Мөхлийн эрмэгт байгаа какапо буюу уулийн тоть шувуу тэдний үржлийг дэмжих хөтөлбөрийн ачаар дээд зэрэглэлийн тотины олон тооны дэгдээхэйтэй болжээ.
Какапо тоть нь дэлхийн хамгийн том тотины төрөл юм. Эмэгчин нь 1,4 кг, эрэгчин нь 2,2 кг орчим жинтэй. Эдгээр шөнийн нисдэггүй, Nestoridae овгийн шувууд нь Шинэ Зеландын уугуул амьтад юм. Европчууд гарч ирэх хүртэл уг тоть нутагтаа тархалтаараа гуравт орох шувууд байжээ. Европчууд арлыг эзэмшин тэнд харх, муур авчирснаас болж тэдний тоо эрс буурч эхэлсэн байна.
Өнгөрсөн зууны далаад онаас эхлэн какапо онгон байгальд үлдсэн гэдэгт эрдэмтэд эргэлзэж эхэлсэн юм. Хэдхэн шувууд наяад онуудад жижиг арлууд дээр олдсон байв. Тэр нь энэ төрлийг сэргээх хөтөлбөрийг явуулах боломжийг өгчээ 2019 оны эхээр 147 какапа тоологдов. Сүүлийн улиралд нэгдүгээр сарын сүүлчээс 70 ангаахай төрсөн байсан нь үржлийн дээд амжилт нь болсон байна.
М.Цогт