x

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2019” Баян-Өлгий аймагт үргэлжилж байна

Монголын гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчний улмаас хорвоог орхиж байна гэсэн харамсалтай статистик бий. Хүн амын дунд аюулын харанга дэлдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай иргэдэд мэдлэг мэдээлэл олгож, эрт илрүүлгийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийж, орон нутгийн эмч нарт сургалт зохион байгуулах ажлыг “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд 2017 оноос хэрэгжүүлж ирсэн билээ.

П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн санаачилгаар ХААН Банкны компанийн нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангийн санхүүжилт дэмжлэгээр, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/ хамтран энэхүү аяныг өнөө жил баруун бүсийн гурван аймагт өрнүүлж буй. Тодруулбал, 6-р сарын 22-24-нд Увс, 6-р сарын 25-27-нд Ховд аймагт “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг хэрэгжүүлсэн бол өчигдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд аяны нээлт боллоо. Давсны хэрэглээ өндөртэй, мөн өндөрлөг уулын бүсэд оршдог баруун аймгийн иргэдийн дунд зүрх судасны өвчлөл улсын дунджаас өндөрт тооцогддог. Аяны багийнхан Увс, Ховд аймагт ажиллахдаа нийт 3,237 иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг, эрсдэлийн үнэлгээ хийж, түүнээс 627 хүн цусны даралт ихсэлттэй нь илэрчээ.

Түүнчлэн 461 хүнийг төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамруулж, орон нутгийн 120 эмч, мэргэжилтэнд сургалт зохион байгууллаа. Мөн аяныг хамтран зохион байгуулагч НЭМҮТ-ийн судлаачдын баг тухайн орон нутгийн иргэдэд зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маяг болон цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх тухай мэдлэг мэдээлэл олгосон юм.

Баян-Өлгий аймгийн хүн амын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл буюу  нийт нас баралтын 42.4 хувь нь зүрх судасны өвчлөлөөс үүдэлтэй нь анхаарал татсан үзүүлэлт юм.

Тус аймгийн зүрх судасны өвчлөлийн 69.1 хувийг цусны даралт ихсэх өвчин, 7.6 хувийг зүрхний судасны нарийсал, 11.2 хувийг тархи судасны өвчин, үүнээс 18.7 хувийг тархины харвалт эзэлж байна.  

Аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн төв талбайд өчигдөр иргэдэд урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийсэн бол өнөөдөр аймгийн  Нэгдсэн эмнэлэгт П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн эмч нар зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэг зэрэг нарийн мэргэжлийн үзлэгт хамрууллаа. Өөр нэг онцлог нь “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы хүрээнд Баян-Өлгий аймгийн ЗДТГ-т даралт хэмжих багаж бүхий “Эрүүл мэндийн булан“ байгуулж өгсөн бөгөөд иргэд үнэ төлбөргүй цусны даралтаа хэмжих боломж олгож буй юм. Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы багийн эмч нар ийнхүү Баян-Өлгий аймагт ажиллаад, энэ жилийн хувьд аянаа өндөрлүүлэх юм.  

Сүүлийн үед цусны даралт ихсэх өвчин эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй орон нутгийн хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, хүн амын дундах таргалалт, зохисгүй хооллолт, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй тухай эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс аяны зорилтот бүлгийг даралтаа тогтмол хянадаг буюу эмчийн хяналтанд байдаг хүмүүсээс илүүтэй хөдөлмөрийн насныхан руу чиглүүлж буйгаараа онцлогтой. Иргэд та бүхэн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, даралтаа тогтмол хянаж хэвших нь өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалах чухал алхам юм шүү.       

 Та, бид цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж чадна!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 22 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 28 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 1 цаг 7 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 1 цаг 16 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 3 цаг 27 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 3 цаг 28 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 3 цаг 30 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 3 цаг 31 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 3 цаг 32 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 3 цаг 34 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 3 цаг 35 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 3 цаг 37 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 3 цаг 38 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 3 цаг 39 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 3 цаг 40 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 3 цаг 42 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 3 цаг 44 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 3 цаг 45 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 3 цаг 46 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 3 цаг 47 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top