x

Баяр наадмын өдрүүдэд 642 хүү, 553 охин мэндэлжээ

Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав.

Эрүүл мэндийн сайдын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 317 дугаар тушаалаар Баяр наадмын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах, хариуцлагатай жижүүрийг 7 дугаар сарын 09-өөс 16-ны өдрүүдэд томилон ажиллуулсан.

Эрүүл мэндийн яамнаас баяр наадмын үеэр эрүүл мэндийн байгууллагууд ажиллах хуваарийг хэвлэлийн бага хурал хийж иргэдэд мэдээлэл өгсөн. Мөн 7 дугаар сарын 05-ны өдөр харьяа лавлагаа төвүүдийн удирдлагуудтай шуурхай хурал, 7 дугаар сарын 06-ны өдөр аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгүүдийн  удирдлагуудтай цахим хурал зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангасан.

Эрүүл мэндийн байгууллагууд мэдээг нэгдсэн хүснэгтийн дагуу өссөн дүнгээр naadam2019@moh.gov.mn  цахим, 323002 утсаар авч нэгтгэж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэсэн.

Баяр наадмын өдрүүдэд нийт 1179 эх амаржсан. Эхийн амь нас эрүүл мэндэд ноцой хүндрэл учирсан 4 тохиолдол бүртгэгдлээ. 642 хүү, 553 охин мэндэлсэн.

Эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийг нийт 19149 насанд хүрэгч, 9754 хүүхдэд үзүүлж, 11022 иргэнд зөвлөгөө өгч буцаасан. Түргэн тусламжийн үйлчилгээг 9434 тохиолдолд үзүүллээ.

Баяр наадмын өдрүүдэд Ховд, Дорноговь, Дорнод аймгуудад автоын осол гарч зам тээврийн осол болон золгүй тохиолдлоор хүний амь нас эрсэдсэн тохиолдлууд бүртгэгдлээ.

Баяр наадмын өдрүүдэд Олон улсын “Торгоны зам” авторалли тэмцээн болж нийт 550 тамирчин, 1600 туслах ажилтан 7 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд монгол улсад уралдаан тэмцээн зохион байгуулсан. Энэхүү олон улсын уралдааны үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж ажилласан бөгөөд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг  газар дээр нь ажиллаж, гэмтсэн тамирчдад эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлэх ажлыг зохион байгуулж, гэтсэн тамирчдад орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд эмнэлгийн яаралтай тусламжийг шуурхай үзүүлсэн.

Эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал ихтэй ажилласан ч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, эм эмнэлгийн хэрэгслийн тасалдалгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээнд ноцтой хүндрэл гомдол гараагүй ажилласан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 50 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 56 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 1 цаг 35 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 1 цаг 44 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 3 цаг 55 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 3 цаг 56 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 3 цаг 58 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 3 цаг 59 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 4 цаг 0 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 4 цаг 2 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 4 цаг 3 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 4 цаг 5 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 4 цаг 6 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 4 цаг 7 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 4 цаг 8 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 4 цаг 10 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 4 цаг 12 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 4 цаг 13 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 4 цаг 14 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 4 цаг 15 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top