x

Иргэд эрүүл мэндийн даатгалаараа спорт клубүүдэд хөнгөлөлттэй хичээллэнэ

2017 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулан “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох”-оор тусгасан. Уг хуулийн өөрчлөлт энэ оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.

Хэдийгээр 1-р сарын 1-нээс хэрэгжих байсан ч судалгаа тооцоо, дагаж мөрдөх журам зэргийг боловсруулж өдийг хүрчээ. Харин өнгөрсөн сард БСШУСЯ болон Эрүүл мэндийн сайд журмыг баталж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. 

Иргэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх газар нь зөвхөн фитнесс клубээр хязгаарлагдахгүй ба Иог, таеквондо, сагс, усан сэлэлт, жүдо, хөлбөмбөг, теннис гээд бүх төрлийн спорт клубуудад эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой юм.

Харин эдгээр клубүүд нь заавал магадлан итгэмлэгдсэн спорт клубүүд байх ёстой аж.

БСШУСЯ-ны биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг “2019 оны гуравдугаар сарын 29-нд БСШУС-ын сайд болон ЭМ-ийн сайд нарын хамтран гаргасан тушаалаар спорт клубийн магадлан итгэмжлэх журам батлагдсан. Иргэд спорт клубүүдийн магадлан итгэмжлэлийг зөвхөн фитнес, иогийн клубүүдэд хийж байгаа гэж ташаа ойлгоод байгаа. Энэ журам бол бүхий л спортын клубүүдийг магадлан итгэмжлэх журам юм” хэмээн онцоллоо. 

Спорт клубүүдийг магадлан итгэмжлэхдээ хэд хэдэн шалгуур тавина. Үүнд, хуулийн этгээдийн гэрчилгээтэй байх, сүүлийн 2 жилийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх, нийгмийн даатгал төлсөн, үйл ажиллагаа явуулах орчин, эрүүл ахуйн стандартыг хангасан байх, дасгалжуулах эрхтэй багш нартай байх зэрэг хамаарна.

Түүнчлэн журам батлагдсан тул БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир спортын газар санал гаргасан клубүүдийг бүртгэж, шалгаруулах ёстой юм. Үүний дараа ЭМДЕГ баталсан төсөвтэй тааруулж шалгаруулах юм байна.

Энэ жил иргэдийг ЭМД-аараа спорт клубүүдэд хичээллэхэд зориулж 2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар иргэд ЭМД-аараа энэ зунаас эхэлж спорт клубүүдэд хамрагдах боломжтой болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 11 цаг 21 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 12 цаг 17 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 15 цаг 9 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 15 цаг 27 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 17 цаг 38 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 17 цаг 50 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 17 цаг 59 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 18 цаг 13 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 18 цаг 18 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 18 цаг 37 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 18 цаг 56 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23 Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top