x

Амнаас гарах эвгүй үнэр өвчин, үрэвсэл буйг илтгэдэг

Хүмүүс өдөр тутам хоорондоо харилцан ажиллаж, амьдардаг. Бидний хамгийн гол харилцааны хэрэгсэл бол хэл яриа. Ярилцах үед зарим хүний амнаас эвгүй үнэр гардаг. Энэ эвгүй үнэр сүүлийн үед бүр ихэсч, хаана ч явсан, бүр гудамжинд ч үнэртэх болжээ. Өглөө автобус хүлээх зуурт хоёр гурван алхмын цаана зогсох хүнээс салхиар дамжин ирэх таагүй үнэр, автобусанд ойрхон явах хүнээс, гоё ганган залуусаас ч сэнхийхийг харахаар муухай. Амны муухай үнэрт дуртай хүн гэж үгүй. Амнаас нь эвгүй үнэр ханхлах нэгэнтэй ярих үедээ бид нүүрэн дээр нь мэдэгдэхгүйг хичээвч, дотроо арвалзаж, дургүйцдэг, “Паа пүү, балиар заваан юм. Өөрт нь үнэртдэггүй, мэдэгддэггүй юм байх даа” гэж далдуур ярьдаг. Үнэндээ хэлэхэд хэцүү, ярихад эвгүй сэдэв шүү дээ. Тийм учраас мэргэжлийн эмч нартай уулзаж шалтгааныг нь асуун, хүмүүст өөрийгөө хянах, анхаарах сэдэл үүсгэхийг зорив.

Эвгүй үнэрийн эхний шалтгаан эрүүл ахуйтай холбоотой

Эхлээд “Alpha dent” эмнэлгийн нүүр амны мэс заслын их эмч, анагаах ухааны магистр, шүдний эмч Т.Золжаргалтай уулзлаа.

-Амнаас эвгүй үнэр гарах нь юуны түрүүнд амны хөндийн эрүүл ахуйтай холбоотой. Мөн дотор эрхтний үрэвсэл, өвчлөлөөс ч үүдэх талтай. Хоол идсэнийхээ дараа шүдээ угааж, зориулалтын шингэн, сод, давстай усаар зайлахгүй бол хоолны үлдэгдэл хуримтлагдаж шүд өнгөртэй болно. Шүдний өнгөрийг дутуу цэвэрлээд байвал аажимдаа хатуурч муухай үнэртэй чулуу болж тогтоно. Чулуу буйлыг үрэвсүүлж, буйлнаас цус шүүрч үнэр улам ихэснэ. Зарим хүн чулуугаа авхуулахаар шүд сийгдэг гээд эмчид ханддаггүй, бохир нянгаар үрэвссэн зүйлээ тээгээд, муухай үнэр ханхлуулаад явдаг. Мөн шүдээ угаахдаа хэлээ угааж хэвшээгүй бол хэлэнд дээр өнгөр хуримтлагдаж, нян үржээд амны хөндий эвгүй үнэртэй болдог. Мөн шүдээ угаах үед 25-ны агт араа буюу хамгийн арын шүд муу угаагдаж, шүд буйлны завсарт хоолны үлдэгдэл үлдэн ялзардаг. Амны хөндийд цоорлын хүндрэл болсон том хөндийтэй, архаг үрэвсэлтэй шүднүүд байх нь амны эвгүй үнэрт нөлөөлөх томоохон шалтгаан юм. Цоорсон үрэвсэлтэй шүднээс болж хамрын хөндийд гайморит өвчин үүсдэг. Гайморит буюу хоншоорын хөндийн архаг үрэвсэлтэй хүмүүсийн ам залгиур руу байнга идээ орж байдаг учраас амнаас нь муухай үнэр гарна. Энэ үрэвсэл рентгэн зургаар оношлогддог, нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчлүүлэхгүй бол дотор эрхтэн, нүүр, тархинд ч халдвар нь тархдаг их аюултай өвчин. Мөн хиймэл шүдээ орой бүр цэвэрлээд усанд хонуулж хэвших, 2-3 жил болоод солиулж шинээр хийлгэх хэрэгтэй. Кофе, байхуу цай их уудаг, тамхи татдаг хүмүүс амны хөндийн ариун цэврийг дээд зэргээр сахихгүй бол эвгүй үнэртэй болно. Ер нь хүмүүс 3-6 сард нэг удаа шүдний эмчид хандан зөвлөгөө авч, үрэвсэлтэй бол эмчлүүлдэг эрүүл мэндийн зөв дадал хэвшилтэй болох хэрэгтэй юм. Ер нь амны хөндийн эвгүй үнэр нь ямар нэг үрэвсэл, өвчин буйг илтгэх үзүүлэлт учраас яаралтай эмчид хандаж оношлуулах, эмчлүүлэх нь чухал юм.

Эвгүй үнэрийн шалтгааныг олохгүй удвал бүх эрхтэнд муугаар нөлөөлдөг

ЭХЭМҮТ-ийн чих, хамар, хоолойн мэс заслын тасгийн эмч Д.Уянга ийнхүү ярьж байна.

-Амны хөндийн эвгүй үнэр нь олон шалтгаантай байдаг. Түүний нэг нь тагнайн гүйлсийн үрэвсэл байж болно. Үүнийг хүмүүс хоолойн мах гэж хэлдэг. Тэр булчирхай нь нүхэрхэг бүтэцтэй бөгөөд байнга хоолой нь өвдөж, ханиад хүрдэг биеийн эсэргүүцэл султай, өвчлөмхий хүмүүсийнх нүхжилт нь ихэсч, тэнд нь хоолны үлдэгдэл, нян бактери, цэр идээ хуримтлагдсаар шар будаа шиг хатуу чулуурхаг зүйл болоод тогтчихдог. Амны хөндийгөө байнга цэвэрлэж, хоолойгоо давс, содтой усаар зайлдаг бол ийм байдал үүсэхгүй. Харин нэгэнт эвгүй үнэртэй болж, нүхжил ихсээд шар будаа шиг хатуу зүйлсээр дүүрсэн бол арилгах амаргүй. Гадаадад бол тэр булчирхайг угаадаг. Манайд бол их үрэвссэн тагнайн гүйлсийг мэс ажилбар хийж авдаг. Гүйлсэн булчирхайн үрэвсэл гэдэг нь хэсэг газрын шинжээр илрэх бүх биеийн өвчин юм. Энэ өвчлөл, амны муухай үнэрийг эмчлүүлэхгүй удвал хоруу чанар ихтэй, түүнээс улбаалан зүрхний хавхлага, үе мөч, бөөр, тархи, мэдрэл өвчилж, арьсанд ч нөлөөлдөг. Тэгэхээр амнаас нь эвгүй үнэр гарч буй хүн юунаас шалтгаалж буйг оношлуулж, яаралтай эмчлүүлэх шаардлагатай. Амны эвгүй үнэр бол өвчлөлийн шинж тэмдэг, ахуйн соёлын хувьд ч маш муухай зүйл шүү дээ. Тэгэхээр гэр бүл, ойр дотны хүмүүс нь хэлж анхааруулах, эмчид үзүүлэхийг шаардах хэрэгтэй.

Бид эвтэйхэн ойлгуулж, эрүүлжүүлэх зөвлөгөө өгдөг

МУИС-ийн эмнэлгийн эрхлэгч, дотрын их эмч З.Гаравсүрэн ийнхүү зөвлөв.

-Амнаас эвгүй үнэр гарна гэдэг бол олон шалтгаантай байдаг. Манайхан ихэвчлэн шүдээ угаагүй, амны хөндийн ариун цэврийг сахиагүйтэй холбоотой гэж боддог. Энэ бол нэг том хүчин зүйл мөн л дөө. Өөр бас дотрын шалтгаанууд байна. Юуны өмнө гүйлсэн булчирхайн үрэвсэл байна. Энэ уг нь дархлааны захын эрхтэн. Гэтэл дотор нь бактери үржээд өвчний үүр болчихоор амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог. Мөн уушгины шалтгаантай байж болно. Хүн олон дахин ханиад хүрч, хатгаа аваад түүнийгээ олигтой эмчлэхгүй болохоор бронк дотор маш их хэмжээний цэр хуримтлагддаг. Тэр цэр хуимтлагдаж, идээрч үмхийрээд, тэр агаар дээш амаар гарна. Бас ходоод гэдэсний үрэвсэл, шархлаа, хүчиллэг ихдэх, хоолны үлдэц ялзарсантай холбоотой байж болно. Ер нь амнаас яагаад эвгүй үнэр гарч байна вэ гэсэн шалтгаанаа олох нь маш чухал. Өтгөн нь их хатдаг хүмүүс байдаг. Нэг өдрийн өтгөн хаталт хоёр хайрцаг тамхи татсаны дайтай хордлого өгч байдаг. Энгийнээр бодоход л хуримтлагдсан өтгөн ялгарсныхаа дараа ямар үнэр гаргадаг билээ. Биеэс гарахгүй байхаар бүдүүн гэдсэнд ялзрал явагдаад, аливаа хий дээш гардаг учраас амнаас үнэртэнэ. Дотоод экологийн бохирдол гэдэг зүйл амнаас эвгүй үнэр болж гардаг. Тэгэхээр амны хөндийн эрүүл мэндийг сахиж, өглөө оройд шүдээ сайн угаах, хоол идсэнийхээ дараа амаа зайлах, цүнхэндээ байнга шүдний утас авч явч дадах хэрэгтэй. Мөн дотоод эрхтний эрүүл мэндийг шинжлүүлж, эмчлүүлэх хэрэгтэй. Тэгж байж л амны муухай үнэрээс сална.

Манайхны дунд амны эвгүй үнэртэй хүн маш олон байдаг. Эмч нар бол хүн бүртэй нүүр тулж ярилцаж, уулздаг. Эвгүй үнэр ханхлаад байх хэцүү ч мэргэжлийн хүний хувьд тэвчиж, аль болох эвтэйхэн ойлгуулахыг, шалтгааныг нь олж, эрүүлжүүлэх талаас нь зөвлөгөө өгдөг дөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Ганцэцэг (66.181.180.214)
    Сайн уу яаж арилгах вэ эхлээд ямар эмчид хандах вэ
    2021 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.90.114)
    Яаж арилгах вэ, хэлээч
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
    • Яаж арилгах вэ
      2020 оны 08 сарын 12
  • Good (66.181.181.245)
    Сайн нийтлэл болжээ.
    2020 оны 08 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 10 цаг 9 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 10 цаг 15 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 10 цаг 54 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 11 цаг 3 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 13 цаг 14 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 13 цаг 15 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 13 цаг 16 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 13 цаг 18 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 13 цаг 19 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 13 цаг 20 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 13 цаг 21 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 13 цаг 23 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 13 цаг 25 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 13 цаг 26 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 13 цаг 27 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 13 цаг 29 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 13 цаг 30 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 13 цаг 31 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 13 цаг 33 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 13 цаг 34 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top