x

Халдварт өвчний үүсгэгчийг илрүүлэх оношилгоо, шинжилгээний орчин үеийн аргыг нэвтрүүлнэ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас АШУҮИС-ийн Эмзүй, Био-Анагаахын сургуулийн Бичил амь, Дархлаа судлалын тэнхим, ХБНГУ-ын Хенрих Хайнагийн их сургуулийн Анагаахын микробиологи, эрүүл ахуйн институтийн багш нартай хамтран “Зонхилон тохиолдох гэдэсний халдварт өвчнийг илрүүлэх оношилгоо, шинжилгээний орчин үеийн аргууд” сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтын зорилго нь эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтний зонхилон тохиолдох гэдэсний халдварт өвчний үүсгэгчийг илрүүлэх, оношилгоо, шинжилгээний орчин үеийн аргыг таниулах, мэдлэг, чадварыг дээшлүүлэх мөн нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллага, сургалтын болон мэргэжлийн хяналтын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах юм.

Энэ хүрээнд НЭМГ-ийн мэргэжилтэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын орчны болон хүнсний эрүүл ахуйн улсын байцаагч, халдвар судлаач, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын  халдвар, тархвар судлагч эмч, нян судлалын лабораторийн эмч, лаборант, хүүхдийн эмч, дотрын эмч, халдвартын эмч зэрэг нийт хүн хамрагдлаа.

Манай оронд нийт өвчлөлийн дотор халдварт өвчний эзлэх хувь өндөр, эрүүл мэндийн статистикийн үзүүлэлтэд 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар цусан суулга /5214/, бактерийн гаралтай бусад хоолны хордлого /328/, сальмонеллёз /296/, халдварын гаралтай гастроэнтерит ба суулгат /87/ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад цусан суулга 1816, бактерийн гаралтай бусад хоолны хордлого 239 тохиолдлоор тус, тус нэмэгдсэн байна. 2019 онд хэд хэдэн удаагийн олныг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт бүртгэгдэж, эрүүл мэндийн байгууллагын төдийгүй энгийн хүн амын анхаарал татсан асуудал болж байсан юм.

Иймд тус сургалтыг зохион байгуулснаар эмч, мэргэжилтнүүдийн дунд зонхилон тохиолдох гэдэсний халдварт өвчнийг илрүүлэх эмнэл зүйн болон эрүүл зүйн бичил амь судлалын лабораторийн шинжилгээний орчин үеийн шинэ арга технологийг нэвтрүүлэх, халдварыг зөв илрүүлэх, оношлох мэдлэг чадвар сайжрах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 18 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. 25 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. 27 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 2 цаг 38 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 2 цаг 39 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 2 цаг 40 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 2 цаг 42 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 2 цаг 43 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 2 цаг 44 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 2 цаг 45 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 2 цаг 47 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 2 цаг 49 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 2 цаг 50 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 2 цаг 51 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 2 цаг 53 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 2 цаг 54 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 2 цаг 55 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 2 цаг 57 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 2 цаг 58 мин АНУ-аас анхны пап тодорч, Ромын Католик сүмийн 267 дахь тэргүүн боллоо 3 цаг 5 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top