x

Хүүхэд, өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгээр өвдөх нь нэмэгджээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, АШУҮИС, Сэтгэл судлаач оюутны нийгэмлэг, хүнсний манлай үйлдвэр “Өгөөж чихэр, боов” ХХК, “Гялс” анагаах ухааны төвтэй хамтран “ЭГО-2019” эрдэм шинжилгээний бага хурлыг нийслэлийн Иргэний танхимд өнөөдөр зохион байгууллаа.

Тус хурал нь сэтгэл судлал болон сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутан залуучуудын шинжлэх ухаанч чадварыг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих, нийт хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх зөв ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хорт зуршил, амиа хорлолт, дэлгэцийн донтолт, стресс зэрэг нийгэмд тулгамдсан асуудлыг судалдаг судлаачдыг нэмэгдүүлэх зорилготой.

Тус эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул “Нийгэм гэдэг хүмүүсийн хоорондын харилцаа байдаг болохоор иргэдийн уур бухимдал, стресс, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг өргөн хүрээнд тал бүрээс нь ярилцаж байж бодит шийдэл гаргана. Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдтэй танилцахад маш өргөн цар хүрээтэй судалгааны ажлууд байна. Судлаач оюутнууд та бүхэн цаашид ажлаа өргөжүүлэн хүүхэд, гэр бүл, залуучуудад чиглэсэн судалгаа шинжилгээний ажилд хувь нэмрээ оруулж, бодлогын түвшинд нөлөөлөхүйц судалгааны бүтээл гаргана гэдэгт итгэлтэй байна” гэв.

ДЭМБ-ын судалгаагаар дэлхийд өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн 60 хувь нь сэтгэцийн ямар нэг өөрчлөлттэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан бөгөөд бие махбодийн өвчний 85.7 хувь нь сэтгэцээсээ болж өвдсөн байдаг гэсэн дүгнэлт гарчээ.

Мөн “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хоёр дахь хөтөлбөрийн “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж”-д хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайланд Монгол Улсын хувьд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10.000 хүн амд 77.4 байсан бол 2016 онд 109.5 болж нэмэгджээ. Насны бүтцийн хувьд авч үзвэл 30-54 насны хүн амд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны өвчлөл ихсэх хандлагатай байгаа талаар дурдсан байна.

Тиймээс цаашид гэр бүл, хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаарах шаардлага тулгарч байгаа тул мэргэжлийн байгууллагуудтай илүү нягт хамтран ажиллахаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 8 цаг 58 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 9 цаг 4 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 9 цаг 43 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 9 цаг 52 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 12 цаг 3 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 12 цаг 4 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 12 цаг 6 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 12 цаг 7 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 12 цаг 8 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 12 цаг 10 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 12 цаг 11 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 12 цаг 13 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 12 цаг 14 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 12 цаг 15 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 12 цаг 16 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 12 цаг 18 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 12 цаг 20 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 12 цаг 21 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 12 цаг 22 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 12 цаг 23 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top