Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг нярайн судасны төрөлхийн гаж хөгжлийн эмгэгийг компьютер томографиар Монгол улсад анх удаа оношиллоо.
ЭХЭМҮТ-ийн зүрхний эмчийн илгээсэн 15 хоногтой нярайд Гол судасны томо-аортографийн шинжилгээг хийж нярайн “Цээжний гол судасны коарктаци /нарийсал/” буюу судасны төрөлхийн гаж хөгжил эмгэгийг анх удаа компьютер томографиар амжилттай оношиллоо.