Желам, желам, лунгонэ дромэнса,
Маладилем бахталэ ромэнса.
(Би явж байлаа, урт замаар явлаа,
Би аз жаргалтай цыгануудтай тааралдлаа).
Цыгануудын сүлд дуу ингэж эхэлдэг. Түүний үгийг 1971 оны энэ өдөр Лондонд нээгдсэн Цыгануудын олон улсын конгресс баталжээ. Дөрөвдүгээр сарын 8-нд энэ баярыг зарласан байна. Баярыг үндэслэгч нь Билл Дуглас гэдэг хүн аж.
Тэр жилийн энэ өдөр Лондон хотноо дэлхийн 30 орны төлөөлөгчид Цыгануудын дэлхийн анхны конгресст цугларсан байлаа. Холбоо нь цыгануудын эрхийг хамгаалах гол байгууллага нь болсон ба өмнө нь тэднийг холбоонд цуглуулах ажил бүтдэггүй байжээ.
Цыгануудын анхны дурсамж нь 1501 онд хамрагддаг. Тэр онд цыганы удирдагч Василь Литовын вангаас хамгаалалтын бичиг гардан авчээ. Цыганууд Африк хүртэл янз бүрийн тивүүдэд амьдардаг ба дэлхийд 18 сая орчим цыган амьдардаг гэсэн тоо бий. Тэдний 10-12 сая нь Европын холбооны орнуудад амьдардаг бөгөөд Орос улсын 2010 оны тооллогоор тэдний тоог 205 мянга гэж тоолжээ.
Цыганууд барууны гурав, зүүний гурав гэсэн нийт зургаан салаа байдаг. Барууных нь өөрсдийгөө Рома гэж нэрлэсэн хэсэг, Санти ба иберийн цыганууд, зүүний хэсэгт нь Люли, Лом, Дом гэсэн салаанууд хамрагддаг байна.
Амьдралын хэв загвараар цыганд ойр угсаатны группууд Европт байдгаас тэдэнтэй ойр нь Ирландын трэвеллес, төв Европын ениши нар юм. Цыган, Рома гэх угсаатны хэсэг хэл гарлаар их ойр ба Европ, Өмнөд ба Дундад Ази, хоёр Америк, Австралид амьдардаг. Европ, Америкийн цыганууд өөрсдийгөө Рома гэдэг бол Сири, Палестины цыганууд дом, Армянд лом гэгдэнэ.
Сонирхолтой баримтууд:
Цыганууд угсаатнуудын 80 бүлгийг нэгтгэнэ. Англичууд, испаничууд тэднийг Египетийн хүн амын нэрэнд ордог үгээр үгээр нэрлэх ба тоо нь 10 сая.
Үндэстний далбаа нь тэнгэрийн бэлгэдэл цэнхэр газрыг төлөөлсөн ногоон гэсэн хоёр өнгөтэй тэгш өнцөгт дундаа тэдний нүүдлийн үндэстэнийг илэрхийлсэн тэрэгний дугуйн дүрстэй.
Угсаатнууд гуравдугаар рейхийн үеэр хоморголон устгалд хамрагдаж, 1,5 сая хүнээ алджээ. Тэдэн дээр фашистууд харгис туршилт хийж байжээ.
А.С.Пушкин “Цыганууд” гэсэн яруу найргаа тэдний хөсөг дунд явж бичиж байжээ. Яруу найргийн гол баатар нь Рахманиновын урамыг оруулж, “Алеко” дуурийг нь бүтээлгэжээ. Уран зохиолын ийм сэдэв В.Скотт, И.Гете нарт бас бий.
М.Цогт