x

Соёлын тайлал: Жам ёсны шалгаруулалт

«Байгаль бол сүм биш харин урлан юм...» Энэ санааг хөгжлийн жамын дагуу өөрөө байгалиас суралцаж байгаа Тео Янсены кинетик барималч гаргажээ.

"Тэд л надад өөрсдийгөө бүтээх боломжийг өгсөн" хэмээн Strandbeesten төслийнхөө тухай голланд зураач ярив. Төслийн нэрийг орчуулбал "элсэн шарлагын газрын амьтад" гэж бууна. Нидерландын de Volkskrant сонины тоймч Янсен далайн төвшин нэмэгдэж байгаа аюулын тухай бичихдээ, элсийг сэндийлэх механик амьтдыг бүтээх нь чухал, тэдний сулласан элс эргийн орчмын элсэн манхнуудыг нэмэгдүүлнэ гэснээс бүх зүйл эхэлжээ.

Тэр санаа нь зураачид таалагдаж Янсен жилийн дотор салхины хүчээр ажилладаг хоёр зохиомжийг бүтээжээ. Өнөөдөр Strandbeesten төсөл үргэлжилж байгаа ба тэр бараг 30 жил үргэлжилж байна. Зохиомжоо тэр нэрэндээ биологийн төрлийн нэр өгдөг бөгөөд өөрийн бүтээлийн хөгжлийн хэд хэдэн үеийг тогтоогоод байгаа.

Янсен жил бүр элсэн эргийн нэг амьтан бүтээн эрэгт тавьдаг байна. Тухайлбал тэр 2012 оны амьтандаа Animaris Adulari гэсэн нэр өгсөн нь английн animal "амьтан", латины mare "тэнгис" ба adulare "сүүлээ шарвагнуулах" (зураач тэр амьтадаа нохойн сүлэгтэй адил гэдэг) гэсэн үгнүүдээс бүтжээ. Тэд 2006 оны Cerebrum (Тархи) гэсэн цувралыг үргэлжлүүлж байгаа аж. Амьтад нь насос, клапануудын тусламжтайгаар гадна орчины нөлөөг мэдрэн байрлалаа өөрчилж чадах болов. Animaris Adulari нь "хөлөрч" чадах анхны төрөл ба тэр нь хоолойнуудад хурсан элсийг усаар угаах чадвартай гэсэн үг юм. Янсены яриагаар тэдний жижигрүүлсэн хувийг  хүмүүс захиалан 3D-принтер дээр хэвлэх болсноос өөрийн зохиомжуудаа  амьд организм шиг үржиж байна гэжээ.

1. Материал. Хэрэв амьд организмын үндсэн барилгын материал нь уураг бол өөрийн зохиомжуудын үндсэн материал нь пластик хоолойнууд гэж Янсен тайлбарлав. Дамжуулах утасны хамгаалалтын тийм хоолойнуудыг Голландын барилгын материалын ямарч дэлгүүрт хангалтайгаар худалддаг  гэнэ.

2. Хөлнүүд. Янсен “хөлнүүдээ” компьютерийн тусламжтайгаар харьцааг нь гарган 11 хэсгээс бүрдүүлсэн ба алхах механизмаар бүтээжээ.

3. Далавч. Дарвуул нь салхины хүчийг ашиглан хөдлөх боломжийг “амьтдад” өгдөг байна.

4. Ходоодууд.  Янсены Strandbeesten нь пластик лонхноос нэмэлт резеруар хийснээ имеют дополнительные резервуары л тэр ходоодууд гэжээ. Тэр нь агаар шахах бөгөөд агаарын хураалт нь кинетик баримлыг хөдөлгөдөг ажээ.

5. Булчингууд. Пластики хоолойн поршнууд шалангаар саванд агаар шахдаг ба элсний амьтдын яс, булчингууд нэгдмэл механизм ажээ.

6. Тэмтрүүлүүд. Хөдөлгөөнтэй хамрынх нь мэдрэмжийн хоолойнууд нь усанд хэрхэн ойртсоныг тогтоогоод зохиомжоо өөр тийш нь эргүүлдэг байна.

Барималч Тео Янсен

1948: Нидерландын Схевенинген боомт хотод фермер асаны гэрт төржээ. 

1968-1974:  Делфтийн техникийн их сургуульд физикт суралцав.
1975: Байгалийн зураач болжээ.
1980: Делфт хот дээгүүр “нисдэг таваг” бүтээн нисгэж хотынхныг сандаргав. Харь гарагийн үл таних биетийг хэн зохиосныг мэдсэн хотынхон түүнийг алдаршуулжээ. Дараа нь тэр уран зургаас кинетик хүчний баримал бүтээгч болов.

1981: зурдаг механизм бүтээжээ.
1988–2002: Гаага хотын урлагийн хаантны академид гэрэл зургийн хичээл зааж байв.
1990: Strandbeesten төслийн кинетик баримал бүтээх боллоо. 
2016: өөрийнх нь баримлуудын тухай өгүүлсэн «Симпсоныхон» зурмалын өөрийн дүрд дуу оруулжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2025-05-09 Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 2025-05-09 Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 2025-05-09 Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 2025-05-09 Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 2025-05-09 Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 2025-05-09 Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 2025-05-09 Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 2025-05-09 Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 2025-05-09 Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 2025-05-09 Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 2025-05-09 Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 2025-05-09 Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 2025-05-09 Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 2025-05-09 Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 2025-05-09 Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 2025-05-09 Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 2025-05-09 Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 2025-05-09 Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 2025-05-09 Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 2025-05-09
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top