Заримдаа бичил тархи гэж нэрлэгдэх тархины органоидууд булчин мах бодийг удирдаж чаддагийг эрдэмтэд харууллаа.
Их Британийн Кембрижийн их сургуулийн ажилтнууд хүний тулгуур эсээс бичил тархи ургуулжээ. Ургуулах шинэ аргыг хэрэглэсний буянаар эрдэмтэд органоидын хөгжлийн илүү нарийн төвшинд хүрч чадсан байна. Гэхдээ эрдэмтэд шинэ бүтцийг хэтэрхий жижиг бүдүүлэг талдаа учраас санаа, ухаан, мэдрэмжийн талаар ярих болоогүй байна гэв.
Энэ лабораторийн дээж нь байгууламж ба мэдрэлийн төгсгөлүүдийн зохион байгуулалтаар жирэмслэлтийн 12-16 дахь долоо долоо хоногтоо байгаа үр хөврөлийн тархины хэмжээнд байгаа гэнэ.
Бичил тархийг хулганы үр хөврөлийн нугасны эсүүд ба мах бодийн хэсгийн хамт аяганд хийгээд эрдэмтэд нэгэн сонирхолтой зүйлийг ажигласан байна. Бичил тархи өөрийн шинэ хөршүүдийг шалган өөрөө урт хаймсуурийн тэмтрүүлийг ялгаруулан явуулж эхэлсэн байна.
Их хугацааны амьд микроскопыг ашиглан бичил тархи өөрөө нугасны эстэй, мах бодийн эстэй нэгдэн нийлсэн байгааг эрдэмтэд тогтоожээ. Органоидын явуулсан цахилгаан лугшилт нь булчин эсийг агшааж чадсан байна.
М.Цогт