x

Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё

2019 оны Дэлхийн тамхигүй өдрөөр тамхины хэрэглээ хүн амын уушигны эрүүл мэндэд олон замаар хохирол учруулж байгаад анхаарлаа хандуулж байна. Үүнд,

Уушигны хавдар. Тамхины хэрэглээ уушигны хавдар үүсгэж, хавдартай гурван тохиолдол бүрийн нэгийг үхэлд хүргэж байна. Гэрт, ажлын байранд тамхи татах нь уушигны хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Тамхинаас татгалзах нь эрсдлийг бууруулж 10 жилийн дараа уушигны хавдраар өвдөх эрсдэл 50 хувиар бууруулна.

Амьсгалын замын архаг өвчлөл. Тамхи татах нь уушигны архаг бөглөрөлт өвчин  үүсгэдэг гол шалтгаан юм. Уушигны салст бүрхэвчийг цочроож, шингэнээр дүүргэж  амьсгалахад хүндрэл учруулдаг. Тамхины утаа  уушигны хөгжлийг алдагдуулснаар тамхи татдаг хүмүүсийн дунд уг өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг. Мөн гуурсан хоолойн багтраа өвчинг хүндрүүлж, хөгжлийн бэрхшээлд хүргэдэг. Тамхинаас эрт татгалзах нь уушигны архаг бөглөрөлт өвчний  явцыг удаашруулж, багтраа өвчний шинж тэмдгийг багасгах хамгийн үр дүнтэй арга юм.

Амьдралын явцад нөлөөлөх нь. Жирэмсэн эмэгтэй тамхи татах, дам тамхидалтад өртөхөд урагт нөлөөлж уушигны өсөлт, үйл ажиллагааг алдагдуулдаг. Бага насны хүүхдүүд дам тамхидалтад өртснөөр гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, уушигны үрэвсэл, уушигны доод замын болон амьсгалын доод замын халдварт өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Жил бүр дэлхийд 165,000 хүүхэд 5 нас хүрэхээсээ өмнө тамхитай холбоотой амьсгалын доод замын халдварын улмаас нас барж байна. Бага насандаа амьсгалын доод замын халдвараар өвдөх нь насанд хүрээд уушигны архаг бөглөрөлт өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

Сүрьеэ өвчин нь уушгийг  гэмтээж үйл ажиллагааг бууруулдаг. Тамхины найрлаганд ордог химийн бодисууд 4 хүн тутмын 1-д тээгдэж байдаг сүрьеэгийн далд халдварыг сэдрээдэг байна. Тамхи татах нь идэвхитэй хэлбэрийн сүрьеэг идэвхижүүлж амьсгалын дутагдалд оруулдаг.

Агаарын бохирдол. Тамхи нь агаарын дотоод бохирдлыг хамгийн их бохирдуулагч. 7,000 химийн нэгдэл агуулдагаас 69 нь хорт хавдар үүсгэдэг. Утаа нь үнэргүй, харагдахгүй байж болох ч 5 цаг байхад л уушигны үйл ажиллагааг алдагдуулж, архаг өвчин хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг.

Кампанит ажлын гол зорилго:

Уушигны эрүүл мэндийг сайжруулах хамгийн үр дүнтэй арга зам бол тамхины хэрэглээ, дам тамхидалтад өртөлтийг бууруулах юм. Нийт хүн ам, түүний дотор тамхи татагчдын дунд тамхи уушгинд хэрхэн нөлөөлдөг талаарх мэдлэг зарим орнуудад доогуур  байна. Уушигны эрүүл мэндэд тамхи хортойгоос гадна  уушгины эрүүл мэндийг сайжруулахад тамхины хэрэглээнд хяналт тавих боломж хязгаарлагдмал хэвээр байна.

  • Кампанит ажил нь хүн амын ойлголтыг  дараах чиглэлээр нэмэгдүүлнэ.

  • Тамхидалт, дам тамхидалтаас үүсэх эрсдэл

  • Уушигны эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө

  • Тамхинаас үүдэлтэй, амьсгалын замын архаг өвчин, уушигны хорт хавдрын өвчлөл, нас баралтын цар хэмжээ

  • Тамхины хэрэглээ, сүрьеэгийн нас баралт хоорондын холбоо

  • Насны бүлэг бүрт тамхины үзүүлэх хор хөнөөл

  • Уушигны эрүүл мэнд нь эрүүл мэнд, сайн сайхан байдалд нөлөөлөх чухал ач холбогдолтой

  • Тамхичдын уушгины эрүүл мэндэд учрах эрсдлийг багасгахын тулд олон нийт, засгийн газрууд руу чиглэсэн хэрэгжихүйц арга хэмжээ авах уриалж байна.

Тамхины хэрэглээ нь тамхи татдаг, татдаггүй бүх хүмүүсийн уушигны эрүүл мэндийг алдагдуулагч гол эрсдэлт хүчин зүйл юм.

Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхийн тулд 2030 он гэхэд ХБӨ-ний эндэгдлийн гуравны нэгээр буурах зорилтыг хангах, тамхины хяналтыг дэлхий даяар төр засаг, олон нийтийн өмнө тэргүүн эгнээнд эрэмбэлэх ёстой. Одоогийн байдлаар энэ зорилтод  дэлхий нийтээр  хүрч чадахгүй байна.

Улс орнууд ДЭМБ-ын Тамхины хяналтын  суурь конвенцийг бүрэн хэрэгжүүлж, тамхины эрэлтийг бууруулахад чиглэсэн хамгийн үр дүнтэй тамхины хяналтын бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх  MPOWER-ийг хэрэгжүүлэх замаар тамхины тархалтад хариу өгөх ёстой.

Эцэг эх, иргэн бүр өөрсдийн болон хүүхдийнхээ эрүүл мэндийг тамхины хор хөнөөлөөс  хамгаалах ажлыг дэмжин ажиллахыг уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 1 цаг 1 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 1 цаг 7 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 1 цаг 46 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 1 цаг 55 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 4 цаг 7 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 4 цаг 8 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 4 цаг 9 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 4 цаг 10 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 4 цаг 12 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 4 цаг 13 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 4 цаг 14 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 4 цаг 16 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 4 цаг 17 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 4 цаг 18 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 4 цаг 19 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 4 цаг 21 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 4 цаг 23 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 4 цаг 24 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 4 цаг 25 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 4 цаг 27 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top