x

Гуравдугаар төв эмнэлэгт Ангиографын аппарат суурилууллаа

2018-2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар судсан дотуурх оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай Philips брэндийн Azurion 3M15 загварын ангиографын аппаратыг Улсын Гуравдугаар төв эмнэлэгт суурилуулан өнөөдөр хүлээн авлаа.

Энэхүү аппаратыг Монгол Улсын Засгийн газраас улсын төсвийн 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдэж өгч байна.

Судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээ нь манай улсын эрүүл мэндийн салбарт нэвтрээд 30 гаруй жилийн нүүрийг үзэж буй бөгөөд өнөөдөр тус эмнэлгийн зүрх, мэдрэлийн судсан дотуурх оношилгоо эмчилгээний эмч, мэргэжилтнүүд Олон улсын түвшинд хүрсэн лавлагаа тусламж үйлчилгээг ард иргэддээ чанартайгаар үзүүлж байгаа билээ. 

Тус эмнэлэг улсын хэмжээний зүрхний судсан дотуурх мэс заслын тусламжийн 80 орчим хувийг,  тархи мэдрэлийн судсан дотуурх мэс заслын тусламжийг 100 хувь дангаар хариуцан, ачаалалтай ажилладаг.

Тус эмнэлгийн хувьд саяханыг хүртэл ангиографын нэг аппараттайн улмаас төлөвлөгөөт тусламж үйлчилгээний хүлээгдэл чирэгдэл нэлээд байсан бол энэхүү шинэ аппарат суурилуулснаар тусламж үйлчилгээний хүлээгдэл чирэгдэл багасах, тархины харвалт, зүрхний шигдээсийн амь тэнссэн байдалтай ирж байгаа иргэдэд судсан дотуурх мэс заслын шаардлагатай тусламжийг түргэн шуурхай үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Мөн тус эмнэлэгт улсын төсвийн 2.2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зүрх, мэдрэлийн өндөр түвшний нарийн оношилгоог хийх хүчин чадалтай MRI буюу Соронзон резонаст томографын аппарат суурилуулж байгаа бөгөөд тун удахгүй ашиглалтад орох юм. Энэ аппарат суурилснаар зүрх мэдрэл төдийгүй элэг, бөөр, дотор эрхтэн, тулгуур эрхтэн зэрэг  эрхтний өвчин эмгэгийг оношлох бүрэн боломжтой болох аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 17 цаг 13 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 17 цаг 30 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 17 цаг 46 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 18 цаг 14 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 18 цаг 33 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 18 цаг 51 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 19 цаг 9 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв Уржигдар 12 цаг 24 мин Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна Уржигдар 11 цаг 25 мин Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Уржигдар 11 цаг 19 мин Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно Уржигдар 10 цаг 47 мин Он гарсаар залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг хамгийн их гарчээ Уржигдар 10 цаг 13 мин Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана Уржигдар 09 цаг 42 мин Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаан толгойн баяр хийжээ Уржигдар 09 цаг 09 мин М.Эрдэнэбат: МҮОНРТ-ийн үйл ажиллагаа, удирдлагын тогтворгүй байдлыг үүсгэдэг санхүүгийн гинжин хэлхээг таслах, өөрчлөх хэрэгтэй Уржигдар 08 цаг 36 мин Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхитай байна Уржигдар 08 цаг 18 мин Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! 2024-04-21 Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 компани нийлүүлж байна 2024-04-21 Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна 2024-04-21 Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ 2024-04-21
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Д.Тогтохсүрэн: Гурилын импортын тарифыг тэглэвэл тариаланчид... Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ
Top