x

Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй

Харшлын улирал эхэлж буйтай холбогдуулан Арьс, өнгөний өвчин судалын поликлиникийн тасгийн арьс харшлын эмч, анагаах ухааны магистер Б.Лхамдарьтай ярилцлаа.

-Энэ жилийн хувьд ямар харшил түгээмэл байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ихэвчлэн ургамал, тоос болон нарны харшил, чонон хөрвөс өвчин түгээмэл байна.

-Харшлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эхний ээлжид ямар арга хэмжээ авах вэ?

-Юунаас болж харшлаад байгаагаа олж мэдээд тухайн зүйлсээс зайлсхийж, эмчид үзүүлэх ёстой. Дур мэдэн харшлын эм болон тос, харшлын эсрэг бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй.

-Хоол, хүнснээс харшлах тохиолдол элбэг байдаг. Харшилж буй эсэхээ яаж мэдэх вэ?

-Хоол, хүнсийг шууд харшилдаг болон харшлыг сэдрээдэг гэж хоёр ангилдаг. Шууд харшил нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглээд огцом урвал өгч хэл, ам хавдах эсвэл амьсгал боогдох болон биеэр нь тууралт өгч илэрдэг. Тэгвэл харшлыг сэдрээдэг хоол, хүнс гэдэг нь харшлын үед тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр харшил сэдэрнэ гэсэн үг юм. Үүнд самар, өндөг, бүх төрлийн амтлагч, чихэр, ундаа, жимс, хайрч хуурсан , нөөшилсөн бүтээгдэхүүн, архи дарс багтдаг. Өвчнийг эдгэтэл дээрх хоол, хүнснээс татгалзах хэрэгтэй.

-Түгээмэл гарч буй харшлуудаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Ургамал тоосоо гөвдөг цаг гэж бий. Тэр нь өглөөний 04:00-10:00 цаг, оройдоо 17:00-20:00 цагийн хооронд байдаг. Энэ үед цонхоо хаах хэрэгтэй. Хэрэв гадуур явах шаардлагатай бол нойтон маск зүүх шаардлагатай. Мөн цэцэг тарихгүй, будаа буурцгаар хийсэн дэр дэрлэхгүй, ургамлын гаралтай эм уухгүй байх ёстой. Гадуур явах үед хүнд ургамлын тоос наалдсан байдаг.  Тиймээс нэн даруй усанд орж, ам хамраа угаах хэрэгтэй.

Чонон хөрвөс өвчин бол харшлын өвчин. Янз янзын шалтгаанаар гардаг. Гэвч энэ өвчнийг сэдрээдэг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд бариу хувцас өмсөх, хүнд хүчир дасгал хөдөлгөөн хийх, амьтанд хатгуулах, халууцах, даарах, нарны гэрэлд удаан явах, ядрах, стресстэй ажиллах.

Нарны харшилтай хүмүүс бол нарнаас хамгаалах SPF, PA бичигтэй тосыг хэрэглэж наранд гарахаасаа 30 минутын өмнө ил гарах хэсгүүддээ түрхэх хэрэгтэй. Өдрийн 11:30-16:00 цагийн наранд гарахгүй байх нь зөв. Гарвал 15-20 минутаас илүү наранд байж болохгүй, битүү хувцас өмсөх хэрэгтэй.

-Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийнхээс харшилтай хүмүүсийн тоо нэмэгдсэн үү, буурсан уу?

-Жил ирэх тусам харшилтай хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд урьд жилүүдийнхээс 10-20 хувиар нэмэгдсэн.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 30 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 36 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 1 цаг 15 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 1 цаг 24 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 3 цаг 35 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 3 цаг 36 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 3 цаг 38 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 3 цаг 39 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 3 цаг 40 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 3 цаг 42 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 3 цаг 43 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 3 цаг 45 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 3 цаг 46 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 3 цаг 47 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 3 цаг 48 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 3 цаг 50 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 3 цаг 52 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 3 цаг 53 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 3 цаг 54 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 3 цаг 55 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top