x

Давсыг хоолны цэснээс хасъя

Давсыг хоолны цэснээс хасъя гэхээр “Яагаад?” гэсэн асуулт урган гарч ирнэ. Яагаад гэвэл ихэнх хүн давсыг хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө өвтгөдөг юм байна. Манай улсын насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь таван граммаас их, тодруулбал, хоногт дунджаар 11 грамм давс хэрэглэдэг тухай Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд дурджээ. Гэтэл насанд хүрсэн хүн хоногт 1.4 грамм орчим, хүүхэд нэг граммаас бага хэмжээтэй давс хэрэглэхэд л бие махбодод хангалттай аж.

Давс нь цусны даралт ихэсгэх бөгөөд тархины харвалт, зүрхний өвчин, ходоодны хавдар, яс сийрэгжилт, бөөрний өвчин үүсгэдэг. Дэлгүүр, супермаркет, ресторан, зоогийн газар, түргэн хоолны газраас худалдан авдаг ихэнх хоол хүнс давстай. Үүнийг далд давс гэнэ. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байна.

Монгол Улсын хүн амын дундах нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байгаа нь дэлхийн хүн амын яг ийм шалтгаант нас баралтаас зургаа дахин өндөр тоо юм байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаагаар 15-64 насны гурван хүн тутмын нэг нь 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдрын аль нэгээс шалтгаалан нас барах эрсдэлтэй байна. Эдгээр халдварт бус өвчнийг даамжруулж буй хүчин зүйлийн нэг нь давсыг хэтрүүлэн хэрэглэх хорт зуршил ажээ.

Дэлхий нийт энэ асуудлыг анхааралдаа авч давсны хэрэглээг багасгах ажлууд хийсээр байна. НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт”-од 2025 гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30 хувь бууруулахаар заасан байна. Монгол Улсын “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги”-д хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 30 хувиар, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулахаар тус тус заажээ.

“Давс ба эрүүл мэнд” дэлхийн хөдөлгөөний санаачлагаар улс орнууд “Давсны мэдээлэл сурталчилгааны долоо хоног”-ийг жил бүр гуравдугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон. 2019 онд хоолны давс, ялангуяа хүүхдэд өгч буй хоол хүнсний давсыг багасгах, улмаар давсыг хоолны цэснээс хасах асуудалд дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Давсны хэрэглээг багасгах хөдөлгөөнд Монгол Улс 2012 онд нэгдсэн юм. Ингээд ЭМЯ, НЭМҮТ, ХХААХҮЯ, БСУШСЯ, МХЕГ хамтран “Давсыг хоолны цэснээс хасъя” уриаг дэвшүүлж, давсны хэрэглээг багасгах долоо хоногийн аяныг эхлүүллээ.

Хоолыг давсаар биш цагаан гаа, гоньд, яншуй, улаан сонгино, лимон, ногоон сонгино зэрэг байгалийн гаралтай амтлагчаар амтлах, цайгаа давсгүй хэрэглэх, давсалсан, нөөшилсөн бүтээгдэхүүнээс татгалзах зэрэг нь өвчлөлөөс хамгаалж, давсны хэрэглээг багасгах тустай юм.

Г.Пүрэвсүрэн "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цаг 19 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 10 цаг 25 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 11 цаг 4 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 11 цаг 13 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 13 цаг 24 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 13 цаг 25 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 13 цаг 26 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 13 цаг 28 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 13 цаг 29 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 13 цаг 31 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 13 цаг 31 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 13 цаг 33 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 13 цаг 35 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 13 цаг 36 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 13 цаг 37 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 13 цаг 39 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 13 цаг 40 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 13 цаг 42 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 13 цаг 43 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 13 цаг 44 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top