x

Монгол Японы сургалтын эмнэлэг ирэх сард ашиглалтад орно

Японы Элчин сайдын яамныхан, сэтгүүлчид хамтран нийслэлийн Баянзүрх дүүргийн XII хороо, “Амгалан”-д баригдаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлгийн барилгын үйл ажиллагаатай танилцсан юм.

Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй энэхүү бүтээн байгуулалтын ажил нь манай улсын хувьд их сургуулийн анхны нэгдсэн цогцолбор буюу кампус хэлбэрээр баригдаж  байгаагаараа онцлог юм. АШУҮИС-ийн сургалтын нэгдсэн эмнэлгийн барилгын ажил ерөнхийдөө дуусах шатандаа орж байгаа бөгөөд албан ёсоор хүлээж авах, нээлтээ хийх өдрүүд нь тун холгүй байна. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор өдөртөө амбулаториор 600, жилд 192 мянган хүнд үйлчлэхээс гадна  хэвтэн эмчлүүлэхээр 4300 орчим хүнд үйлчилж, ойролцоогоор 2300 орчим мэс засал, 10 гаруй мянган дүрс оношлогооны ажилбарыг гүйцэтгэхээр төлөвлөж байгаа аж. Орчин үеийн өндөр хүчин чадалтай техник, технологиор бүрэн тоноглогдсон, эмчилгээний 104 ортой эмнэлэг болоод зогсохгүй Монголд эмчлэгдэх боломжгүй 26 өвчнийг эмчлэх боломжтой болох юм байна. Хамгийн гол нь сургалтын эмнэлэг учраас АШУҮИС-ийг төгсөж буй эмч нарт мэргэжил дээшлүүлэх сургалтын том бааз эмнэлэг болж байгаа бөгөөд эмч нарт болон оюутнуудад зориулсан сургалтын хэсэг, хичээлийн танхим,  номын сан нь зэрэг нь эндээ бүрэн төлөвлөгджээ.

Энэүү эмнэлэг, сургалтын цогцолборыг барьж байгуулах төсөл эхлээд гурван жил болж байгаа юм байна. Тодруулбал, хоёр улсын хооронд байгуулсан гэрээ ёсоор Япон улс их сургуулийн сургалтын эмнэлгийг барьж байгуулахын зэрэгцээ тоног төхөөрөмжийг нийлүүлэх, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх зэрэг хэд, хэдэн төслийг хэрэгжүүлж байгаа юм байна.  Япон-Монгол сургалтын эмнэлгийг барьж байгуулах буцалтгүй тусламжийн төслийг 201-2019 оны хооронд хэрэгжүүлэх  бөгөөд тус төсөл нь “Эмнэлгийн барилга баригдаж дуусах хүртэлх бэлтгэл”, “Эмнэлгийн барилгыг хүлээлгэн өгсний дараах бэлтгэл”, “Эмнэлгийн барилгыг хүлээлгэн өгсний дараах бэлтгэл”, “Эмнэлгийг ашиглалтад оруулсны дараах бэлтгэл” гэсэн гурван гол шат дараатай хэрэгжих юм байна. Барилгын ажлыг 2019 оны дөрөвдүгээр сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгааг холбогдох албаныхан хэлж байв.

Монгол Японы хамтарсан сургалтын эмнэлэг ашиглалтад орсноор энд бүх төрлийн шинжилгээ, оношилгоог хийж, өвчнийг нь эмчлэн анагаах хүчин чадалтай, орчин үеийн өндөр технологийн шийдэлтэй, вакуумжуулсан иж бүрэн дөрвөн хагалгааны өрөөтэй, мөн хамгийн их эрэлттэй байдаг MRI аппараттай, СТ, ангиограф гэсэн дэвшилтэт технологитой, япон стандарттай эмнэлгийг  ашиглалтад оруулан хүлээж авахад бага хугацаа үлдээд байна. Тиймээс нийслэл хотын хүн ам ихтэй дүүргийн нэг Баянзүрх дүүргийн иргэд үйлчлүүлэхээс гадна гурав дахь шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг авах шаардлагатай, хот хөдөөгийн иргэдэд нээлттэй үйлчлэхээс гадна монголчуудын гадаадын улс орнуудад өндөр төлбөртэйгөөр эмчилгээ хийлгэдэг байдал багасч, тэр их мөнгөний урсгал Монголдоо үлдэхээс эхлээд олон боломжууд нээгдэнэ гэдгийг албаныхан хэлж байна. Эмнэлгийн дотоод гадаад үзэмж, орчин нөхцөлтэй танилцахад энд үнэхээр үйлчлүүлэгч төвтэй, хэрэглэгчдэд ээлтэй орчин нөхцлийг бүрдүүлж чаджээ.  Эмнэлгийн стандартад чухлаар тавигддаг үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, халдвар хамгааллын байдал, үйлчлүүлэгчдийн тав тухыг бүрдүүлэх, төрөлжсөн нарийн мэргэжлийн сувилахуйн тусламж үйлчилгээг цогц, шуурхай, чанартай үзүүлэхэд  бүрэн чиглэгдсэн байна. Тус эмнэлгийн хаалгаар орсон хэнд ч Япон-Монгол сургалтын эмнэлэг шинэлэг орчин, шинэ үйлчилгээ, хүсэн хүлээсэн итгэл найдварыг бэлэглэх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.219.188)
    Энэ Цолмон яасан их шоудаж бна
    2019 оны 03 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цаг 12 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 10 цаг 18 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 10 цаг 57 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 11 цаг 6 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 13 цаг 17 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 13 цаг 18 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 13 цаг 19 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 13 цаг 21 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 13 цаг 22 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 13 цаг 23 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 13 цаг 24 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 13 цаг 26 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 13 цаг 28 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 13 цаг 29 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 13 цаг 30 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 13 цаг 32 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 13 цаг 33 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 13 цаг 34 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 13 цаг 36 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 13 цаг 37 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top