Наймаалжны нэг гар нь бусдаасаа богино бөгөөд түүнд нь бэлэгийн бүтээгдэхүүн буюу гектокотиль гэдгийг зөөх эрхтэн байдаг ажээ.
Үр төлийнхөө төлөө амьдралаа өгөх нь наймаалжуудын хувьд хууль юм. Эрэгчин нь нийллэгийнхээ дараа бараг л шууд үхдэг. Түүнийг эмэгчин нь иддэг байна. Үрийн шингэнээ дамжуулсны дараа бултахаар оролдохын тулд эр нь эмийнхээ тэмтрүүлээс хол зайг сонгодог гэнэ. Үнэтэй "генофонд" авсан эмэгчинд нь өөрийгөө устгах программ нь залгагдсан юм шиг идэж уухаа болино. Учир нь түүний хоол боловсруулах ферментүүд нь ялгарахаа больдог байна. Нүхэнд нуугдсан тэр 20-100000 ширхэг өндөг гарган 100-200 ширхэгээр нь наалдуулан нүхнийхээ дээд хэсэгт бэхэлдэг аж. Өшөө хагас жил орчим өөрийн мөчний тусгай нүхээр ус шахан өндгүүдээ угаадаг байна. Өндөгнөөс төл нь гарах цагт эцэж зутарсан эх нь үхдэг ажээ.
М.Цогт