x

АШУҮИС-ийн дэргэдэх Япон-Монголын "Сургалтын эмнэлэг" ашиглалтад орлоо

АШУҮИС-ийн дэргэдэх Япон-Монголын Сургалтын эмнэлгийг ашиглалтад хүлээн авах ёслол өнөөдөр боллоо. 

Тус эмнэлгийн барилгыг өнгөрсөн пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 28-нд Нийслэлийн ОБЕГ, МХЕГ, Ус сувгийн удирдах газар, УБЦТС, Харилцаа холбоо мэдээллийн төв гэх мэт 10 гаруй мэргэжлийн байгууллагын улсын комиссын 40 гишүүний 100 хувийн саналаар эмнэлгийн барилгыг хүлээж аваад байна. 

Эмнэлгийн найдвартай үйл ажиллагааг хангаж, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд эмнэлгийг шат дараатай ашиглалтад оруулах аж. Эхний шатанд буюу 2019 оны зун, амбулаторийн дотрын тасгуудыг ашиглалтад оруулж, эмнэлзүйн үйлчилгээг эхлүүлнэ. Харин хоёр дахь шатанд мэс заслын тасаг болон хэвтэн эмчлүүлэх тасагт өвчтөн авч эхэлнэ. Хамгийн сүүлд нь яаралтай тусламжийн тасгийн үйлчилгээг эхлүүлхээр төлөвлөсөн байна.

"Сургалтын эмнэлэг" ашиглалтад орсноор япон стандарт хангасан чанартай, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй үзүүлэх боломж бүрдэж эхэллээ.

Монголд анх удаа байгуулсан Их сургуулийн эмнэлэг нь 104 ортой, дэвшилтэт технологи, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх төдийгүй яаралтай тусламж үйлчилгээ, Монголд эмчлэгдэх боломжгүйд тооцогддог 26 өвчнийг эмчлэх /зүрх, судасны өвчин эмгэг, тархины өвчин эмгэг, хавдар зэрэг/ боломж бүрдэж байна.

Мөн MRI, CT, ангиографи гэсэн шинэ дэвшилт технологийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлээд зогсохгүй “өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ”, “эмнэлгийн тусламж үйлчилгээг багаар үзүүлэх” зэрэг япон эмнэлгийн менежментийг хэрэгжүүлнэ. “Өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ” нь өвчтөнд ойр, өвчтөнд таатай байх тусламж үйлчилгээг үзүүлж, өвчтөнд дэмжлэг үзүүлэх төвийг байгуулж, эмнэлэгт хэвтэх, эмнэлгээс гарахад өвчтөн болон тэдний ар гэрт учрах ачааллыг бууруулах үйлчилгээ аж.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Улаанбаатар хотод Олон Улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн сургалтын эмнэлэг нээгдэж байгаад нийслэлчүүдийнхээ өмнөөс сэтгэл өндөр байна. Энд суралцах боломжийг оюутан залууст олгосон, Монгол Улсын өөрчлөлт шинэчлэлтийн түлхүүрийг гартаа атгасан иргэд оршин суугчдад хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт бий болгож өгч байгаа ЖАЙКА олон улсын байгууллага, 1998 оноос хойш манай улстай стратегийн түншлэлээ хэрэгжүүлж бодитой үр дүн гаргаж байгаа Япон Улсын Засгийн газарт баярлалаа. 

Нийслэл хотод тулгардаг олон асуудал бий. Агаар хөрсний бохирдол, замын түгжрэл,  ажил, амьдралын хэмнэл болоод бусад хүчин зүйлээс шалтгаалан эрүүл мэндийн олон асуудал тулгарч байна. Бид эрүүл, боловсролтой, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол хүнийг бэлтгэх зорилготой. Тэрхүү зорилгын нэг хэсэг нь энэ байгууламж болж байна. Энэ эмнэлгээр дамжуулан олон залуус мэргэжил боловсролтой болж, олон хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл чадвартай залуус Монгол  Улсын салбарт бүрт очиж ажиллаж чадна. Тиймээс энд суралцах залууст болон удирдах багш ажилтнуудад улам их хариуцлага ногдож байна.

Барилга барих нэг асуудал, тоног төхөөрөмж хэрэгсэлтэй байх, ажиллах өөр хэрэг. Тэдгээрийг зүй зохистой хэрэглэх менежментийн удирдлагатай байх чухал асуудал” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 6 цаг 20 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 6 цаг 26 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 7 цаг 5 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 7 цаг 14 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 9 цаг 25 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 9 цаг 26 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 9 цаг 27 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 9 цаг 29 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 9 цаг 30 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 9 цаг 31 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 9 цаг 32 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 9 цаг 34 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 9 цаг 35 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 9 цаг 37 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 9 цаг 38 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 9 цаг 39 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 9 цаг 41 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 9 цаг 42 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 9 цаг 43 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 9 цаг 45 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top