x

Агаарт гарах, рашаанд явахад зуныг хүлээх шаардлагагүй

Тэтгэвэртээ сууна гэдэг нь ахмадуудын хувьд амьдрал нь тэр чигтээ “чөлөөт цаг” болж хувирлаа гэсэн үг үү, аль эсвэл...? Тэдэнд үнэхээр чөлөөт цаг гэж байдаг уу? Хэрэв байдаг бол тэд хаана очиж, юу хийдэг вэ?

Лавтай яа, яг одоо хотын даргын дэвшүүлж буй “Шөнийн гудамж”-ыг татан буулгах санаачилга тэтгэврийн хөгшдөд төдийлөн хамаатай биш. Учир нь завтай цагтай байлаа ч хөгшчүүд маань түүгээр үйлчлүүлэх нь таатай ч бус, зохистой ч бус. Үнэндээ ахмад нас гэдэг юу дуртай зүйлээ биш, юу хэрэгтэйгээ сонгох цаг хугацаа билээ. Гэлээ гээд энэ нь гэрээс гарвал цэцэрлэг, сургууль ордог, гэрээс холдвол эмнэлэгт тав хонодог тийм амьдрал байж болохгүй. Тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна нийгэм, соёлын харилцаа, эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэйг битгий мартаарай. 

Ахмад настнуудын эрх нь хүний эрхээс тусгайдаа яригдах сэдэв мөн эсэхийг НҮБ-ын түвшинд хэлэлцээд цаашид дэлхийн хүн амын насны бүтцэд улам бүр “том хэмжээг” эзлэх ахмад настнуудын нийгэм соёлын эрх, эдийн засгийн эрх нь онцгой хамгаалалт шаардаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ахмад настнууд нийгмийн харилцаанаас таслагдаж, гадуурхагдаж, улмаар эдийн засгийн хувьд бусдаас хараат болж байгаа нь тэдний хувьд бусад эрхийн баталгааг хөндсөн явдал гэж үзсэн. Монголд ч энэ үзэгдэл, хандлага дэлхий дахинтай нэг ижил ажиглагддаг. Магадгүй илүү ч хурцаар тавигдах асуудал болов уу.

Монгол Улсад Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 400 гаруй мянган иргэн байгаагийн 244 мянга нь тэтгэврийн зээлтэй гэсэн тоо байна. Бараг талаас илүү хувь нь тэтгэврээ урьдчилан зээлжээ. Тэтгэврийн зээл авах шалтгаан янз бүр. Зарим нь эм тариа, эмчилгээний зардалд, зарим нь цагаан сард, зарим нь үр хүүхдэдээ сургалтын төлбөр, байр, машины лизингт зориулан зээлж байгаа. Гол нь зээлийн хугацаа дуусах хүртэл тэд маань гар дээрээ аваад зарцуулчих таван цаасны мэдэлгүй байх нь. Уг нь тэдэнд мөнгө байвал өөртөө зориулах хүсэл, шаардлага бий шүү дээ.

“Аав, ээж мөнгөөр яах юм бэ. Хоол унд, эм тарианы мөнгө байхад өөр юу хэрэгтэй юм бэ” гэж хүүхдүүд нь боддог. Зарим талаар үнэн. Яагаад гэвэл манайд ахмад настнуудад зориулсан нийгмийн үйлчилгээ ховор. Шуудхан хэлэхэд гэртээ суухаас өөр явах газаргүй, өвдөхгүй байхаас өөр жаргалгүй хүмүүс гэж нийгэм нь тэднийг харж байна. Гэтэл өндөр хөгжилтэй улс орнуудад ахмадууд нь тэтгэврийн насаа жинхэнэ чөлөөт цаг болгон аялж зугаалж, амарч цэнгэж өнгөрөөдөг. Тэдэн шиг үүргэвч үүрээд дэлхийгээр аялахгүй юм гэхэд бид нийгмийн хандлагаа өөрчилбөл манай хөгшчүүдэд боломж бий. Боломж улам бүр нэмэгдэж байгаа. Ахмад настны хэрэгцээ шаардлагыг харгалзсан, төлбөрийн нөхцөлийг нь тэдний боломж, бололцоотой уялдуулсан үйлчилгээнүүд жил бүр нэмэгдэж байгааг хүмүүс тэр бүр анзаардаггүй л болохоос...

Тийм үйлчилгээний тоог энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх “Шаргалжуутын рашаан сувилал”-ын ахмадад зориулсан “Эрүүл цэнгэлтэй хөтөлбөр” нэгээр нэмж байна. Агаар салхинд гарах, рашаан усанд орох нь зөвхөн зуныг хүлээх ажил биш. Зун цагаар амрагч, аялагч, жуулчлагчдын хөл хөдөлгөөн давхцахаас урьтаад Шаргалжуутын рашаан сувилал ахмадуудаа хүлээж авахыг чухалчилжээ. Энэ үеэр эмнэлгийн үйлчилгээгээ илүү нарийн төрөлжүүлэн олон багц эмчилгээг ахмадууддаа хүргэхийг зорьж байна. Мөн рашааны гарц илүү, хүн хөл багатай учраас тав тух талаасаа ч таатай үе. Ахмадад зориулсан энэхүү “Эрүүл цэнгэлтэй” хөтөлбөр энэ гуравдугаар сарын 19-наас эхлээд тавдугаар сарын 17-ныг дуустал нийт найман ээлжээр “Эрүүл цэнгэлтэй” хөтөлбөр үргэлжилнэ. Нэг ээлж 9 хоног байх ба энэ хугацаанд эмчилгээ, сувилгаанаас гадна урлаг, соёлын арга хэмжээнүүдийг ахмадуудад зориулахаар төлөвлөжээ. Нийтийн дуучдын тоглолт, нийтийн дууны караоке, нийтийн бүжиг,урлагийн наадмыг хөтөлбөрт багтаасан байна. Ахмадад зориулсан энэ хөтөлбөрт халамжийн болон бусад зээлийн нөхцөлөөр хамрагдах боломж бас бий.

“Шаргалжуутын рашаан сувилал”-ынхны олон жилийн ажиглалтаар бол хөдөө аймаг, орон нутгийн ахмадуудыг нутгийн удирдлагууд, намын хороод нь илүүтэй анхаарч, жилдээ нэг удаад нэгдсэн шугамаар ахмадуудаа үнэ төлбөргүй амраадаг бол харин хотынхны хувьд ийм дэмжлэг багатай. Тэгэхээр хөдөөгийнхөнтэй харьцуулахад Улаанбаатар агаарын бохирдол, амьдралын өртөг, нийгмийн стресс ихтэй атлаа ахмадуудаа тавих анхаарал, халамж үйлчилгээгээр тааруу байх нь. Бас ахмадууд нь зав багатай. Тэд таксинд явдаг, ТҮЦ-нд суудаг. Заримдаа ач зээгээ сургууль, цэцэрлэгт зөөдөг. Гэхдээ тэд жилдээ нэг удаа агаарт гарах, рашаан сувилалд амрах завтай, бас эрхтэй шүү дээ. 

З.Боргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 7 цаг 25 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 7 цаг 31 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 8 цаг 10 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 8 цаг 19 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 10 цаг 30 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 10 цаг 31 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 10 цаг 33 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 10 цаг 34 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 10 цаг 35 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 10 цаг 37 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 10 цаг 38 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 10 цаг 40 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 10 цаг 41 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 10 цаг 42 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 10 цаг 43 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 10 цаг 45 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 10 цаг 46 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 10 цаг 48 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 10 цаг 49 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 10 цаг 50 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top