x

Өнөөдөр дэлхийн "НОЙР"-ны өдөр

Нойр нь хүний ажиллах чадамжийг тасралтгүй хангаж байдаг бие махбодийн хамгаалагч юм. Гэвч харамсалтай нь дэлхийн нийт хүн амын 45 хувь нь ямар нэгэн байдлаар нойрны асуудалтай тулгардаг гэсэн судалгаа байдаг ажээ.

Жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь бүтэн долоо хоногийн баасан гаригийг дэлхийн "НОЙР"-ны өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Олон улсын нойр эмчилгээний холбооны (World Sleep Day Committee) санаачилгаар 2008 оноос эхлэсэн байна.

Энэ өдрөөр хүн сайн нойр авахын ач тусыг таниулж, сурталчах, түүнчлэн олон хүнд тулгардаг нойрны хүндрэл, нойргүйдлээс хамгаалж, нойргүйдэлтэй холбоотой өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх, энэ талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх зорилготой өнгөрүүлдэг байна. 

Тэнцвэртэй хооллож, өдрийн горимыг зөв зохион байгуулж, хангалттай хугацаагаар унтаж байх нь бие, сэтгэцийн эрүүл мэндийг олон жилээр хадгалах зайлшгүй шаардлагатай нөхцөл мөн юм.

Хүн дунджаар амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг бөгөөд удаан хугацаагаар дутуу нойртой байх нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, тодруулбал хошин шогийн мэдрэмж байхгүй, цухалдуу, зожиг болдог аж.

Эл өдрийг "Дэлхийн нойрны өдрийн холбоо" болон "Дэлхийн унтах анагаах ухааны дэлхийн холбоо" хамтран 2008 оноос хойш ийнхүү тэмдэглэж, нийгэмд ойлголтыг түгээж иржээ.

Нойртой холбоотой зарим сонирхолтой судалгаанаас дурдвал:

  • Сайн, хангалттай нойр авснаар альцгеймер, сэтгэл гутрал, даралт ихсэх, цус харвах зэрэг олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой,
  • Инсомниа буюу нойргүйдэлд дэлхийн нийт насанд хүрэгсдийн 30-45 хувь нь өртдөг ба түүнийг дагаад улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн тооцоо гарсан байдаг,
  • Жил бүр дэлхий дахинд дутуу нойртой жолооны ард сууснаас болж 71,000 орчим зам тээврийн осол, гэмтэл гардаг,
  • Түүнчлэн сайн нойр авч чаддаггүй насанд хүрэгсдийн 46 хувь нь ажил, албаа таслах магадлалтай байдаг зэрэг олон төрлийн судалгаа олон улсад гарсан байдаг.

Эрдэмтдийн үздэгээр, насанд хүрсэн хүний унтах хамгийн зохистой хугацаа нь хоногт 7-8 цаг байдаг байна. Эмэгтэйчүүд нэг цагаар илүү унтах шаардлагатай, учир нь тэд илүү сэтгэлийн хөөрөлтэй байдаг гэж зарим мэргэжилтэн үздэг. Бие махбодийн үйл ажиллагаа хэвийн байхад нь хүүхэд хоногт 10 цагаас багагүй унтах шаардлагатай гэж үздэг байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 2025-05-09 Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 2025-05-09 Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 2025-05-09 Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 2025-05-09 Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 2025-05-09 Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 2025-05-09 Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 2025-05-09 Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 2025-05-09 Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 2025-05-09 Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 2025-05-09 Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 2025-05-09 Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 2025-05-09 Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 2025-05-09 Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 2025-05-09 Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 2025-05-09 Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 2025-05-09 Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 2025-05-09 Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 2025-05-09 Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 2025-05-09 Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 2025-05-09
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top