x

Д.Сарангэрэл: Томуугийн бэлэн байдлыг эртнээс ханган ажиллана

Монгол Улсын ЭМЯ, ДЭМБ-ын хамтран зохион байгуулсан “Томуугийн зөвлөлдөх уулзалт-аар өнгөрсөн жилийн томуугийн дэгдэлтийн онцлог, сургамж, бэрхшээл, үр дүнгээ дүгнэн хэлэлцэж томуугийн ирэх улирлыг угтуулан авах арга хэмжээг олон салбар хамтран төлөвлөж, бэлэн байдлаа эртнээс ханган ажиллахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж салбарынхан үзэж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Манай орны хувьд хүйтэн сэрүүний улирал, агаарын бохирдлын улмаас томуу, томуу төст өвчин дэгдэж, хүүхдийн эмнэлгийн ор, эм хүрэлцэхгүй болж, эмч сувилагчдын ачаалал эрс нэмэгддэг дүр зураг давтагдсаар нэлээд хэдэн жил болж байна. Тухайлбал, 2018-2019 оны томуугийн улирлын оргил үед нийслэлийн хүүхдийн тасгийн  977 орон дээр 1700 хүүхэд эмчлүүлж ачаалал 74 хувиар хэтэрсэн ч ор нэмэх, насанд хүрэгчдийн орыг шилжүүлэх, зарим эмнэлгийг хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлсийг засгийн нөөц хөрөнгөнөөс олгох, шаардлагатай эм тариа, эмнэлгийн хэрэгслээр хангасны үр дүнд хохирол багатай даван туулсан. Мөн томуугийн улирлыг угтуулан 125.000 хүн/тун томуугийн вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулсан нь нийт хүн амын зөвхөн 4 хувь нь юм. Гэвч ДЭМБ хамгийн багадаа хүн амынхаа 40 хувийг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулахыг зөвлөмж болгож байгаа. Иймээс бид энэ асуудлыг Улсын онцгой комиссын хуралд танилцуулан 1.4 сая хүн/тун вакцинд шаардлагатай 10.0 тэрбум төгрөгийг 2020 оны улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлээд байна. Улирлын томуугаас гадна бидний байнга анхаарах асуудал бол томуугийн цартахал бөгөөд 2018 онд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй хамтран томуугийн “Пан стоп” ширээний дасгал сургуулилтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд жил бүр уламжлал болгон хийхээр төлөвлөж байна. Мөн ирэх 8 дугаар сард ДЭМБ-ын Зүүн өмнөд Ази, Номхон далайн баруун бүсийн томуугийн үндэсний төвүүдийн 13 дугаар зөвлөгөөнийг манай улсад анх удаа зохион байгуулна. Зөвлөгөөнийг зохион байгуулахад ЭМЯ болон миний бие бүх талаар дэмжин, хамтран ажиллах болно” хэмээв. 

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, “Томуу нь түгээмэл өвчин боловч олон салбар, нийгмийн бүх давхаргыг хамарсан цогц, ужиг асуудал юм. Panstop томуугийн дасгал сургуулилтаас гарсан нэг чухал дүгнэлт нь томуугийн бэлэн байдлын төлөвлөгөө зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудлыг тусгасныг онцолсон. Томуугийн улирлыг угтуулан салбар хоорондын харилцан хамаарал, нийгэм, эдийн засаг, орчин, хүн ам зүйн олон хүчин зүйл, үр дагаврыг судалж цогц байдлаар хэлэлцэж байгаа нь эрүүл мэндийн салбарын удирдлагын манлайллыг илтгэж байна.  ЭМЯ дасгал суруулилтаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гарган ажиллаж байна. Тухайлбал, гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны журмаа шинэчилж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг анх удаа олон салбар, иргэд, олон улсын байгууллага, хувийн хэвшилтэй хамтран шинэчлэн боловсруулж байгаа нь чухал ач холбогдолтой юм” гэв.    

Уулзалтад “Номхон далайн баруун бүсийн томуугийн цар тахлын бэлэн байдал” сэдвээр ДЭМБ-ын зөвлөх Масаяа, “Монгол орны улирлын томуугийн тархвар зүйн онцлог, сургамж” сэдвээр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нар үндсэн илтгэл тавив. Мөн “Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны төлөвлөгөөний шинэчилсэн төсөл”-ийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл танилцуулж, уулзалтад оролцогчид төлөвлөгөөг боловсронгуй болгохын тулд бүлгээр ажиллаж санал бодлоо тусгалаа.    

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 9 цаг 10 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 9 цаг 16 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 9 цаг 55 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 10 цаг 4 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 12 цаг 15 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 12 цаг 16 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 12 цаг 18 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 12 цаг 19 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 12 цаг 20 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 12 цаг 22 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 12 цаг 23 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 12 цаг 25 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 12 цаг 26 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 12 цаг 27 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 12 цаг 28 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 12 цаг 30 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 12 цаг 32 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 12 цаг 33 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 12 цаг 34 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 12 цаг 35 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top