Samsung корпорацын охин компани болох Cheil Worldwide нь Firevase нэртэй ухаалаг цэцгийн ваар зохион бүтээжээ.
Энэхүү ваар нь гаднаасаа харахад зөвхөн цэцэг тарих зоруилалттай мэт харагдах боловч, гал түймрийн аюулаас хамгаалах чадвартай гэнэ. Тодруулбал, Firevase ваарыг дүрэлзэж буй гал руу шидэхэд л хангалттай аж. Уг цэцгийн ваар нь өөртөө калийн карбонат агуулдаг тул хагарсан даруйдаа галыг унтраах юм байна.
Өмнөд Солонгост жил бүр ойролцоогоор 15 мянга гаруй орон сууцны гал түймэр гардаг гэсэн судалгаа байдаг байна. Тус Firevase цэцгийн ваар нь энэ нөхцөл байдлыг өөрчилж, иргэдийг гал түймрийн аюулаас хамгаалах зорилгоор бүтээгджээ.