Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй эмийн сангуудад хяналт шалгалт хийж байна.
Уг шалгалтаар алдаатай болон хуурамч сэтгэцэд нөлөөт эмийн жороор үйлчилсэн зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.
Иймд эмч нар стандартын дагуу жор бичих, жор баригч нар эмийн жор хүлээн авахдаа стандартын дагуу бичигдсэн эсэхийг шалгаж, алдаатай, хуурамч жороор үйлчлэхгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна.