Өнөөдөр 2019 оны 98 дахь өдөр, харин шинэ он хүртэл 267 хоног үлдлээ.
Өнөөдөр түүхэнд:
1238 он: Монголын эзэнт гүрний цэргүүд Оросын Владимир хотыг дайрч эхлэв.
1343 он: Өнөөгийн хотын зөвлөл хуралддаг Капиталын толгой дэх Ром хотын Сенатын ордонд 36 настай Франческо Петраркад цэвэр ариун, зорилго, аугаа ялалт, үхэшгүй мөнхийн бэлгэдлийн лаврын навчин титэм зүүлгэжээ.
Түүнийг шилдэг яруу найрагч гэж үнэлэн лаврын титэм зүүлгэсэн ба үүгээр эртний грек-ромын гарамгай зүтгэлтнүүдээ ингэж алдаршуулдаг уламжлал мянган жилийн дараа анх ийнхүү буцан сэргэсэн байна. Энэ явдалтай зэрэгцэн Парисын Сорбонна түүнийг титэмлэх санал ирүүлсэн байсан ба харин Петрарка Ромын титэмлэлтийг илүүд үзсэн байлаа. Титэмлэх ёслолын өмнө яруу найрагчаас сонгодог хэл зүйн шалгалтыг Неаполийн ван цэцэн Роберт аваад түүний мэдлэгийг бишрэн Петраркад суусарын арьсан ханцуйвч бэлгэлжээ... Дашрамд, соёлын олон түүхчид энэ бэлгэдлийн арга хэмжээнээс Сэргэн мандалын үе эхэлсэн гэдэгтэй санал нийлдэг.
1513 он: Испанийн далайчин ба конкистадор (байлдан дагуулагч) Хуан Понсе де Леон
Европын анхны суурин Пуэрто-Риког үндэслэв. Мөнхийн усыг хайх замдаа тэр Флоридаг нээн Испанийн эзэмшлэлийн нутаг гэж зарлажээ.
1575 он: Нидерландын хамгийн алдартай, хамгийн хөгшин сургуулиудын нэг Лейдений их сургууль байгуулагджээ.
1693 он: АНУ-ын Виржиниа мужийн Уильямсбург хотод Английн хаан III Уильям, Хатан хаан II Мери нарын дурсгалд зориулж, Уильям болон Меригийн коллежийг байгуулжээ.
1766 он: Америкт дэлхийн анхны гал түймрийн шатыг патенталжээ. Энэ зохиомжийн ашиг тусыг үнэлээд барамгүй.

Давхар байр барьж эхэлснээс хойш ийм төхөөрөмжийн шаардлага гарч ирсэн анхны патент авсан шат нь 10 метраас арай бага байв. Галын шатны өндрийн дээд амжилтыг F88HLA гэх авто шат 2000 онд тогтоосон нь 88 метр байжээ.
1783 он: Ван Г.А.Потемкины бэлтгэсэн II Екатерина хатан хааны Крымыг Орост нэгтгэсэн тунхаг гарав. Хатан хааны ивээлийн ванд Таврийн гэгээн ван цол олгосон байв.
Крымын хойгийн төлөөх Оросын гол өрсөлдөгч нь түүний хараат болгосон Турк байсан юм. Гэтэл Крымын сүүлчийн хаан хаан ширээнээс татгалзан Оросын армийн хамгаалалтад орсон ба Орост дайсагнан ханддаг байсан татарын дээдсүүд нь Туркт дүрвэн гарчээ. Хойгт эдийн засаг, улс төрийн замбраагүй байдал үүсэн цус урсгалгүйгээр Крымыг Орост нэгтгэх боломж гарчээ.
1820 он: Эгейн тэнгисийн Милос арлын грек тариачин Йоргос Кетротас өөрийн тариан талбайгаас эртний антикийн баримлыг (МЭӨ 130-100 онууд) олсон нь өнөөдөр Луврын музейг чимэж байгаа дэлхийд Милосийн Венера гэсэн нэрээр алдаршсан бүтээл байв.
Шуудхан хэлэхэд баримал олдохоосоо өмнө гаргүй болсон байв. Тэгвэл түүний тухай мэдээлэл хэрхэн олдов. Талбайгаа эртний сүмийн балгасаас цэвэрлэж байсан Кетротас боржин хавтан доороос уг баримлыг олсон ба цэвэрлэгээний явцад хэд хэдэн бичиг бүхий чулуун самбарын хагархайнуудыг олсон байна. Тэнд Антиохийн уугуул Менидагийн хүү Александр гэсэн мастерийн нэр бичигдсэн байв. Зарим урлаг судлаачид түүнийг уг баримлын суурийг л бүтээсэн гэж таамаглаж байгаа бол бусад зарим хэсэг нь түүнийг уг баримлыг сэргээн засварлаж байсан гэдэг. Эртний Грекийн уран барималчид өөрсдийн бүтээлийг нэгэн цул чулуугаар биш хэд хэдэн хэсгээр хийдэг байж. Милосийн Венера 6-7 хэсгээс бүрэлдэж байснаас зөвхөн хоёр хэсэг нь олдсон байв. Гараа алга болгосон инээдэмтэй мөртлөө баримттай хувилбар байдаг. Кетротас баримлыг франц консулд худалдах гэсэн байдаг. Гэтэл тэр 350 франкаасаа хагацахыг хүссэнгүй. Харин Константинопольд суугаа франц элчин наймааг дэмжжээ. Мөн далай, антарктидын ирээдүйн нэртэй судлаач дэслэгч Жюль Дюмон-Дюрвиль консулыг ятгаж чадав. Дэслэгчийн буянаар бид баримал хэрхэн харагдаж байсныг мэдсэн билээ. Түүний хэлснээр, Венера бурхан дээш өргөсөн зүүн гартаа алим барьсан, баруун гар нь өгзөгнөөс унаж буй хувцсаа барьсан байжээ. Арал руу усан цэргүүдийг илгээжээ. Наймаанаас ашгаа хүлээж ядсан Кетротас тэр цагаар Туркийн түшмэдтэй наймаалцжээ. Грек Балкан шиг л Туркийн дарлалд байсан юм. Францчууд ирэхэд туркууд баримлыг ачаалах гэж байсан гэнэ. Ингээд маргаан зодоон гарч францчууд ялав. Туркуудад нөхвөр өгөөд Венераг санан автал тэр гаргүй болсон байжээ. Тэр чигээр нь баримлыг XVIII Людовик хаанд бэлэглэжээ.
1837 он: АНУ-ын сенат хуралдан АНУ-ын анхны дэд ерөнхийлөгчийн суудалд Ричард Жонсонг суулгасан байна.
1865 он: Боолчлолыг халах, худалдаалах, наймаалцахыг бүрэн хориглосон АНУ-ын Үндсэн хуулийн 13-р нэмэлт өөрчлөлтөд нэгдэн орохоос Делавер муж татгалзав. Тэд 1901 оныг хүртэл Үндсэн хуулийн 13 дахь нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй юм.
1872 он: Орос хэлээр Карл Марксын “Капитал” Петербург хотноо хэвлэгдэн гарчээ.
Зохиогч өөрийн номыг “хөрөнгөтний толгой руу хэзээ нэгэн цагт тавьсан хамгийн аймшгийн сум” гэж нэрлэсэн байдаг. Мөн тэрээр “Оросын уншигчид ихээхэн идэвхитэй байсныг тэмдэглэжээ. Номыг Герман Лопатин, Николай Даниельсон нар орчуулсан байв. Эхлээд номын хэсэг “Шүүх эмнэлэг ба олон нийтийн ариун цэвэр” сэтгүүлд 1980 онд хэвлэгдэн Дотоод хэргийн сайдын уурыг маш ихээр хүргэн сэтгүүлийн редакторыг сольж, тараагдаагүй сэтгүүлийг нь шатааж байв. Номыг хэвлэсний дараа цензурын дүгнэлт гаргахдаа “лавтайяа социалист” чиглэлийнх. Түүнийг цөөн хүмүүс уншина, өшөө олон хүн ойлгохгүй” гэсэн байв.
1879 он: Хатан хааны дэргэдэх Канадын хүрээлэнгийн ээлжит хуралдааны үеэр Сендфорд Флеминг Олон улсын нэгдсэн цаг тооллын талаарх анхны санаагаа дэвшүүлжээ.
1887 он: Уугуул америкчуудын өв соёл, газар нутгийг хотжилтоос хамгаалах тухай Девисийн хууль батлагдав.
1904 он: Порт-Артурт япончууд гэнэтийн цохилт өгснөөр Орос-Японы дайн эхэлжээ.
1910 он: Уильяам Д.Бойс АНУ-ын Хөвгүүдийн скаутын холбоог байгуулав.

Түүнд ховорхон чанарууд нэгджээ. Соня Хени дэлхийн аварга цолыг уран гулгалтаар гурван удаа авч байсан юм. Мөн Холливудын од болж чадсан байлаа.
Соня Хени (1912.04.08-1969.10.12) 1912 оны дөрөвдүгээр сарын 8-нд өнөөгийн Осло Кристанид төржээ. Түүний эцэг нь охиноо алдартай тамирчин болгох хүсэлтэй хүн байжээ. Хени есөн настайдаа Норвегийн аварга болоод арван нэгэн настайдаа 1924 оны олимпийн тоглолт дээр наймд орж байлаа. Тэрээр анх удаагаа 1927 онд уран гулгалтын ганцаарчилсан төрлөөр дэлхийн аварга болжээ. Жилийн дараа Олимпийн алттай болсон байв. Соня Европ ба Хойд Америкт уран гулгалтын олон янзын шоунд эрэлтэй хүн байв. Багаасаа Холливуудын од болох мөрөөдлөө тэрээр биелүүлж чадсан юм. Fox Studios студид түүнийг Даррил Занак урин гэрээ байгуулж, хамгийн өндөр хөлстэй жүжигчин болгов. «One in a Million» киногоор тэр алдаршсан гэнэ.
Хени гурван удаа нөхөрт гарч байснаас гадна олон нэрт алдартнуудтай хайрын дуулианаар холбогдсон байв. Түүний дүү Лаиф ба Раймонд Жонсоны хамтран бичсэн намтрын номонд нь Хенийг мөнгө, секс хоёрт татагдсан этгээд зантай, өөрийн гэр бүлийг өөрийн зорилгодоо ашиглаж байсан гэж өгүүлсэн байдаг. Жараад оны дундуур түүнээс цусны хорт хавдар илрээд Хени 59 насандаа Парисаас Ослод нисэн ирж байхдаа 1969 онд онгоцонд нас баржээ. Соня Хени ба түүний нөхөр хоёрыг Осло хотноо Henie-Onstad гэх соёлын төвийн өмнө нутаглуулжээ.
1915 он: Кино урлагийн түүхэнд домог болон мөнхөрсөн "Birth of Nation" кино Лос Анжелес хотноо анхлан дэлгэцэнд гарчээ.
1918 он: Оросын түүхэн уламжлалт гурван өнгийн далбааг улаанаар тугаар сольжээ. Яков Свердловын гаргасан “бидний дайчин далбаа төрийнх болох ёстой” гэсэн санааг хувьсгалчид дэмжсэн байна. Үүнээс 73 жилийн дараа яг энэ өдөр ЗСБНХОУ-ын Засгийн газрын комисс ОХУ-ын төрийн далбааг уламжлалт гурван өнгийн болгох шийдвэрийг дэмжсэн байна.
1922 он: АНУ-ын ерөнхийлөгч Уоррен Г.Гардинг радиогоор үг хэлсэн анхны ерөнхийлөгч болов.
1942 он: Дэлхийн хоёрдугаар дайн: Японы арми Сингапурыг эзлэв.
1949 он: Унгарын дээд хамба Мидшентийг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр баривчилав.
1950 он: Зүүн Германд нууц ажиллагаатай цагдаагийн газар болох Штази байгуулагджээ.
1952 он: Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын хаан ширээнд II Элизабет суужээ.
1954 он: Арктикийн дөрвөн кв.км талбайтай мөсөн дээр Евгений Толстиковын толгойлсон туйл судлаач 27 хүнтэй баг бууж “Северный полюс-4” гэсэн хөвөгч станц байгуулав. Нэг хоногийн дараа 22 хүнтэй Алексей Трешниковын “Северный полюс-3” станц бас нэг хөвж буй мөсөн дээр байгуулагджээ. Хоёр станц жил гаруй ажиллаж 2600 км /шулуунаар 500км/, 2200 км /шулуунаар 830 км/ замуудыг тус тус хөвсөн мөстэй хамт туулжээ. 1954 оны наймдугаар сарын 25 гэхэд Трешниковын станц хойд туйлаас дөнгөж 30 км-ын зайтай байлаа.
1963 он: АНУ-ын ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди Куба руу худалдаа, аялал, бизнесийн чиглэлээр америкчуудыг зорчихийг хуулиар хориглов.
1968 он: Иргэний эрхийн төлөөх Америкийн хөдөлгөөн: Өмнөд Каролина мужийн Оранжбург хотод байрлах Өмнөд Каролинагын их сургуулийн оюутнууд хар арьстануудыг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулжээ. Жагсаалын үеэр гарсан мөргөлдөөний улмаас 3-4 хүн амиа алдсан байна.
1971 он: Америкийн хөрөнгийн биржид NACDAQ индекс анх удаагаа арилжаалагдаж эхлэв.
1971 он: Испанийн зураач, хийсвэр зургийн эцэг нарын нэг Пабло Пикассо таалал төгсчээ.

Испанийн зураач, барималч, график, ваарчин бөгөөд дизайнер Пабло Пикассо (1881.10.25-1973.04.08) 1881 оны аравдугаар сард Испанийн өмнөд нутгийн Малага боомт хотод төржээ.
Пикассогийн эцэг уран зургийн багш байсан ба тэдний дөрвөн хүүхдийн том нь Пикассо байв. 1895 онд эцэг нь Барселонад ирж Ла Лонхийн урлагийн сургуульд багшилжээ. Пикассо тэнд суралцаад дараа нь Мадридын уран зургийн академид боловсролоо үргэлжлүүлжээ.
Тэрээр 16 насандаа Берселонд буцан ирээд өөрийн урланг байгуулсан байв. Пабло суутан болно гэсэн итгэлээр дүүрэн залуу байв. Тэр үеийн амбицтай зураач нарын адил тэрээр Парист ирэх хүсэлтэй байсан нь 1900 онд биелжээ. 1904 он гэхэд Пикассо тэнд нэг мөр суурьшсан байв. 1900-1904 онуудыг түүний уран бүтээлийн цэнхэр үе гэдэг. Хүйтэн хөх өнгийг зурагтаа давамгайлуулж байснаас цэнхэр үе гэж нэрлэгдсэн юм.

«Цэнхэр үе» нь богино хугацааны «ягаан үеэр» солигдон зураач арай дулаан өнгийг илүүд үзэх болсон байв. Дараагийн уран бүтээлийн үе нь зураач Жорж Брактай найзалснаар эхэлсэн бөгөөд тэд кубизм гэх шинэ урсгалыг уран зурагт гаргаж иржээ. 1917 онд зураач Сергей Дягилевын “Парад” бүжгин жүжгийн чимэглэл дээр ажиллаж байхдаа Оросын хамтлагийн бүжигчин Ольга Хохловт хайртай болсон байв.
Тэд 1918 онд гэрлэжээ. Тэднийх 1921 онд Поль гэсэн хүүтэй болсон ч гэрлэлтийг нь аз жаргалтай гэх боломжгүй байв. Пикассо 1927 онд 17 настай Мари-Терез Вальтер гэдэг эмэгтэйд сэтгэл алдарч тэдний гэр бүл салжээ. Зураач өөрөө 45-тай байлаа. Тэднийх 1935 онд Мария гэсэн охинтой болжээ.

Испанийн хуулиар батлагдсан Ольга тэр хоёрын гэр бүл салах эрхгүй байсан юм. 1955 онд Ольга нас барах хүртэл тэр хоёр эхнэр, нөхөр гэж тооцогдож байв. Пикассо ч Мари-Терезтай сайн байж чадсангүй. Олон эмэгтэйчүүд түүнтэй холбоотой байснаас Жаклин Роктай тэр дахин гэрлэжээ. Ная гараад ч тэрээр Жаклины хамт амьдран уран бүтээлээ идэвхтэй хийж байсан юм.
Зураач 1973 оны дөрөвдүгээр сарын 8-нд 91 настайдаа таалал төгсчээ.
1978 он: АНУ-ын Сенатын танхимын хуралдааныг анх удаагаа радио, телевизээр шууд дамжуулав.
1983 он: Мельбурнын шороон шуурга: Австралийн хоёр дахь томоохон хот гэгдэх Мельбурн хотод ган гачигийн улмаас шороо шуурч нэг өдрийн дотор 320 см шороон давхарлага үүсгэжээ.
1996 он: АНУ-ын Конгресс Харилцааны соёлын тухай хуулийг баталжээ.
2014 он: Саудын Арабын Медина хот дахь нэгэн зочид буудалд гал гарсаны улмаар Египетын 15 сүсэгтэн амиа алдаж, 130 гаруй хүн бэртэж байжээ.
М.Цогт