x

“Дорныг дурандахуй” гэрэл зургийн ном хэвлэгдлээ

Монгол Улсад угсаатны зүйн мэргэжлийн судалгааны салбар үүсэж хөгжсөний 40 жилийн ой, Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан угсаатны зүйч Ласло Фөлдешийн Монголд хийсэн хээрийн судалгааны гэрэл зургуудаас бүрдсэн “Дорныг дурандахуй” нэртэй номыг өнөөдөр олон нийтэд танилцууллаа.

Номыг Чингис хаан Үндэсний музейн Судалгаа, сан хөмрөгийн эрхлэгч Г.Бямбарагчаа санаачлан хэвлүүлсэн бөгөөд Унгарын судлаач Ласло Фөлдешийн 1967 онд Монголд хийсэн судалгааны үеэр авсан 250 гаруй гэрэл зургийг анх удаа нийтэд хүргэж байна. Эдгээр зурагт зүүн бүс нутгийн монголчуудын ахуй амьдрал, нүүдлийн мал аж ахуй, гэр орон, хувцас, эдлэл хэрэглэл зэрэг олон талын бодит дүрслэл багтжээ.

Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун энэ үеэр хэлэхдээ “Монгол, Унгарын эрдэмтдийн олон жилийн хамтын ажиллагааны үргэлжлэл бол энэ бүтээл юм. Унгарчууд ХХ зууны дунд үеэс эхлэн Монголын нүүдэлчдийн ахуй соёлыг шинжлэх ухааны төвшинд судалсан бөгөөд Фөлдешийн авсан гэрэл зургууд нь манай түүх, соёлыг дэлхий дахинд танилцуулах чухал баримт” гэдгийг онцлов.

Унгарын ШУА-ийн угсаатны зүйн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан Жолт Силаги номын ач холбогдлыг тайлбарлахдаа “Фөлдешийн судалгааны гол онцлог нь бэлчээрийн өөрчлөлт болон мал аж ахуйн хэлбэрийг тухайн бүс нутгийн ландшафттай уялдуулан судалсан явдал. Түүний Монгол дахь судалгаа нь маш үнэ цэнтэй эх сурвалж болж байна” хэмээв.

Унгарын Угсаатны зүйн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 700 гаруй гэрэл зураг, түүний дотор 561 хар цагаан, 274 өнгөт зураг, мөн кино бичлэгүүд нь монгол ахуйн судалгааны хувьд цоо шинэ хэрэглэгдэхүүн болох юм. Өмнө нь огт нийтлэгдэж байгаагүй эдгээр архивын баримт нь олон улсын судлаачдын анхаарлыг татаж, Монголын уламжлалт амьдралын хэв маягийг хадгалахад үнэт хувь нэмэр оруулж буйг зохиолчид онцоллоо.

Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 23 хэм хүйтэн 12 цаг 53 мин Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй 13 цаг 8 мин Б.Энхтүвшин: ОХУ-аас боломжоороо шатахуун, түлш нийлүүлж байна 13 цаг 27 мин Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 2025-12-19 Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 2025-12-19 Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 2025-12-19 Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 2025-12-19 “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 2025-12-19 Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 2025-12-19 Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 2025-12-19 Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 2025-12-19 Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 2025-12-19 Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 2025-12-19 Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 2025-12-19 Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 2025-12-19 Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 2025-12-19 Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 2025-12-19 Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 2025-12-19 Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 2025-12-19 “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 2025-12-19
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу...
Top