x

Дэлхийн түвшний үндэсний оношилгоо, эмчилгээний төв үүдээ нээлээ

Одоогоос 11 жилийн өмнө буюу 2008-2012 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэгэн амлалт туссан нь "Үндэсний хэмжээний оношилгоо, эмчилгээний төв"-ийг томоохон эмнэлэг түшиглэн байгуулах явдал байсан юм. Тэгвэл энэ сарын 5-ны өдөр Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр баригдсан Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслол боллоо.

Дэлхийн жишигт нийцсэн барилга байгууламж, улсын хэмжээнд үйлчлэх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцов.

Тэрбээр “Улс орон хөгжихийн эх үндэс бол иргэн нь эрүүл байх явдал. Оношилгоо эрт байх тусмаа олон хүн эрүүл болно. Биеэ эрт оношлуулж, эрүүл байгаарай гэж хүсч байна. Төслийг эхлүүлж, өнөөдрийг хүртэл сэтгэл зүрхээ зориулсан эмч, эмнэлгийн ажилтнуудад баяр хүргэе” гэв.

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийг түшиглэн Үндэсний оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орж буй нь Монгол Улсын эрүүл мэндийн системийг шинэ шатанд хүргэх, хорт хавдрыг эрт шатанд оношлох, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах, гадаадад эмчилгээ хийлгэхээр явж байгаа иргэдийн урсгалыг багасгах ач холбогдолтой юм.

Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн төслийн хүрээнд нийт 15,600 м2 ашигтай талбай бүхий таван давхар эмнэлгийн барилга баригдсан бөгөөд

  • Хүлээн авах, дүрс оношилгооны төв

  • Цөмийн анагаах ухааны тасаг

  • Лабораторийн тасаг

  • Дурангийн оношилгоо

  • Эмчилгээний тасаг

  • Ариутгал халдваргүйтгэлийн тасаг

  • Мэс заслын тасаг

  • Мэдрэлийн мэс заслын тасаг

  • Эрчимт эмчилгээний тасаг

  • Эмчилгээний хоол зүйн тасагтайгаар үйл ажиллагаа явуулах юм.

Эдгээр тасагт 25 сая ам.долларын өртөг бүхий 215 нэр төрлийн нийт 1,870 тоног төхөөрөмж суурилуулжээ.

Тухайлбал, Монгол Улсад анх удаа дүрс оношилгооны хосолмол технологи бүхий Позитрон Эмиссон Томографи болон тухайн аппаратын ажиллагаанд шаардагдах цацраг идэвхит эмийг үйлдвэрлэн гаргах 9.6 MeV хүчин чадалтай циклотрон, дагалдах төхөөрөмжүүдийн хамт ашиглалтад орж байна. Энэ нь хавдрын оношилгоонд нэн чухал төхөөрөмж бөгөөд хорт хавдрын үсэрхийллийг эрт үед оношлохоос гадна булчирхайлаг эрхтний үйл ажиллагааг оношлох чадамжтай юм байна.

Түүнчлэн, иргэдэд нэн шаардлагатай байгаа ангиограф буюу судсан дотуурх мэс заслын технологи нэмэгдсэнээр харвалт, шигдээсийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: "Бид хамтдаа түүхэн үйл явдлын гэрч болж байна. Эрүүл мэндийн салбарт олон жил царцаагдаж, хүлээгдсэн бүтээн байгуулалтууд эхнээсээ ашиглалтад орж байна. Түүний нэг нь Үндэсний оношилгоо, эмчилгээний төв юм. Хоёр улсын хооронд 2012 онд байгуулагдсан зээлийн гэрээний үр дүнд 2015 онд төсөл эхэлсэн билээ. Гэвч тодорхой шалтгааны улмаас дахин гурван жил хойшлох нөхцөл байдал үүссэн учраас төслийн удирдах хороо шийдвэр гаргаж, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эрх шилжүүлэх шийдвэр гарган, ажлаа эрчимжүүлэхийг даалгасан.

Хоёрдугаар эмнэлгийн хамт олон, шинээр бүрдсэн төслийн хамт олон асар богино хугацаанд энэ төвийг ашиглалтад оруулж чадлаа. Та бүхнээр бахархаж байна. Хорт хавдрыг хамгийн жижиг байхад нь оношлох, хавдрын зэргийг тогтоох PET-CT энд ашиглалтад орж байна. Цөмийн оношилгоо, эмчилгээний тасагт изотопи үйлдвэрлэх циклотрон, цацраг идэвхит F-FDG эмийн үйлдвэр, халуун цех, цацрагийн хяналтын лаборатори гэх мэт шинэ технологи нэвтэрч байгаа. Энэхүү томоохон төслийг хэрэгжүүлэхэд мэдээж боловсон хүчний чадавх маш чухал. Тиймээс эдгээр тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах өндөр түвшний 10 эмч мэргэжилтнийг зургаан сараас нэг жилийн хугацаанд БНСУ-д сургалаа. Мөн тус улсад долоон удаагийн сургалт зохион байгуулж, 42 эмч мэргэжилтнийг хамрууллаа. Дотооддоо 110 эмч мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудыг 12 удаагийн сургалтаар бэлтгэлээ. Энэ төв ашиглалтад орсноор гадагшаа явж эмчлүүлж буй иргэдийн тоо цөөрч, мөн хорт хавдрын илрүүлэг, эмчилгээнд 30 хүртэл хувийн ахиц гарах тооцоотой байна" гэлээ

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам: "Хоёр улсын эрүүл мэндийн салбарын билэгдэл болсон энэхүү төслийг “Самсунг Си энд Ти” компани, бусад компанитай консорциум байгуулан гүйцэтгэлээ. Энэ хүртэл дэмжиж ирсэн Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлье.

Дэвшилтэд техник технологи, эмнэлгийн системийг бий болгож, эмч мэргэжилтнүүд БНСУ-д сургалтад хамрагдлаа. Хамгийн сүүлийн үеийн оношилгооны төхөөрөмж суурилагдсан байгаа. Энэхүү техникүүдийг нэвтрүүлснээр Монголын ард түмэн эрүүл энх, сайн сайхан амьдрахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой ирэх жил тохионо. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаа эрс нэмэгдлээ" гэлээ.






iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 1 цаг 15 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 1 цаг 21 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 2 цаг 0 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 2 цаг 9 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 4 цаг 20 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 4 цаг 21 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 4 цаг 22 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 4 цаг 24 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 4 цаг 25 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 4 цаг 26 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 4 цаг 27 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 4 цаг 29 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 4 цаг 30 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 4 цаг 32 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 4 цаг 33 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 4 цаг 35 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 4 цаг 36 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 4 цаг 37 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 4 цаг 39 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 4 цаг 40 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top