худалдаа 160 улсыг хамарч, 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ 5 цаг 16 мин БНСУ-д оршин суугаа монгол иргэдэд консулын үйлчилгээ хүргэжээ 5 цаг 18 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ...
Top