x

ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасагт бүрэн засвар хийгдлээ

1991 онд Гэмтэлийн эмнэлэг ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар хийгдээгүй хүүхдийн тасагт өнгөрсөн жил тус төвийн эмч нар салбарын сайдад засвар хийх шаардлагатай болсноо танилцуулсны үр дүнд сайдын багцаас хөрөнгө гаргаж 40 хүүхдийн ортой тасагт бүрэн засвар, тохижилт хийжээ.

Сүүлийн үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, ор дэр гээд бүх зүйлийг цоо шинээр шинэчилж өгсөнд эцэг эхчүүд баярлаж талархаж байна.

Уг баярт үйл явдалтай зэрэгцэж үндэсний “Тоди” живх үйлдвэрлэдэг компанийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэмтэл бэртэл авч уг тасагт хэвтэн эмчлүүлж буй амьжиргааны түвшин доогуур, боломж тааруу хүүхдүүдэд  живхны жилийн хэрэгцээг хангаж буйгаа энэ үеэр илэрхийлэв. Мөн "Юнивишин" компаниас хүүхдийн сувгуудаа хөнгөлттөй үнээр бүх өрөөнд байршуулж өглөө.

Уг хоёр компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ийм үйлчилгээ үзүүлсэнд  ГССҮТ-ийн хамт олон болон эцэг эхчүүд баяртай байна.

Хөдөлгөөнгүй эмчилгээтэй хэвтдэг хүүхдүүдэд хүссэн хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийг нь үзэх боломжийг хангаж өгч байгаа юм.

Гэмтэлийн эмнэлэгт тусламж үйлчилгээ авахаар ирж байгаа хүмүүсийн 30-40 хувь нь хүүхдүүд байдаг. Өдөрт уг тасгаар дунджаар 150-160  хүүхэд ирж тусламж үйлчилгээ авдаг байна. Тиймээс дээрх хүүхдийн тасаг ачаалал ихтэй байдаг учраас засвар хийх шаардлагатай байсан юм.

Монгол Улсын хэмжээнд хүүхдийн гэмтэл болон согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг орчин үеийн мэс заслын болон эвийн аргыг олон улсын эмчилгээний стандартын дагуу чанарын өндөр түвшинд үзүүлдэг. Тус тасагт АНУ, ЯПОН, БНСУ, ФРАНЦ улсад мэргэжил дээшлүүлсэн, хүүхдийн гэмтэл согогийн нарийн мэргэжлийн тэргүүлэх болон ахлах зэрэгтэй эмч, сувилагч нар ажилладаг. Хүүхдийн тулгуур эрхтний гэмтлүүд, төрөлхийн болон олдмол согогуудыг эвийн болон мэс заслын аргаар эмчилж байна.

Мөн салбарын сайд энэ өдөр тус төвийн Өдрийн эмчилгээний  үйл ажиллагаатай танилцлаа. Өдрийн эмчилгээ нь ачаалалтай үед шууд тасагт шилжиж орохгүйгээр өдөртөө эмнэлгийн тусламж үйлчилгээгээ аваад явах боломжийг бүрдүүлсэн байгаа юм.

Согтуу хөлчүү, гэмтэж бэртсэн гээд хүмүүст үйлчилдэг хэдий ч тусламж үйлчилгээ үүднээсээ эхэлж өнгө зүс нь сайжирч, орчин нөхцөл, эмч нарын чадвар ажилчдынх нь бусдад үзүүлэх харилцаа, хандлага, үйлчилгээний чанар хүртээмж өдөр ирэх бүр сайжирч байгааг салбарын сайд үнэлсэн юм.

Улсын эмнэлгүүдийн орчин нөхцлийг сайжруулах тал дээр Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас онцгой анхаарч, уялдаа холбоог хангаж  ажиллаж байна.

Дашрамд дуулгахад, ГССҮТ-ийн баг хамт олон орон нутагт гэмтэлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж сайн туршлага, шинэ инновацийг орон нутгийн эмчилгээнд хүргэх зорилгоор Өвөрхангай аймагт зургаан сар ажиллаж, тус аймгийн гэмтлийн эмч нарыг сургалтад хамруулж, чадавхжуулжээ.

Түүнчлэн мэс заслыг аймгийн төвдөө хийх боломж нөхцлийг бүрдүүлж өгчээ. Ингэснээр иргэд нийслэлийг зорих цаг хугацаа алдах, зардлыг бууруулах боломжтойгоос гадна орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулж байгаа юм. Цаашид тус төвийн эмч нарын баг 21 аймагт зургаан сарын хугацаатай ажиллах юм.

 

 

Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 23 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 29 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 1 цаг 8 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 1 цаг 17 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 3 цаг 28 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 3 цаг 29 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 3 цаг 31 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 3 цаг 32 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 3 цаг 33 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 3 цаг 35 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 3 цаг 36 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 3 цаг 38 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 3 цаг 39 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 3 цаг 40 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 3 цаг 41 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 3 цаг 43 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 3 цаг 45 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 3 цаг 46 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 3 цаг 47 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 3 цаг 48 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top