“Цусны 1000 донор”-ын үндэсний чуулган маргааш буюу зургаадугаар сарын 14-ны өдөр зохион байгуулагдана.
Төрийн ордонд болох “Цусны 1000 донор”-ын үндэсний чуулганд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ийн суурин төлөөлөгч Сергей Диордица, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн, MУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцоно.
Чуулганд “Монгол Улсын цусны албаны өнөөгийн байдал, цаашдийн чиг хандлага” сэдвээр ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цус, цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн хэрэглээ, цаашдын чиг хандлага” сэдвээр УНТЭ-ийг төлөөлж С.Чимидцэрэн, төрөх эмнэлгүүдийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага цаашдын чиг хандлага” сэдвээр ЭХЭМҮТ-ийг төлөөлж Б.Ганбилэг, Хавдар судлалын үндэсний төвийн цус, цусан бүтээгдэхүүн хэрэгцээ, цаашдын чиг хандлагын талаар Т.Хулан мэдээлэл өгөх аж.