x

Ерөнхийлөгч Х.Баттулга ДЭМБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр буюу энэ сарын 24-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такаши Касай, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др.Сергей Диордица нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс-ДЭМБ-ийн харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун явдгаа илэрхийлээд шинээр томилогдсон Др.Такаши Касайд ажлын амжилт хүслээ.

Др.Такаши Касай Монгол Улсад анх удаагаа ирж байгаа тул Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс-ДЭМБ-ын ирэх таван жилийн хамтын ажиллагааны бодлогын баримт бичигт тусгах шаардлагатай гэж үзсэн хүн ам дунд зонхилон тохиолдож буй өвчин, учир шалтгааны талаарх ерөнхий мэдээллийг өгөв.

Үүнд, халдварт өвчин, амиа хорлолт, хавдар, бэлгийн замын өвчлөл, шүдний өвчин нэмэгдэж буйг дурдаад агаарын бохирдол ихтэй, хүнсний аюулгүй байдал муу, урьдчилан сэргийлэлт дутмаг зэрэг учир шалтгааныг тодорхой дурдав.

Тухайлбал, агаарын бохирдол нь ажилгүйдэл, ядуурлаас үүдэлтэй, хавдар нь хоол хүнсний чанар, баталгаагүй байдалтай холбоотой ч Засгийн газар, УИХ тодорхой бодлого гаргахгүй байгаа тул ДЭМБ-ын тайлан дүгнэлтэд тодорхой судалгаа, шинжилгээтэй дурдаж, хамтын ажиллагааны гол цөм болгохыг хүслээ.

Мөн энэ асуудалд цаашид анхаарал хандуулж ажиллахыг уулзалтад оролцсон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгаж, Эрүүл мэндийн яамаар дамжуулан нягт хамтын ажиллагаатай байхыг ДЭМБ-ын төлөөлөгчдөөс хүсэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 20 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. 27 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. 29 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 2 цаг 40 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 2 цаг 41 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 2 цаг 42 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 2 цаг 44 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 2 цаг 45 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 2 цаг 46 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 2 цаг 47 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 2 цаг 49 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 2 цаг 51 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 2 цаг 52 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 2 цаг 53 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 2 цаг 55 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 2 цаг 56 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 2 цаг 57 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 2 цаг 59 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 3 цаг 0 мин АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэргүүн боллоо 3 цаг 7 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top