x

Харшил бол утаа, хөрсний бохирдлоос дутахааргүй эмзэг сэдэв

Сүүлийн жилүүдэд монголчууд урин дулааны улиралд олигтойхон жаргаж, цэнгэж, амарч зугаалж чадахаа больсон. Яагаад вэ гэж үү?

Гадаа халуун нар төөнөж, хөдөө гарч халуун чулуу атган, голын эрэг дээр цэв хүйтэн шар айраг шимэн суумаар байгаа ч монголчуудын олонх нь харшил гээч өвчинтэй нүүр тулаад нэлээд хэдэн оныг ардаа үджээ. Нарны, тоос тоосонцрын, ургамлын, цаашлаад хүнсний зарим төрлийн ногооноос хүртэл харшилдаг хүн байна. 

Ер нь л харшлын шинэ төрлүүд нэмэгдсээр. Эмнэлгийн ачаалал ихэссээр байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байгаа юм. Тэгвэл харшил гэж юу вэ. Үүнийг мэргэжлийн хэллэгээр “Харшил гэдэг нь хэт мэдрэгшил, тодруулбал хүний биед харшил төрүүлэгч үйлчлэхэд биеийн дархлаа урвалж чанар өөрчлөгдөж хэт мэдрэгшил болохыг хэлнэ” гэж тодорхойлжээ.

Харшил үүсгэгчийг үүсэл гарлаар нь гадаад болон дотоод гэж ангилдаг байна. Гадаад шалтгаанд ахуйн харшил үүсгэгч, тоосонцор, эмийн бодис, хүнсний харшил үүсгэгч зэрэг орно. Монголчуудын хувьд насанд хүрэгчдийн 40, хүүхдүүдийн 30 орчим хувь нь ямар нэгэн байдлаар харшлын эмгэгтэй байгаа ажээ. Энэ нь 2014 онд гаргасан тоон судалгаанаас даруй хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Таван жилийн өмнө буюу 2014 онд дээрх тоон дүн 24:18 хувьтай байсан. Харшилтай хүмүүсийн 80 орчим хувь нь ургамлаас харшилдаг. Ингэхдээ шарилжаас 67.5, луулиас 30.7, согоовортоос 19.4, биелэгтээс  5.6 хувь нь харшилж байгааг тогтоосон байна.

Дээр дурдсан ургамлууд нь бидний нэрлэж заншсан “Хогийн ургамал” аймгийнхан юм. Нэгэн судалгаанд “Хүүхдийн аав, ээж хоёр нь хоёулаа харшилгүй байсан ч харшилтай байх магадлал 5-15 хувь, харин аль нэг нь харшилтай бол 25 хувь, хоёулаа харшилтай бол 50-60 хувиар хүүхэд харшилтай болох магадлалыг нэмэгдүүлдэг” хэмээжээ. 

Хэрвээ аав, ээж хоёр хоёул ижил төрлийн харшилтай бол хүүхэд харшилтай болох магадлал 80 хувьтай байдаг байна. Харшлын эмчилгээнд АНУ жил бүр 16 тэрбум ам.доллар, Их Британи 900 сая евро тус тус зарцуулдаг байна. 

Харин манай улсад хэдэн төгрөг зарцуулдаг нь тодорхой бус. Яг үнэндээ Монголын төр засаг харшилд анхаарал хандуулдаг уу. Харшлын эмнэлгүүдийн бодит байдал ямар байдаг вэ. Мэргэжлийн эмч нар оюутан ахуйдаа, эсвэл мэргэжил дээшлүүлэх курст сонссон, сурснаа л өвчтөнүүддээ зөвлөж байна.

Гэтэл гаднын өндөр хөгжилтэй орнууд бодлогоор харшилтай тэмцдэгийг дээрх хоёр гүрний мөнгөн дүн харуулж буй юм. Түүгээр ч зогсохгүй хятадууд харшлыг орчин үеийн дэвшилтэт технологийн аргаар эмчилдэг болохын тулд таван жилийн хугацаанд багагүй хөрөнгө зарцуулсан нь өнгөрсөн жилээс үр дүнгээ өгч эхэлжээ. Тэд 2025 он гэхэд харшлыг бүрэн дарна гэсэн зорилттой ажиллаж байгаа гэнэ. Харин бид намрын намарт бээлийтэй гараар, эсвэл хүрзээр, тармуураар шарилж зулгаахаас өөрөөр авч байгаа арга хэмжээ байхгүй.

Нийслэл хотоо хогийн ургамлаас салгах гэж эрүүл мэндээ гаргуунд гаргаж их цэвэрлэгээнд нэгдсэнийхээ ачаар “харшил” гэснийг өөртөө олж авчээ. Огт харшилгүй байсан хүн ганц өдрийн их цэвэрлэгээнд нэгдсэнээс хойш ургамлын харшилтай болж байгаа нь том эмгэнэл.

Харшил зөвхөн ургамлаар тогтохгүй. Хүйтнээс, халуунаас хүртэл харшилтай хүн байна. Энэ нь эдийн засагт асар их дарамт учруулж буйг төр засгийн удирдлагууд ойлгодоггүй. Өөрсдөө гадаадад өндөр зардлаар эмчлүүлчихдэг болохоор харшил мэтийн “жижиг” асуудалд тархиа гашилгахгүй биз.

Тиймээс иргэд өөрсдөдөө анхаарал хандуулж, аль ч цаг үед дархлаагаа дээд зэргээр дэмжих нь харшлаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга болохыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. Тэд зөвлөхөөс цаашгүй. Эмнэлэгт хэвтээд эдгээж болно. 

Гэхдээ дараагийн жилд нь дахиад л харшил эхэлнэ. Ер нь жилийн жилд зургаадугаар сараас есдүгээр сарыг дуустал харшилд дарлуулж, дээрэлхүүлж явах уу, Монголын ард түмэн. Эсвэл салбар хариуцсан яам нь сүрьеэ, тэмбүүтэй тэмцэхээ ил тодоор зарлаж, сүржин лоозон барьж мэдэгдэл хийдэг шиг ээ харшилтай бодлогоор дайн зарлаж, монголчууд аа нэг зовлонгоос нь салгах уу.

Харшлын үед илэрдэг шинж тэмдгүүд тодорхой. Төрлөөсөө хамаараад амьсгалын зам, арьс салст, хоол боловсруулах системийн зовууриар илэрдэг.

  • Амьсгалын замын шинж тэмдэг: Нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах,шуугиантай амьсгалах гэх мэт.
  • Арьсны шинж тэмдэг: Тодорхой хэсэг газарт загатнах, улайлттай арьсны тууралт, бүх бие загатнах, бэлцрүүт тууралт гарах
  • Хоол боловсруулах систем: Гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих
  • Анафилакси (хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвал) Амьсгаа боогдох, даралт буурах, судасны лугшилт сул болох, ухаан санаа балартах, арьс загатнах, царай цонхийх гэх мэт.

Гэтэл манайхан харшлын талаар бүрэн гүйцэт мэдээлэлтэй болж чадаагүй явна. Нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нулимс гарах зэргийг л харшлын шинж тэмдэг гэж ойлгодог.

Үнэндээ шинж тэмдэг нь яаж ч илэрч болно. Заримдаа эмч нарын чадвар хүртэл дутагдаж байгааг нуух юун. Харшил бол утаа, хөрс, агаарын бохирдлоос ч дутахааргүй эмзэг сэдэв болсныг төр засгийн удирдлагууд, салбарын мэргэжилтнүүд ойлгоосой гэсэндээ багахан бичиглэл хийлээ.

Төгсгөлд нь харшилтай болон харшилтай болсон эсэхээ мэдэхгүй яваа, эсвэл эргэлзсэн хүмүүст зориулж дараах мэдээллийг бэлтгэлээ.

ХАРШЛЫН ҮЕД ХЭРЭГЛЭХ ТАВАН ХҮНС

Харшлын үед дархлаа тогтолцооны ажиллагааны дүнд гистамин, лейкотриен, простаглаццин хэмээх медиаторууд ялгардаг. Эдгээр нь цусанд эргэлдсэнээр дүнд судас өргөсөн, нарийн судаснаас шингэн ялгарч, улмаар хамар, залгиурын салст 6vpxvwi цочрон хамар битүүрч, нус гоожин, найтааж эхэлдэг. 

Харшлын үед үүний эсрэг болон дархлаа дэмжих бэлдмэл агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байх нь харшлаас сэргийлэх төдийгүй эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Доорх хүнсний бүтээгдэхүүнүүд харшлыг эмчилдэг, 100 хувь эергээр нөлөөлдөг хэмээн эрдэмтэд батлаагүй ч уг бүтээгдэхүүнүүдэд агуулагдах харшлын эсрэг бодис нь ямар нэгэн байдлаар ач тусаа өгнө хэмээх судалгаанууд олон байна.

  1. Сонгино, перец:  Кверцетин гэх бодис агуулдаг ба энэ нь гистамины биед үйлчлэх нөлөөллийг бууруулдаг
  2. Киви: Витамин С-ээр баялагтул цусан дахь гистамины хэмжээг бууруулна. Мөн та витамин С агуулсан тарвас, гүзээлзгэнэ, үхрийн нүд зэрэг жимснүүдийг хэрэглэж болно.
  3. Броколли: Байгалийн антигистамин. Таны харшлын шинж тэмдгийг илаарьшуулахад тустай.
  4. Тараг: Тараг нь пробиотикоор баялаг бүтээгдэхүүн юм. Судлаачид нарийн гэдсэнд агуулагдах байгалийн пробиотик нь харшлын шинж тэмдгүүдийг бууруулахад тустай хэмээн үзэж байна.
  5. Гадил жимс: Магнезмаар баялаг тул гуурсан хоолой тэлж гистамины эсрэг нөлөө үзүүлнэ.

Жич: Дээрх бүтээгдэхүүнүүдээс харшилдаг бол хэрэглэх хэрэггүй Урьдчилан сэргийлэх арга Дархлаагаа сайжруулах Өрөө тасалгаандаа тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх
Ургамал цэцэглэх үеэр салхивчаа онгойлгохгүй байх (04-11, 17-20 цагууд)

Анагаахын мэргэжилтнүүд одоог хүртэл харшлыг 100 хувь эдгээх төгс эмчилгээг олоогүй ч тогтвортой эмчилгээ хийлгэвэл харшлын шинж тэмдгийг 10-15 жилийн хугацаанд дарах чадвартай байна. Та өөрийн харшилтай эсэхийг мэдэх, эсвэл харшлын оношоо баталгаажуулах хүсэлтэй бол эмнэлэгт хандан харшлын сорил тавиулах, эмчилгээ хийлгэж эхлэх нь хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвалаас өөрийгөө хамгаалахад тань туслах юм.

Сүүлийн 20 жилийн хугацаанд Их Британид хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын урвалаас үүдэлтэй эмнэлэгтхандахтохиолдол 60 орчим хувиар нэмэгджээ.

ХАРШЛЫГ НАМДААХ 10 АРГАЧЛАЛ

Ургамал, тоос шороо, гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнс зэрэг юм бүхнээс харшилдаг болсон гэхэд хилсдэхгүй. Иймээс харшил ид хөдөлж буй энэ цагаар харшлыг бага ч гэсэн намдаах 10 зөвлөгөөг хүргэж байна.

1. Гадуур явах цагаа хязгаарлах

Ургамлын харшилтай бол өглөө,эсвэл салхитай байхад гадуур хэт их явахгүй байхыг зөвлөж байна. Учир нь ургамлын ид цэцэглэлтийн үед агаарт цэцгийн тоосонцрын агууламж хамгийн их байдаг. Энэ үед гудамж, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах нь хамгийн тохиромжгүй үйлдлүүдийн нэг. Оройн цагаар, эсвэл бороо орсны дараа гадуур алхах нь харшилтай хүмүүст хамгийн тохиромжтой.
2. Хамгаалалтын зүйлс ашиглах

Хүнд хэлбэрийн харшилтай хүмүүст гадуур гарахдаа нэг удаагийн амны хаалтыг чийглэж зүүхийг зөвлөе. Энэ нь загварлаг харагдахгүй ч эрүүл мэндээ хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм. Мөн том тольтой нарны шил нь таны нүдэнд тоосонцор орж загатнуулахаас хамгаалдаг байна.

3. Өөрт тохирсон эм, бэлдмэлийг тогтмол хэрэглэх

Эмчид хандаж өөрт тохирох эм, бэлдмэлийг тогтмол хугацаанд хэрэглэх хэрэгтэй. Мөн өөрийн хэрэглэдэг эм, нүд, хамрын дусаалга үргэлж биедээ авч яв. Учир нь зөвхөн харшил тань хүндэрч, хэрэглэхээс өөр аргагүй болсон үед бус харшил хөдлөхөөс өмнө хэрэглэж урьдчилан сэргийлээрэй.

4. Гэр доторх бичил тоосонцорт анхаарлаа хандуул

Гэрт тоосонцор орж ирэхээс хамгаалжхаалга, цонхоохаагаарай. Оройн цагаар гэртээ агаар оруулах нь тохиромжтой байдаг. Харин хаалга болон цонхондоо нойтон даавуу зүүхээ мартуузай. Харшлын эсрэг чийгшүүлэгч, агаар цэвэршүүлэгч, агааржуулагч гэх мэт шүүлтүүртэй тусгай төхөөрөмжүүд ч бий.
5. Өглөө, оройд тогтмол усанд орох

Хувцас, бие болон үсэнд тогтсон тоосонцрыг байнга угаах нь харшилгүй амьдрах хамгийн энгийн алхмуудын нэг.

6. Угаасан хувцсаа гадаа хатаах хэрэггүй

Мөн л тоосонцор тогтоохгүйн үүднээс юм шүү.

7. Харшил хөдөлгөх хоол хүнснээс татгалз

Харшлаар шаналж байгаа хүмүүс аль болох ногоо идэхгүй байх хэрэгтэй. Үүнд, бүх халуу н орны жимс, байгалийн жимсгэнэ, бяслаг, өндөг, чавга, самар, шоколад, улаан лооль, загас, сүү, сүүн бүтээгдэхүүн орно.

8. “Хоёрдогч” харшлаас зайлсхийх

Гоо сайхны хэрэгсэл, анхилуун үнэртэй лаа, цэвэрлэгч бодис танд харшил үүсгэж болно. Мөн гэрийн тэжээвэр амьтдаас харшил тусах нь амархан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар эпидермин гэх харшил нь дэлхийд хамгийн түгээмэл байдаг гэсэн судалгаа гарчээ. Иймээс харшил тань хөдөлсөн үед өөрийн хайртай гэрийн тэжээвэр амьтнаа эрхлүүлэхгүй байхыг зөвлөж байна.

9. Тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийх

Албан байгууллага болон гэртээ байнга чийгтэй цэвэрлэгээ хийхийг зөвлөж байна. Ингэснээр тавилга дээр тогтсон тоосонцор арилж, таны харшил хөдлөхгүй юм.

10. Ус их уух

Ус бол харшилтай хүмүүсийн жинхэнэ аврал. Энэ нь амьсгалын системийг цэвэрлэж, харшил үүсгэх олон хүчин зүйлүүдээс хамгаалдаг.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 1 цаг 0 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 1 цаг 6 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 1 цаг 45 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 1 цаг 54 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 4 цаг 6 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 4 цаг 7 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 4 цаг 8 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 4 цаг 9 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 4 цаг 11 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 4 цаг 12 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 4 цаг 13 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 4 цаг 15 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 4 цаг 16 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 4 цаг 17 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 4 цаг 18 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 4 цаг 20 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 4 цаг 22 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 4 цаг 23 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 4 цаг 24 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 4 цаг 26 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top