Ирэх намар Польш улсад дэлхийн хамгийн гүнзгий буюу 45 метр гүн усан сан ашиглалтад орох гэнэ.
"DeepSpot" хэмээх тус усан сан нь 8000 шоо метр усны багтаамжтай байх бөгөөд энэ нь 25 метрийн гүнтэй энгийн усан сангаас 27 дахин том аж. Усан санг Польшийн нийслэл Варшав хотоос 40 км зайд байрлах хотод байгуулж байгаа ба усан сан ашиглалтад орсны дараа анхлан суралцагч, тамирчид, мэргэжлийн шумбагчид гээд бүх түвшний усанд сэлэгчид тус усан санд сэлэх боломжтой гэнэ.
Одоогийн байдлаар Италийн "Deep Joy" гэх 42 метр гүн усан сан дэлхийн хамгийн гүнзгий усан санд тооцогдож байгаа ажээ.