x

В,С вирус илрүүлэх шинжилгээнд 2,829 хүн хамрагджээ

Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг ДЭМБ-ын гишүүн орнууд хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн-Монгол” хөтөлбөртэй хүрээнд Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн байгууллагууд тус өдрийг “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор 2019 оны 07 дугаар сарын 26-ны Сүхбаатарын талбай дээр өдөрлөг зохион байгуулж, элэгний В, С вирүсийн шинжилгээ, элэгний хэт авиан оношилгоо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зөвөлгөөг иргэдэд үзүүлэн ажиллалаа. Үзлэг шинжилгээнд 2,829 хүн хамрагдаж, дотрын эмчийн үзлэг, зөвлөгөөнд 4,070 хүн, эхо үзлэгт 791 хүн, элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 105 хүн хамрагдаж, 530 хүнийг элэгний хатуурал тодорхойлох шинжилгээнд 50 хувийн хөнгөлөлттэйгөөр хамруулжээ. Тус өдөр нийт 8,325 хүнд шинжилгээ, оношилгоо хийсэн байна.

Мөн энэхүү өдрийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон эмнэлэг дээрээ “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг зохион байгуулж, “Элэгний вирүсийн тухай ойлголт, шинж тэмдэг, оношилгоо эмчилгээ”, “Элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэх нь”, “Д амин дэмийн дутлаас сэргийлье”, “Хепатит үүсэх шалтгаан, илрэх шинж, оношлогоо, эмчилгээ урьдчилан сэргийлэлт”, “Элэгний хавдраас сэргийлэх, оношилгоо эмчилгээ” зэрэг сэдвүүдээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулан “Элэгний  эмгэгийн үеийн 7 хоногийн хоол эмчилгээ”-ний үзэсгэлэн гаргаж, хүрэн манжин, бууцайны 2 төрлийн жүүсний амталгааг нийт 250 иргэдэд явуулж, “Элэгний  эмгэгийн хоол эмчилгээ” сэдэвт гарын авлага бэлтгэн зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.

Тус өдрлөгийн үеэр элэгний вирүс илрүүлэх шинжилгээнд хамрагдаагүй нийт 100 гаруй иргэд, үйлчлүүлэгчдийг вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулан, 30 гаруй хүнд захын судсанд глюкоз, цусан дахь өөх тосны хэмжээ тодорхойлох шинжилгээнд хамруулж, “Эрүүл элэг”, “Элэгний В вирүс”, “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая”, “Элэгний В, Д вирүс”-ийн талаарх 4 төрлийн 350 ширхэг гарын авлага, зөвлөмж бэлтгэн тараажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 6 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 45 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. 52 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. 54 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 3 цаг 5 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 3 цаг 6 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 3 цаг 7 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 3 цаг 9 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 3 цаг 10 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 3 цаг 11 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 3 цаг 12 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 3 цаг 14 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 3 цаг 16 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 3 цаг 17 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 3 цаг 18 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 3 цаг 20 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 3 цаг 21 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 3 цаг 23 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 3 цаг 24 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 3 цаг 25 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top